9. Коко битгий уйл!

53 8 0
                                    

              Шөнө дунд утас дуугарах чимээнээр сэрэв. Хажуу тийш харвал Сичэн ардаас тас тэвэрчихээд хүзүү хооронд минь нүүрээ наан унтаж байлаа. Түүнийг сэрээхгүй гэсэндээ алгуур гарыг нь холдуулсаар  орноосоо босон утсаа авав. Гадаа аадар бороо шаагин орж цонх хүчтэй гэгч нь нүднэ.
- Байна уу?
- Байна, байна. Охин минь унтаж байхад чинь сэрээчихэв үү?
- Зүгээр дээ. Та яах гэж залгасан юм.
- Зүгээр л, чамайг төрсөн өдрийн үдэшлэгт минь заавал ирээсэй л гэж. Ирнэ биз дээ.
- Мэдэхгүй юм даа. Би төгсөх гээд ойрын үед их завгүй байгаа.
- Заавал ирээрэй. Одоо та нараас энд байгаа нь Жэй та хоёр л байна.
- Жэй энд байгаа хэрэг үү?
- Тийм ээ. Сар гарны өмнө ирсэн юм шиг байна лээ. Хоёр жилийн дараа ингэж нэг юм эргэж ирэх гэж. Их л санаа зовж байлаа.
             Түүнийг энд байгаа гэдэгт итгэж өгсөнгүй. Намайг тийм аймшигтай байдалтай хаяж явчихаад бүтэн хоёр жилийн дараа одоо л нэг ирсэн байж надтай холбоо ч болтугай бариагүйд нь гомдох шиг. Нөгөөтэйгүүр тэгээгүйд нь баярлана. Болж өгвөл үхэн үхтлээ дахин уулзахгүй байх юмсан. Тэр нь ч амар биз. Гэхдээ ганц удаа ч болов царайг нь харж зүгээр байгааг нь мэдчихвэл хоёр жилийн цөхрөл тайлагдах мэт санагдана.
- Охин минь, намайг сонсож байна уу?
- Аа, дахиад хэлээч сайн сонсож чадсангүй.
- Тэд энэ удаад ч гэсэн ирж чадахгүй гэнэ лээ. Дахиад жаахан хугацаа хэрэгтэй юм байх.
- Өмнөд солонгост байгаа хэвээрээ юу?
- Тийм ээ. Солонгост байгаа гэсэн. Надад ч өөр хэлэх зүйл алга даа. Унтдаа охин минь.
- Сайхан амраарай. Лин аав утсаа таслав. Эргэн харвал Сичэн нүдээ хагас нээчихсэн өөдөөс минь санаа зовинонгуй  ширтэнэ. Хөнжлөө сөхөөд...
- Алив хүрээд ир, даарах нь  байна хэмээн хэлэв.

         Үдэшлэг ч хэдийн дуусаж өчигдөр шөнийн зугаа цэнгэл асуудлаас өөр үр дүнд хүргээгүй юм. Үд дундын алдад өчигдөр юу болсон гэх бүх ул мөр өнөө Ватикан залуучууд шиг л салхинд замхарсан байлаа.
         Доод давхарт Жэй, Бөмбөрчин, Ридэ нар хоол бэлтгэх бол би бэлэн болсон хоолыг нь ширээн дээр өрж байв. Дээд давхраас Коко бууж ирлээ. Өнгөрсөн шөнө үдэшлэгт зориулан өмссөн хувцастайгаа одоо хүртэл байх бөгөөд шөнөжин Жоннигийн хажуугаас холдоогүйгээс болоод нойр гүй хоносон байв. Нүд нь ч хавдаж доогуураа хөхөрсөн байх бөгөөд хөлөө зөөн ядан хоолны ширээний ард суух ажээ.
- Хэндри хаачсан юм?
- Эмийн сан хайхаар гарсан. Гараад бараг гучин минут боллоо. Бөмбөрчин Кокогийн асуултанд ийн хариулчихаад ширээн дээр тавьсан гараа гунигтай нь аргагүй дэрлэн хэвтэх түүн лүү харна.
- Жонни ямар байна?
- Дажгүй ээ. Одоо унтаж байгаа. Сэрэхээр нь л хооллоё. Ридэ, намайг шүршүүрт орж байх хойгуур Жоннид шөл бэлдэж байж болох уу?
- Тэгье ээ. Харин чи одоо өөрийгөө хоолло.
- Бас хувцсаа ч соль. Тэгэхгүй бол нил архи үнэртээд байна. Бөмбөрчин түүнд хоолыг нь авчирсаар ийн үглээд амжив.
         Кокогоор хооллуусны дараа Жоннигийн бие сайжирч хэдий хүндхэн байдалд орсон ч эцэст нь Кокогийн анхаарлыг өөртөө татаж чадсан тэрээр баяртай нь аргагүй инээж хариуд нь загниулаад ч амжив. Харин хэнээс тийм хүчтэй хар тамхи авсныг нь асуухад ер хариу хэлсэнгүй. Удалгүй Хэндри ч ирж Жоннигоос бусад нь доод давхарт цугласан байлаа. Бөмбөрчингийн санаачлагаар гэр лүү буцах хүртэлх хугацаандаа дахин ямар нэг асуудал тарилгүй нам жим байя гэх санааг нь бүгд дэмжин үлдсэн цагаа залхуурч хэвтсээр өнгөөрөөхөөр болов.
         Зурагтаар бямба гарагийн оройн нэвтрүүлэг гарна. Коко Хэндригийн өвөрт жаахан охин аятай шигдэн нимгэн хөнжлөөр биеэ халхлана. Жэй Ридэ хоёр голдоо шарсан төмсөө тавьчихаад хоёр талаас нь идэх бол Бөмбөрчин Ридэгийн хөлийг дэрлэн хэвтэж байв. Харин би Бөмбөрчиний гэдсэн дээр толгойгоо тухтай нь аргагүй тавин эвээ олохийг оролдон байлаа. Тайван байдлыг эвдэн Хэндри ам нээв.
- Жоннигийн бие дээрдхээр гэхээр бараг л хоёр хоногийн дараа буцсан нь дээр юм байна.
- Ээж эсвэл ах нь мэдчихгүй юу? Бөмбөрчин ийн асуух аж.
- Хотод оччихоод Жонни ээждээ манайд хэд хононо гэж хэлэхэд болно. Угаас биднийг очиход эцэг эх нар маань эмээг хяналтанд оруулахаар хотоос гарахтай яг таарна. Харин та нар тэднийг ятгасаар байгаад бүгдийг нь нэг дор явуулахыг бодоорой.
- Тэгвэл Жонни манайд бараг нэг долоо хоног байх юм байна. Өдөр болгон Кокогоор асруулаад тэр ч жаргах нь дээ. Намайг ингэж хэлвэл Коко бяцхан охин шиг л улайн хамраа үрчийлгээд ойролцоо байх дэрээ чулуудах нь тэр.
- Хэзээдээ Жоннид ийм сайн болчихоов. Муу урвагч.
                 Жэй рүү харвал тэр юу ч юм бодоод хий гөлрөн сууна. Өчигдөр оройноос хойш тэр нэг л дуу цөөтэй болчихсон байлаа. Бүгд л Жонниг сайжирсанд сэтгэл амарч одоо л нэг хүн шиг царайтай болсон байх бол Жэйд тайвширсан гэх ямар ч шинж байсангүй.
                Нар ч жаргаж бусад маань хэдийн унтсан байлаа. Дитройтод ирснийхээ дараа дэлгүүр явах хүртэл дөрвөн цаг гаран л унтсан болохоос биш өчигдөр шөнийн явдлаас болоод цурам ч хийж чадаагүй байв.
               Шиао Дэ Жүн. Хэндригээс болоод баяртай ч гэж хэлээгүй санагдана. Нойр хүрсэнгүйд доош буун усан сангийн ойролцоо очвол Коко ганцаар сууж байлаа. Аяар явсаар хажууд нь суувал өөдөөс хөнгөхөн инээмсэглэчихээд сарны гэрэлд гялтганан харагдах усан сангийн ус руу эргэн ширтэнэ. Яагаад ч юм урьд шөнийн явдлаас болоод одоо хүртэл сэтгэл тайвширч өгөлгүй ийн зовоогоод байгаа ч юм болов уу хэмээн бодогдох аж.
- Одоо хүртэл Жоннид санаа зовоо юу?
- Үгүй ээ.
- Тэгээд яагаад ингээд сууж байгаа юм. Та өдөржин Жонниг асраад унтаж чадаагүй биз дээ. Коко хариу өгсөнгүй. Нүднийх нь буланд нулимс гялтганан доош явсаар усан сангийн ус руу орчихов.
- Та зүгээр үү? Уйлаад байгаа юм уу?
- Ло, би хийсэн үйлдэлдээ гэмшээд нойр ч хүрэхгүй нь. Дахиад өөр хүний амьдрал баллахаа шахлаа. Тэр сааралтаж чичирхийлсэн хоолойгоор ийн хэлэх бөгөөд дуу хоолой нь тэртээ худагны ёроол руу орчихов уу гэлтэй хөндий сонсогдоно.
- Үгүй ээ, энэ таны буруу биш. Тэр Жоннигийн өөрийнх нь сонголт байсан... Уйлахаа болиоч дээ. Кокогийн ийм гунигтай байгаад зүрх зүсэгдэх шиг санагдан өөрийн эрхгүй дагаад уйлчих гээд байв.
- Орой бидэн дээр ирсэн Ватикан залуучуудыг санаж байна уу? Урд нь явж байсан тэр эрэгтэй... Самуэль. Тэр л Жоннид хар тамхи өгчихсөн байхаас зайлахгүй.
- Тэгээд тэрний юу нь таны буруу гэж.
- Би түүнд муу зүйл хийчихсэн болохоор надаас хариугаа авч байгаа юм!
- Ямар муу зүйл гэхээрээ тэр чинь ийм юм хийдэг юм.
- Би хамаг амьдралыг нь баллачихсан. Хамаг ирээдүйг нь.
              Гурван жилийн өмнө Коко амралтаараа Ватиканд очсон байлаа. Аялаж явахдаа урд нь байх ариун сүмийг олж харжээ. Угаас манай гэр бүл өөрсдийг нь үгүйсгэдэг гэх шалтгаанаар аль ч шашинг ялангуяа христийн шашинг ер шүтдэггүй юм. Анх удаа сүмд хөл тавьсан тэрээр киноноос л харж байсантай адилаар хаалттай өрөөнд нүглээ наминчлахыг хүсэж гэнэ. Өрөөнд хүн орохыг харсан хүү номлогчийг завгүй байсан тул оронд нь тэр өрөөнд орж арван минутын турш Кокогийн нүглийг сонсжээ. Өөрийг нь шүүж буйд уурласан Коко өрөөнөөс сүмээс ч тэр гарахад номлогчийн оронд орсон өнөө хүү ч араас нь гарж гэнэ. Хүү тэр үед их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан байсан бол Коко арван долоотой байлаа.
- Намайг явах хүртэл хоёр долоо хоногийн турш бид өдөр болгон уулздаг байсан. Уулзахаас ч  илүүг хийсэн. Фортландад ирээд бараг хоёр сар болсон байлаа. Гэтэл Самуэль намайг хайж их сургуулиа ч тэр хамаг юмаа хаяад Фортландад хүрээд ирчихсэн. Бид болзож түүний түрээсэлсэн байшинд хамт амьдардаг байсан юм. Мөнгө хэрэгтэй байсан болохоор Хэндри түүнд ажил олж өгсөн ч тэр хар тамхи түгээдэг бүлэглэлтэй орооцолдоод нэг мэдэхэд наймаалагчидийнх нь нэг болчихсон байсан. Гэтэл нэг өдөр аав нь гэртэй буудуулсан байдалтай олдсон юм. Тэр хэтэрхий их уугаад бас мансуурчихсан байхдаа бүх бурууг бидэнд чихэж амьдралыг нь баллалаа гэж уурлаад намайг зодсон. Тэр ерөөсөө болиогүй. Хэндри мэдчихээд түүнийг буруу зөв ойлгох чадваргүй байна гээд намайг аваад Фортландаас явсан. Түүнээс хол байх гэж бид сүүлийн хоёр жилд чимээгүйхэн л зугтаж дөрвөн өөр хотоор дамжин амьдарсан. Гэтэл сарын өмнө биднийг олоод хотод хүрээд ирчихсэн байсан. Намайг ер тайван орхиогүй. Би хэдийн өөр хүнтэй болчихсон гэж  хэлсэн ч тэр үгэнд минь итгээгүй. Тэгээд би зам гараад хамгийн түрүүнд харсан эрэгтэйтэйгээ үнсэлцчихсэн юм. Тэр нь Жонни байж таарсан. Жонни ч гэж тэнэг амьтан үгүй гэж хэлсээр байтал цавуудчихсан аятай надаас салж өгөөгүй.
- Тэгээд хаа байсан сарын дараа төрсөн өдрийн үдэшлэг дээр чинь ирж хариугаа авч байгаа юм уу?
- Үгүй ээ. Өчигдөр орой тагтан дээр байхад Самуэль хүрээд ирсэн. Ерөнхийдөө тэр Хэндриг ажилдаа буцаад орохыг ятгахаар ирсэн бас надтай эвлэрхийг хүсэж байна гэдгээ хэлсэн. Тэр жаахан сүр сар хийсэн огцом ууртай хүн юм л даа. Надад ширүүн хандахыг нь Жонни хараад Самуэлийг цохиод унагаачихсан юм.
- Тийм болохоор та хоёроос хариугаа авах гэж Жоннид албаар өндөр тунтай хар тамхи хэн нэгнээр өгүүлсэн гэх гээ юу?.
- Эсвэл өөрөө хүчээр өгсөн. Жонни яг юу болсныг хэлэхгүй байгаа. Ямар нэг юм нуугаад байна. Ло чи надтай хамт нэг газар луу яваад ирж болох уу?
- Гэхдээ Хэндри биднийг явах хүртлээ ямар нэг юм хийж эсвэл гэрээс гарч болохгүй гэсэн шүү дээ. Ингэж хэлсэнд тэр над руу ятгах аятай ширтсээр байлаа.
- Ойлголоо, ойлголоо. Хамт явья. Гэхдээ хурдан ирнэ шүү.
                   Гадуур хувцсаа авахаар өрөө рүүгээ явах үедээ Жоннигийн хэвтэж буй өрөөний хажуугаар зөрвөл тэднээс Жэй гарч ирэхтэй таарав. "Тэр хэзээнээс Жоннид анхаарал тавьдаг болчихсон юм."
- Унтахгүй юу хийж яваа юм. Жэй асуултанд минь хариулсангүй тэр чигтээ яваад өгөв.



———————————————————————
💚💚💚💚💚💚

•Half Teleport•Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon