279 28 8
                                    

: Би ирлээ чиний хоолой гарахад би дахин догдолж эхлэв. Өдөржин хүйтэн байсан байшин минь одоо л гал өрдөхнүү гэлтэй.
: Их ядарвуу ? Би хариулт биш чиний намайг тэвэрхийг хүлээв. Яг л өмнөх шигээ.
: үгүй дээ хүйтэн бөгөөд богино хариулт. Яг л бид дуусах болж гэх гэсэн дохио шиг.
: Халуун ус бэлдээдхий. Би зөөлнөөр хэлэв. Чамайг зовоохыг хүсэхгүй байна.

Чи усандаа орж дуусаад шууд л унтаад өгөв. Надад унтах хүсэл байсангүй ээ. Чамтай өнгөрүүлсэн сайхан цаг мөч бүрээ дахин санахыг хичээж байв.

Өглөө эртлэн босож өглөөний цайг чинь бэлдэж тавин чамайг хүлээж  байтал чи яран гарж ирэхдээ " өглөөний цай уухгүй" гэсэн ширүүхэн хэдхэн үг хэлээд л байшингийн хаалгийг чангаар хаав.

Хүйтэй бөгөөд харгис

Чамайг өглөөний цайгаа угаагүй болхоор санаа минь зовсондоо ажил дээр чинь аваачиж өгөхөөр ажилруу чинь хөдлөв. Гадаа нартай,дулаахан байв.

Ажилын чинь хаалгаар ороход бүгд надтай бөхөлзөн мэндлэн. Би явсаар чиний хаалганы урд ирэхдээ ар дагзруугаа цохиулах шиг л болов.

Чи нэг эмэгтэй дэндүү ихээр санасан мэт тэвэрч хаяа хаяа түүнийг үнсэнэ. Миний байх ёстой байранд зогсох тэр эмэгтэй үзэсгэлэнтэй юм. Энэ магадгүй тэр эмэгтэйг тодорхойлох ганц үг биз. Урт хар бор үс, үзэсгэлэнтэй нүд, ягаан уруул, цагаавтар царай.

Би юу ч бодолгүйгээр гүйсээр л байсан. Гүйсээр л . Тэгээд миний ирсэн газар намайг ч гайхшруулж орхив.

Бидний их сургууль. Бидний  эхлэл тавигдсан газар. Сургуульруу  ороход бүхий л зүйлс яг хэвээрэй байв. Бидний хамтдаа байсан бүхий л газар яг  хэвээрэй байв.

Сургуулийн коридоороор алхахдаа би дулааныг мэдэрч байв. Бидний дурсамж, бидний эхлэл, бидний аз жаргал энд эхэлсэн.

Ингэж бодсоор алхаж байтал ардаас хэн нэгний хоолой гарав. " Хөөе! Мин Лаян мөн үү?" хэмээх тэр хоолой намайг гайхшруулав.

정호석 | mglWhere stories live. Discover now