Last say good bye chap2

217 15 0
                                    

Чимээгүйхэн хүмүүсийн мэгших дуу түгхэх энэ жижиг эмнэлэгийн өрөөнд гэнт л зүрх цохилж буйг илтгэх дохио дугарав.

Эмчийн үзлэгтэй гэсэн бичигтэй хаалганы гадна 7 залуу ,6 бүсгүй дээрээс нь нас тогтсон эрэгтэй эмэгтэй хоёр хүн байж ядан хүлээн зогсох бөгөөд тэдний харцнаас айдас түгшүүр мэдрэгдэнэ.

Удалгүй эмч нар гарч ирэх бөгөөд тэдний нүүрэнд санаа амарсан дүр үзэгдэнэ. 4 эмч бүгд зөөлнөөр инээмсгэлэн " Тэр үхлийн заагт тулсан ч нөхөрөө бодоод л үлдчих шиг боллоо. Бурхан чамайг сонссон бололтой" хэмээн хусогийг мөрийг цохиод цааш явцгаав.

Хусог одоо ч итгэж өгөхгүй байх нь илт байх бөгөөд түүний гар чичирч, нүдэнд нулимс хурсан байв. Эмнэлэгийн гүйдэг хаалга онгойн цонхноос зөөлхөн хаврын салхи салхилах бөгөөд хөшгийг зөөлөн хөдөлгөнө. Хусог удаанаар түүнийхээ орны хажууд очин зөөлнөөр гарыг атгав.

Мөс шиг хүйтэн биш ч өмнөх шигээ дулаан лав биш. Гэхдээ энэ аз жаргал юм болов уу ? Үхлээс амь мултарсан энэ эмэгтэй хусогийн төлөө үлдсэн болов уу ? Гэхдээ энэ эмэгтэй хусогийг уучлаж чадахгүй гэдгийг хусог хамгийн сайн мэдэж байв.

Лаяны ах: Би ээж, аав хоёрыг аваад харьчихаад буцадд ирье хэмээхэд би сууж байсан сандалнаасаа босон " Зүгээр дээ ! Би харж байя, ээж аав хоёрыг жоохон амраа"

Лаяны ах гарсны дараа хусог түүний гарнаас атгаад хаяа үнсэж, хаяа хацар дээрээ аваачин зөөлөн илнэ. Хусог үнэхээх их айсан.

Гэхдээ тэрний айх зүйл дуусаагүй гэдгийг л тэр мэдэж байсан юм. Лаян түүнийг уучлахгүйг тэр хамгийн сайн мэдээж байсан юм.

Лаян: Хусог чи диваажинд яаж очдогийг мэдэх үү ?
Хусог: Хайрт минь чи миний диваажин шүү дээ.
Лаян: Үгүй ээ жинхэнэ диваажинд.
Хусог: Ммм Ажлаасаа гараад машиндаа суугаад, гэрийнхээ гадаа буугаад хаалгаа онгойлгон гэртээ ороод гал тогоо орж чиний араас тэврээд уртаас урт амьсгаа авах.
Лаян: Хусог !
Хусог: Хайрт минь чи миний диваажин шүү дээ, би чамгүйгээр тамд амьдардаг. Чиний диваажин юу юм ?
Лаян: Чиний энгэр, чамд тэврүүлээд хэвтхээр диваажин шиг санагддаг. Хусог чи миниы диваажин шүү.

Хусог: Лаян Сонсолдоо ! Би тайлбарлана.
Лаян:. Чи .. Чи тэр эмэгтэйг яг л над шиг тэвэрч, над шиг үнссэн. Юуг тайлбарлах юм ? Бие биенийхээ үнсдэг тийм дотны найзууд юм уу ?
Хусог: Лаян үгүй ээ тийм биш! СОНС!
Лаян: хусог ...
" хаалганы дуу чанга дугарч, хусог ард үлдэв. "




Another note: оруулах гэж байснаа айгаад чадаагү юмаа, 💕

정호석 | mglWhere stories live. Discover now