Тэр өдрийн арван цагт эхэлсэн "Драмын түүх"-ийн лекцээр Эврипидийн тухай орж, хичээл нэг цагийн үед дуусав. Тэнхимээс гарч хоёр давхар луу шатаар буувал сонгодог бүжгийн ангийн оюутнууд холхиж яваа харагдана. Шатны доод хэсгээс бүжгийн шаахайгаа гартаа барьсан охид сандралдан ирэх бол нөгөө жигүүрт чилсэн хөлөө илэх хэдэн хөвгүүд харагдана.
Хэн нэгэн мөрөнд минь зөөлөн хүрэх үйлдлээр арагш харвал Чэнлэ зогсож байлаа. Хоёр сарын өмнө Сичэнийг авах гэж гэр лүү нь очсоноос хойш дахин уулзаагүй юм. Бараг таван минут хаалгыг нь тогшин зогсохдоо бие биенээ хөнөөчихөөгүй л байгаасай гэж залбирч байсан ч унтлагын халадаа хагас дутуу өмссөн тэр хаалга нээж байсан санагдана. Усан сангийн тэг дунд ягаан хөвөгч дээр ухаангүй хэвтэх Сичэн лүү заангаа " Тэр өдөрт хоёр литр ус ч ууж чаддаггүй атлаа өчигдөр хоёр литрээс ч их виски уусчихсан " хэмээн хэлснээ бодвол өнөөдөр арай хүмүүжсэн мэт харагдах ажээ. Нүднийх нь дор хөхөрч нэлээн ядарсан харагдав.
- Өдрийн мэнд авхай.
- Таньд ч гэсэн өдрийн мэнд ноён Чэнлэ. Гэхдээ хэр их шартсан болоод сургуулийн барилгаа андуураад энд явж байдаг билээ. Тэр хөнгөхөн инээмсэглэн гартаа барьсан хөгжмийн нотоо дээш өргөн өнөөх бүжигчин охидууд руу ширтэв.
- Тэдэнд би л байхгүй л бол бүжиглэж чадахгүй гэнэ, авхай минь. Азаар би сайхан сэтгэлтэй нэгэн байж таарлаа. Хараач тэд надаар "Сэрэнада"-г тоглуулахыг хүссэн. Харин та, авхай. Өнөөдөр бүжигчин хөвгүүдийг зурахыг хүсээ юу. Тэд таньд арай балчирдахгүй гэж үү. Үүнийг чинь Сичэн мэдвэл таньд ихээхэн гомдох байх даа.
- Юу ярих нь энэ вэ ноётоон! Бид саяхан Эврипидээс арай гэж амь мултарч гарч ирлээ.
- Тэгээд Эврипид ямар байв.
- Электра! Бурхан хүртэл азгүй амьтдын дуу хоолойг сонсохгүй юм даа. Хонгилын үзүүр хүртэл цуурайтахаар чанга дуугаар ийн хэлэв. Тэр дахиад л инээд алдана.
- Гэхдээ авхай минь, та тэр бүжигчин хүүд үнэхээр юу хийчэхээ вэ? Хөөрхий хүү харцаа ч тогтоож чадахгүй нь.
- Өнгөрсөн долоо хоногт тэр миний натур болсон юм.
- Та түүнийг Сичэнийг зурдаг шигээ нүцгэлээ юу?
- Тийм ээ.
- Гэтэл гэнэт Сичэн хаалга онгойлгоод орж ирсэн үү?
- Тийм ээ.
- Та хоёр хамтдаа түүнийг зураа юу?
- Тийм ээ.
YOU ARE READING
•Half Teleport•
FanfictionТэд хөөрхий хүмүүсийг хэрхэн зовоох талаар огтхон ч боддоггүй. Зөвхөн өнөөх адын хүсэл нь хяналтаас гарч хор хортойгоо нэгдвэл яах бол хэмээн бодно.