Цагаан хэдийн улаан болжээ.
Цагаан даашинз дээр минь улаан цус тусав. Улааны улаан, цусны улаан. Толбо аажим аажмаар томорсоор хормойноос минь эхлээд нэвчинэ. Далайн ус эргээсээ хальсаар эх газарт хүрэх шиг л болов.
Цагаан даашинз минь хэдийнээ улаан болчихсон байх аж. Улаан. Цусны улаан. Гайхан ар өвөр лүүгээ харах ч урьдынх шигээ цагаанаараа үлдсэн хэсэг алга. Цагаан байхаа больчихож. Гунигтай юм.
Цагаан даашинз минь цагаан байхаа болив. Эсвэл анхнаасаа улаан байсан юм болов уу. Жинхэнэ өнгө нь уусан нэвчээгүй ууршин алга болсон ч байж болох юм.
Улаан дотор цагаан нуугдаж уу? эсвэл цагаан дотор улаан нуугдаж уу?Цаг хэдийн найм өнгөрчихсөн ч Шиаожүнд сэрэх шинж байсангүй. Бараг цаг гаран зөвхөн түүнийг ажиглан суусан биз. Түүнийг сэрэхийг хүлээн орны өмнө байх модон сандал суун жаал ажвал тайван хурхирах чимээнээс нь өөр хариу алга. Цонхоор орж ирэх бүүдгэрхэн нарны туяанд хар хүрэн үс нь гялалзан нүднийх нь өмнө сүйтэгнэвэл сормуус нь чичигнэн хөдөлнө. Өрөөнөөс цагаан лисантусийн үнэр ханхлах аж.
"Парист очихыг хүсдэг Шиаожүн. Үргэлж инээж яваа харагддаг Шиаожүн".
Түүнийг нэг хэсэгтэй л сэрж надад хань болохгүйг ойлгосон учир доод давхар луу буувал ил зуухны өмнө бидний эмх замбараагүй үлдээсэн хувцаснууд харагдана. Буйдангийн бүтээлэг ч хэдийн газар унажээ.
Энэ үнэхээр л хүн ирээгүй удсан зуслангийн байшин байсан юм. Учир нь гал тогооны өрөөн доторх шүүгээнүүдийн алинд нь хүн идчих боломжтой зүйл байсангүйд тэр. Бүр тоосонд дарагдаж хаа нэгтэй аалз тороо татчихсан байхыг ч харав.Дин Дон Дин Дон. Хаа нэгтэйгээс утсанд дуудлага ирэх чимээ дуулдана. Хивс болон буйдан дээр замбараагүй хаягдсан хувцаснууд дотор үзвэл саяхныг хүртэл дуугарч байсан утасны чимээ тасалдах нь тэр. Энэ миний биш Шиаожүний утас байсан юм.
Дэлгэцэн дээр "Мүүмин Рэнжүн" хэмээн дугаараас дуудлага ирсэн болох нь харагдав. Өнөө харшид надад шар айраг өгөхийг хүссэн хүү. Удалгүй мөн ижил дугаараас зурвас ч ирсэн юм.- "Өнөөх чинь дахиад л хүрээд ирсэн. Бидэнтэй нэгдэхийг хүсэж байна гэсэн ч Ван ах зөвшөөрөөгүй."
- "Гэхдээ тэрэн шиг хүн зүгээр өнгөрөөхгүй байх."
- "Нөгөө охин чамтай хамт байна уу? Яагаад шар айраг уулгаагүй юм."
ВЫ ЧИТАЕТЕ
•Half Teleport•
ФанфикТэд хөөрхий хүмүүсийг хэрхэн зовоох талаар огтхон ч боддоггүй. Зөвхөн өнөөх адын хүсэл нь хяналтаас гарч хор хортойгоо нэгдвэл яах бол хэмээн бодно.