Намжүүнж бид 2 манай гэрийн гадаа ирэхэд тэр инээмсгэлэн гарнаас минь атгаад" Хүчтэй бай Ляля! Чи ганцаарай биш гэдгээ мэднэ" түүний намайг хочлож дуудахад би дуртай, үнэхээр дотно, дулаахан санагддаг. Би ч зөрүүлэн гарыг нь атган инээгээд" Би чадах байхаа!" гэж хэлсэн юм.
Би түүний машинаас буун гэрлүүгээ ороход хусог аль хэдийн ирсэн бололтой усны гоожих чимээ сонсогдоно. Би санаа зовж байв. Тэр хоолоо сайн хийж идэж чадахгүй шүү дээ гэж бодон гал тогоо ороход тийм ч сайхан биш ч гэсэн амттай хоол намайг угтав.Тэр уснаас гарж ир байгаа бололтой ус зогсон, угаалгын өрөөны хаалга дугарав. Би түүнлүү харахад тэр гайхсан ч буцан хэвэндээ ороод" Хаана байсан юм ? " түүний асуулт санаа зовсон биш зүгээр л дургуйцсан хэлбэртэй байв.
Би " Хүнтэй уулзсан юм" миний хариулт түүнд хамаагүй байсан мэт тэр зүгээр л аяга тавгаа угааж эхэлсэн юм. Түүнийг усаа зогсооход нь би зориглон байж асуусан асуулт минь " Чи надад хайртай байхаа больчихсон юм уу ? Хусог, бид дуусаж байгаа юм уу ? " миний хоолой чичэрч байв.
Тэр надлуу эргэж хараад " Би дахин чамайг хайрлахгүй ээ ! Уучлаарай! Би мөрөөдлийн нэгнээ олсон. Чамаас өөр нэгэн. Тэр миний мөрөөдөл. "түүний хэлсэн үгс сэтгэлийг минь хэдэн мянган удаа сийчээд хаячихсан мэт л болов.
Би түүнлүү зөөлөн инээмсгэлээд , түүнд ойртон түүнийг хамгийн сүүлийн удаа тэвэрэн авав, миний амь амьдрал намайг орхиж, би ганцаараа үлдэв. Гэвч тэр минь л аз жаргалтай байвал би зүгээр.
Бүхий л хувцасаа аван гарахад надад тийм ч их хугацаа шаардагдсангүй хувцасаа чирсээр гэрийн хаалгаар гартал намжүүн зогсож байв. Би гайхан зогсож байтал тэр бууж ирэн " Лаян!" хэмээн хаширахад би санаа зовон түүний машин луу чимдамтай хувцасаа чирсээр хурдан хурдан алхана, тэр миний өмнөөс ирэн чимдамтай хувцасыг минь аваад машиндаа ачин , надад хаалга онгойлгож өгөв.
"Ким намжүүн"
Тэр миний мэдэх хамгийн сайн хүн байх. Учир нь намжүүн намайг байгаагаар минь хайрладаг байсан. Тэр намайг түүнийг түлхэх бүрт буцан надлуу нэг алхам алхасаар л байсан.Тэр одоо алдартай дуу зохиогч, дэлхийд нэртэй хүмүүсийн нэг. Намайг түүнийг орхисон ч намайг орхиогүй тэр нэгэн. Надад хайртайгаасаа болоод бие сэтгэлдээ маш их шарх авсан ч намайг орхиогүй тэр нэгэн.
Хусогтай адил энэ нэгэн. Миний хэзээ ч хайрлаж чадахгүй энэ нэгэн. Найз л байж чадах тийм нэгэн. Харанхуй нүхрүү унаж байхад минь намайг аварсан тэр нэгэн. Миний хайртыг орлох орлон тоглогч.
Би намжүүныг хамгийн сайн мэддэг хүн. Түүнийг ахлах сургуульд байхад дүүг нь хүчиндэж ээжийг нь алсан. Аав түүнийг бага байхад л хаяад явчихсан. Намжүүны амьдрал минийхаас ч илүү аймшигтай байсан юм.
Гэхдээ тэр намайг орхиогүй. Тэр надтай хамтдаа байсаар байсан. Тэр нэгэн намайг хэн ч байсан , юу ч хийсэн, хайралсаар л байсан тэнэг.