Тэртээ 1954 онд Мэрилэн Монро Солонгост очиж байсан юм. Цэргүүдийг дэмжихийн тулд тайзан дээр үзүүлбэр үзүүлж байж л дээ. Тэдгээр цэргүүдийн дунд өвөө маань байсан бөгөөд анх удаа түүний хоолойг сонсохдоо өөрийн амьдралыг бүтээсэн энэ улсад ирэхийг асар ихээр хүссэн гэдэг. Ирээдүйн амьдралынхаа талаар мөрөөдөн зогсохдоо өвөө минь ердөө арван наймтай байлаа. Гэхдээ энд ирснийхээ дараа л "Цагаан арьстнууд бүгд галзуу" гэдэг үгийг жинхэнэ утгаар нь ойлгосон биз.
Дээд давхарт хаалга хүчтэй савагдан хаагдах сонсогдов.
Эмээгийн бие гэнэт муудаж өвөөг үхэхэд нь хажууд нь байж чадаагүй томчууд гэмшсэндээ нэг шийдвэр гаргасан юм. "Ээж удахгүй үхнэ. Ядаж тэр хүртэл нь болтугай хамт амьдарч сэтгэлийг нь тайвшруулья. Жаахан л тэвчээд хамт амьдрахад хангалттай." Тэд өөрсдийн амиа бодсон зангаа түр ч болов мартахын тулд ийм шийдвэр гаргаж над мэт шиг өнөөх шийдвэрийг нь дагасан ч дагаагүй ч алдаад байх зүйлгүй хүмүүс ачаагаа бэлдэж эгч шиг минь нэгэн ийн эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Надаас өөр нь тэр сургуульдаа нэлээд нэр хүндтэй олны танил нэгэн байв. Бас олон найзтай. Тэдний нэг нь Шүши. Ерөөс томчуулын үгийг дагаж тэр хот руу нүүчихвэл нийгмийн бүх амьдралаа алдаад зогсохгүй Шүши болон бусад найзуудтайгаа уулзах гэж долоо хоногт ганц удаа баасан гарагт гурван цагийн турш автобусаар явахаар байлаа.
- Яг одоо ачаагаа бэлд! Би олон дахин хэлэхгүй шүү. Ээжийн духан дээрх судаснууд товойж золтой л багтрачих вий гэмээр. Түүний хувцсыг чемодан руу нь чихэж баглахыг оролдох ч Ридэ хийсэн хувцсыг нь буцаан гаргаж шүүгээ рүүгээ чулуудна.
- Яасан ч явахгүй! Та нар явмаар байвал явцгаа. Хамаа алга. Би аль хэдийн төгсөлтийн үдэшлэгийн даашинзаа авчихсан. Аав нь явчихсан болохоор намайг гэрт нь байж болно гэж Шүши хэлсэн. Эцэг эх нь салчихсан болохоор түүнд хэцүү байгаа, би хажууд нь байхгүй бол тэр усаа ч аягалаад ууж чадахгүй.
- Бид бүр мөсөн явчихаагүй. Эмээ чинь дээрдэхээр буцаад л ирнэ. Хүсвэл чи автобусаар энд ирж найзуудтайгаа уулзаад байж болно шүү дээ.
- Автобусаар ирэхийн тулд гурван цаг болно. Долоо хоногт ганц л удаа. Үгүй ээ, үгүй, үгүй.
Тэдний маргаан долоо хоног үргэлжилж эцэст нь ээжийн ялалтаар дуусав. Биднийг явах өдөр Шүши ирж тавдахь өдөр бүр өөр дээр нь ирэхгүй бол "Тэмцээндээ орохгүй, амиа ч хорлочихно шүү" гэж Ридэг сүрдүүлж байлаа.
STAI LEGGENDO
•Half Teleport•
FanfictionТэд хөөрхий хүмүүсийг хэрхэн зовоох талаар огтхон ч боддоггүй. Зөвхөн өнөөх адын хүсэл нь хяналтаас гарч хор хортойгоо нэгдвэл яах бол хэмээн бодно.