1. Багваахай

443 25 0
                                    

"Багваахай цэцгэнд хүслээ шивнэн үлээ, салхинд туугдах шүхэр бүр нь хүслийг чинь биелүүлэхээр яаран одох болно." Тэртээ 2000 оны зун таалал төгссөн эмээ минь нүд анихынхаа өмнө надад ийн хэлж билээ. Яг гурван жилийн өмнө өвөө минь нас барсан юм. Түүний хэлсэн ёсоор биеийг нь чандарлан салхинд хийсгэж орхисон. Салхи үе үе зөөлөн үлээхэд алсад замхран одох өвөөгийн минь бие жаргалтай нь аргагүй бүжиглэх шиг санагдаж байлаа. Үүнээс хойш эмээгийн минь үлээх багваахайн шүхэр бүр хүслийг нь биелүүлэхээр яарахаа больсон байв.

Одоогоос арваад жилийн өмнө, түүний төлөө хүслээ шивнэх нэгнээ би олсон юм. Өвөөгийн оршуулгын үеэр, болохыг нь мэдэж байсан ч хангалттай бэлтгэлтэй байж чадаагүй тэр өдөр.

Бүгд л тус тусдаа хүссэнээрээ гашуудахыг хүсэж байсан ч хэн нь ч эмээг ганцааранг үлдээж чадаагүй юм. Лин аав хөвгүүдээ дагуулан өвөө эмээгийн байшинд ирсэн байлаа.

Лин аавыг харах надад тийм ч таатай байсангүй. Хэрэв зургаан жилийн өмнөх бяцхан Ло байсан бол түүнийг харсан даруй хөлнөөс нь зүүгдэн эрхэлж явах сан. Харамсалтай нь буруу үедээ байх ёсгүй газраа байж таарснаас болж харах ёсгүй зүйлээ харсан би, цаг хугацааны эрхэнд мартагдан үгүйсгэгдэж орхисон тэр зүйл хагас жилийн өмнө дахин давтагдсан юм. Би үргэлж байх байх ёсгүй газраа яаж ч яваад юм оччихдог. Тэгээд мэдэх ёсгүй үнэнээ олоод мэдчихнэ.

Эцэст нь үнэнг хамгаалахыг хүссэн хүмүүс намайг зовоож эхэлдэг. Надад харагддаг байсан үзэсгэлэнтэй төрхөө алдаж, жигшмээр өөрсдийнхөө жинхэнэ үнэнг дахин дахин харуулсаар, огиудас хүрэм харанхуй нүх рүү татан оруулна. Би нэгэнт нүхэнд уначихаад, ойлгож ч амжаагүй байхад тэд намайг өнөөх үнэнээрээ бохирдуулж орхидог.

Бодоод үзэхнээ тэр ч намайг өөрийн үнэн лүү татан оруулсан байлаа. Гэхдээ ... түүгээр өөрийгөө бохирдуулах нь надад туйлын таатай байсан сан. Угаас энэ хорвоод эрүүл хүн нэг ч байхгүйгээс хойш. Зөв хүн нь ирэхэд бүгд л хэвийн ертөнцөөс тэр чигтээ ангид болно.

" Ийм жаахан охиноос яаж ийм хорлонтой жигшүүртэй үйлдэл гарсныг би ойлгохгүй байна." Тэр орой Лин аав надад ийн хэлсэн сэн. Арван нэгэн насны минь төрсөн өдрөөр барьсан бэлэг. Өнөөх үнэнийг мэдсэн эхнэр нь түүнд энэ бүхнийг цааш тэвчиж чадахгүйгаа хэлэхэд Лин ах түүнийг алгадчихсан. Эхнэр нь гэрээсээ явахад Лин ах надад бүх бурууг тохож билээ. Намайг л тэр үнэнийг эхнэрт нь хэлчихлээ гэж бодсон хэрэг. Аав ч түүний бодлыг хүлээн зөвшөөрч намайг ямар "аймшигтай" хүн болж өсөж томорсныг гайхан үлдсэн юм.



Манай гэр бүлд сонирхолтой хүмүүс олон бий. Лин аав, "Төрсөн эцэг", Бөмбөрчин ,жэй , эцэст миний үзэсгэлэнт Эгч. Тэд бие биенийхээ хувьд " зөв " хүмүүс нь байлаа.

Энэ том байшинд ямар ямар хүмүүс цугласныг хараач. Хаалга нь хаагдсан энэ өрөөнүүдийн цаана тэдний өнөөх жигшим үнэн хяналтаас гарна. Тэд бие биенээ харж, бие биедээ хүрэх үед дотор нь байх адын хүсэл гав гинжнээсээ суллагдан өөрийгөө тогтоон барихад ч хэцүү болдог биз. Биес нь яг л гал шиг халуу шатаж өнөөх хүсэл нь ус мэт ууршин агаарт тархана. Нэг төрлийн хачирхалтай үнэр. Уушгинд нь орох төдийд бүхий л мэдрэхүй нь нойрноосоо сэрж бие нь халуу шатна. Тэд өөрөө өөрсдийгөө хор шиг мэдэрдэг хэрэг. Бусад нь яг л ус шиг байх бөгөөд өнөөх хорыг арай ядан барина. Гэвч ус шиг нэгэн яаж хорыг дарах билээ. Тэр хор биеийг нь түлж, ухааныг нь ч самууруулж ... адаг сүүлд нь Бөмбөрчин, Лин ахын эхнэр шиг гэм зэмгүй хүмүүс гаднаа ч тэр дотроо ч тэр юу ч үгүй хоосон үлдэнэ.

Тэд хөөрхий хүмүүсийг хэрхэн зовоох талаар огтхон ч боддогүй. Зөвхөн өнөөх адын хүсэл нь хяналтаас гарч хор хортойгоо нэгдвэл ямар байх талаар л бодно. Өөрийгөө ус байсан уу эсвэл хор байсан уу гэдгийг мэдэх юм алга. Гэвч түүний хувьд хэзээ ч "Айридэ" байж чадаагүйгээ л сайн мэднэ.

Харж болохгүй, сонсож болохгүй, ярьж болохгүй. Гэхдээ би мэдэрч байна.

Хувь тавилан гэдэг тун чиг хоржоонтой эд биш гэж үү?

•Half Teleport•Where stories live. Discover now