BAD AT LOVE

278 19 0
                                    

- Лаян чи намайг уучлахгүй гэдгийг би сайн мэднэ, гэхдээ зүгээр л хэлмээр байсан юм, хайрт минь чи миниы диваажин шүү дээ, чиний тэврэлт , хүрэлт бүрийг би зүрхэндээ хадгалах болно. Би тэнэг байсан, чиниы өгдөг тэр их хайран дунд би сохогрч өөрийгөө алдсан. Гэхдээ чи дахиад л намайг олоод ирлээ, яг л өмнөх шигээ. Чи намаыг үхлээс аварч, амьсгалах учир шалтгаан минь болсон нэгэн. Лаян , би чамайг аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. Би дахин чиний ертөнцөд нэвтэрч чадахгүы гэдгээ ч мэднэ. Гэхдээ ганцхан тэврэлт байж болох уу ? Баяртай гээд тэвэрдэг тэврэлт, салах ёс хийх тэврэлт ?

Лаян урагшлан түүнийг хөнгөхөн тэврээд холдох гэтэл түүний хүчтэй гэр бэлхүүсээр минь орж ирэн өөртөө наан энгэрт минь нүүрээ наана. Энэ тэгээд салах ёс хийх тэврэлт юм уу ?

Би түүнээс холдохын тулд түүний мөрийг түлхэсэн ч ямар ч амжилт олсонгүй. Тэр улам тэврэлтээ чангална. Түүний дараагийн үйлдэл намайг хөшөөж орхив. Миний цээжэнд нойтон оргиж түүний мөр чичгэнэнэ. Хаяа хаяа нусаа татах нь түүнийг уйлж байгааг илтгэх шиг болов.

Гэнт л ухаан орсон юм шиг би түүниээс холдохоор зүтгэж эхлэв, түүний гар сулран намайг тавихад би арагш 2 алхалаа. " Хусог ингээд хэрэггүй, бид дуусаад аль хэдийн5 жил болсон хусог! " би ууртай хэлхийг хичээсэн ч миний хоолоы санаа зовсон сонсогдож байгааг би анхаарав.

Хусог надлуу харав. Түүний нүднээс цөхрөлд идэгдсэн, хайр нэхсэн хусогийг харав. Би хэзээ ч харж байгаагүй түүний төрх. Би хусогийг хүчирхэг гэдгийг мэднэ. Тэр үргэлж намайг хамгаалж, ард минь бат бөх зогсдог. Би хусогийг баатар гэж бодсон, хэзээ ч уйлдаггүй, шаналадаггүй гэж бодсон.

Гэхдээ үгүй байж тэр ч бас хайранд шаналаж, өвдөж, уйлдаг нэгэн байж. Би өөрийгөө буруутгав, түүнийг орхисондоо, түүнийг өвтгөсөндөө.

Би 2 алхам арагш алхасан ч дахин урагш 3 алхам урагшлав. Түүний  урд нь тулан ирээд " Хусог яагаад уйлаад байгаа юм бэ ? " зөөлнөөр асуув. Тэр надлуу харахгүйгээр сандал дээр суусаар " Би уйлаагүй ээ , надад санаа зовох хэрэггүй. Би чамгүйгээр амьдарч чадна" хэмээн хэлээд босох гэсэн ч би урд нь тулсан тул тэр дахин сандал дээрээ суув.

Хусог
Миний амьдрах шалтгаан болсон залуу. Миний амьсгалах учир утга.
Миний инээмсгэлэх шалгаан

Харин одоо би түүний цөхрөл дунд живсэн нүдийг ширтэж байна. Цагтаа хайраар , аз жаргалаар бялхадаг байсан сан.
Түүний хөрсөн биеийг тэвэрч байна. Цагтаа халуун шатаж явсан юмсан.

Хусог живчихэж. Өөриййнхөө хамгийн их үзэн яддаг тэр зүйлд живчихэж. Гуниг гутралд, зовлон шаналалд. Үнэндээ би ч гайхаж орхиж. Хусог хэзээ ч эргэж босохгүй болтлоо живж, уйтгар гуниг түүний сүнсийг идэж байв.

Түүнд өөрийн дуулж өгдөг  байсан бүүвэйн дуугаадуулж өгнө
~Нар мандаж, сар доош ороход~
~Нүдээ нээгээрэй, бяцхан шувууд шулганалдан жиргэнэ~
~Айдас түгшүүрт автсан ч зүгээр дээ~
~ Би хажууд чинь байж чамайг тэвэрч өгье~
~Чиний гэх дэлхийг тэр чигт нь хайрлах болно~
~Өвдсөн ч зүгээрдээ, түр зуурых учир~
~ Хамгийн сүүлийн дуу дуусахад нүдээ зөөлөн аниарай~

정호석 | mglWhere stories live. Discover now