Намайг дөрвөн настай байх үед эмээ минь биднийг цэцэрлэгээс авчхаад гэр лүүгээ явж байлаа. Тэр үед "Аврора өвлийн фестивал" болж байсан бөгөөд замын нөгөө талаас бид харчхаад зүгээр өнгөрч чадаагүй юм. Жэй бид хоёр эмээгээс шалж гуйсаар тэнд нар жаргатал тоглосон үеийг би их тод санадаг.
Хуучин байшиндаа очсноос хойш нэлээн хэд хоног өнгөрсөн байлаа. Гунигтай дүнсгэр байшин урьдын адил байсан ч хэдийн шинэ хүмүүс орчихсон байсан бөгөөд хаалгыг нь нээх төдийд л кофений хурц үнэр ханхалсан юм. Тэрхэн зуур би өөрийгөө хэчнээн ухаангүй үйлдэл хийж байгаагаа ойлгосон. Юунд найдаж энд ирсэн юм. Юу харна гэж. Хөлийн чимээ дуулдсан даруй би тэндээс хар хурдаараа холдсон. Ердөө л тэр. Хэдэн жилийн дараа өөрийн бүхий л зүрх зориг, цөхрөлөө даран тэнд очсон ч энэ бүхэн ердөө арван минутад л замхарч орхисон.
Сичэн хэдийнээ хослолоо өмсөн бэлэн болчхоод зочны өрөөнд намайг хүлээж байлаа. Цэвэрхэн индүүдлэгтэй хар цамцан дээрээ мөн адил өнгийн хүрэм өмссөн байх аж. Хүрэм нь үл ялиг сулдаж харагдах ч энэ дүр байдал нь хүртэл өөрт нь туйлын сайхан харагдана. Баруун энгэрт нь байх алтан сарнай өрөөний гэрэлд гялтганан харагдах шиг.
- Чэнлэ хэдийнээ театрт оччихсон гэж байна. Одоо гарахгүй бол бид жаахан хоцорч магадгүй. Улаан хүрэн даашинзны минь мөрийг янзлангаа тэрбээр ийн хэлэх аж.
- Тэр ч гэсэн тоглолтын нэг хэсэг биз дээ. Биднийг хүлээгээд оройтчихсон бол яана.
- Зүгээр дээ, энэ гоцлол биш. Ааа, бас "Чи өнөөдөр сайхан харагдаж байна". Ийн хэлэхдээ согтчихсон Чэнлэгийн царайны хувирлыг туйлын адилхан үзүүлэх нь тэр.
- Магадгүй бид өнөөдөр хүүхэдтэй болох хэрэгтэй бололтой.
Тэр мөнгөн Алфа Ромеогоо зогсоолд тавьчихаад надтай хамт театр луу алхаж байлаа. Тавиад метрийн цаана Orpheum театр харагдах агаад Грэнвилл гудамж өнөө шөнө энгийн өдрүүдээсээ хэд дахин их хөл хөдөлгөөнтэй харагдана.
Танхимын баруун жигүүрээс сүүлийн хэдэн сар бидний натур болж байгаа өнөө бүжигчин хүү ирэв.
- Таныг үнэхээр ирэх юм гэж бодсонгүй. Хүү тэр өдөр ирсэн шигээ хуучин номын хавтас шиг цайвар шаргал өнгийн даавуун өмд мөн ижил өнгийн сүлжмэл цамц өмссөн байв.
BẠN ĐANG ĐỌC
•Half Teleport•
FanfictionТэд хөөрхий хүмүүсийг хэрхэн зовоох талаар огтхон ч боддоггүй. Зөвхөн өнөөх адын хүсэл нь хяналтаас гарч хор хортойгоо нэгдвэл яах бол хэмээн бодно.