Түүнийг санаж. Түүнийг харахыг хүсэж. Түүнийг тэвэрэхийг хүсэж байвч би очиж чадахгүй байсан.
Гэвч надад жоохон л зориг байсан. Түүнлүү очиж. Тэгээд би түүнлүү очив.
Түүний гэрийн үүдэнд ирээд кодыг нь хиихэд аль хэдийн сольсон байв.
Би яах ёстой тухай бодож байхдаа нүднийхээ булангаар түүнийг олж харав. Нүднийх нь доогуур хар зураас татаж, сульдаж өвдсөн байлдалтай , хар өнгийн гелгар уутанд олон шил хангинах чимээ сонсогдуулсаар гэрлүү алхах тэр.
Би түүнлүү гүйсэн юм. Тийм ч хол зай байгаагүй ч би гүйсээр л байсан юм шиг санагдсан. Гүйж очоод түүнийг тэврэхдээ би уйлж байсан юм. Санасандаа, гомдсондоо, айсандаа.
Тэр гайхсан ч хэдэн хормын дараа намайг чангаар тэвэрсээр цурхирч эхлэв. Түүний уйлж байхдаа ээрэн байж хэлсэн үг нь
" уучлаарай" байсан юм. Гэхдээ гайхмаар нь миний бардам занг юу ч үгүй алга болгосон юм.Бид түүний гэрт орон түүнд зутан хийхээр бэлдэж байтал хусог гэнт ардаас минь тэврэв. Бт гайхсан ч хийж байснаа үргэлжлүүлэхэд Хусог " Лаян би үнэхээр тэнэг. Би чамгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдсээр байж тийм тэнэг зүйлс хийгээд л. Надад чамаас өөр зүйл байхгүй. Миний гарнаас битгий тавиарай. Гуйж байна.!" хэмээн тэр чихэнд минь шивнэсээр л байв.
Магадгүй бид бие биедээ дэндүү хайртайгаасаа болоод бие биенээ өвтгөдөг байх
Бид дахин холдохоосоо айсан. Дахин үхээд сэхэхээсээ айсан. Түүнээс хол байхаасаа айсан. Үхтлээ айсан.