아파

303 29 0
                                    

Би өвдөж байсан ч хусогийн төлөө тэссээр л байсан. Зүрх минь тэр чигтээ шарахаар дүүрсэн ч би түүний төлөө зүрхээ сийчүүлэн байж түүний хажуу тэссээр л байсан. Надад байгаа ганц зүйл нь хусог байсан.

Хусогийн төлөө өдөр хоногийг өнгөрөөдөг байсансан. Хусогоор л амьсгал минь хэмжигддэг байсансан. Саяхан л хамтдаа байсансан. Бид бие биенийхээ од байсансан.

Сарны бүүдгэр гэрэл бусаны далайд унаж байхад би тэднийг харан энэ бүхнийг нүдэндээ биш сэтгэлдээ хадгалахыг хүслээ. Үзэсгэлэнтэй юм. Бусаны далайд дуралсан энэ сар хамгийн гунигтаы хайртай учирсан мэт. 

Хэзээ ч өөрийн болгож чадахгүй тэр нэгнийг хайралсан сар. Яг л над шиг.
Би хусогийг минийх хэмээн 6 жил итгэж явсан. Гэхдээ тэр бүгд худал байсныг надад мэдрүүлэхэд ердөө 5 сар л хангалттап байсан юм

Бусанд ирсэний дараа хамгийн ихээр санаа зовсон зүйл минь Ким Намжүүн байсан юм. Надтай хамт ирсэн энэ залуу надаас 1 минут ч салахгүй яваад байгаа нь миний санааг зовоож байв.

Бид өдөржин дэлгүүр орж, хоол идэж явсны эцэст оройхон тийшээ Бусаны далайн эргээр зөөлөн алхална. Нар шингэж сар хаяа налан байх энэ үед би дахин Жон Хусогийг бодов.

Бид 3 жилийн ойгоороо энд ирж байж билээ. Яг энэ газар хусог надад гэрлэх санал тавьж би өөрийгөө хамгийн аз жаргалтай нэгнээр өргөмжлөн байсан үе. Одоо ч хуруунд минь хусогийн өгсөн бөгж гялтаганах бөгөөд энэ нь намайг улам хорьж байсан юм.

Бусан надад хэрэгтэй байсан. Хусогт уурлах бүртэй бусанд ирж хононо, тэгэх бүрт минь хусог ардаас минь ирж намайг аргадана, энд 7 хоног 1 сар хамтдаа байна. Тэгээд буцаад л Сөүл явна.

Бидний хайр уг нь их агуу байсан юмсан, хэн ч орж ирсэн, юу ч болсон , хэзээ ч хагацахгүй гэж бодсон юмсан.

Амьдралдаа Хусог ганц л удаа надлуу цөхөрлөө баран хашхирч байсан. Тэр үед түүний минь амь шигээ хайрладаг эгч нь сахиусан тэнгэр болчихсон байсан, би уйлсаар л байсан, нэг хоног , хоёр хоног, гурван хоног.

Тэвчилгүй түүн дээр очиход тэр надлуу цөхөрөл, гуниг, айдас дүүрэн хацраар ширтэн зогсохдоо нүдэнд нь нулимс дүүрэн яарсаар миний энгэрт шигдэн уйлж билээ.

Тэр үед л бид үүрд юм байна гэдэг ээ мэдсэн юмсан. Яагаад бүх зүйл орвонгоороо эргэчихвээ, яагаад надгүйгээр амьдарч чадахгүй тэр залуу намайг ийм амарханаар орхичихвоо.

정호석 | mglWhere stories live. Discover now