2. Телепорт

175 13 0
                                    

     Аль хэдийн аравдугаар сар болчихож.  Зузаан хүрмээ өмссөн ч амьсгалах тоолонд уушгийг минь дүүргэх энэ хүйтэн агаар цээжийг минь өвтгөж байна. Томдсон хөх хүрмэндээ шигдэн аль болох дулаацахыг хичээх ч .... амнаас минь савсах уур хөгшин өвөөгийн минь янжуураас гарах утааг санагдуулна.

           Шарлаж дууссан моддыг өнгөрөн сургуулийн орох хаалганд ойртвол модон сандал дээр Сичэн суух ажээ. Хаана харснаа санадаггүй ч аль нэг хамтлагийн цомог дээрхтэй тун адил зурагтай өнөө дэвтрээ барьчихсан сууж байв. Урдхан талд нь харагдах моддыг зурна. Удалгүй хэдэн охид түүнийг бүчин авлаа. Зурж буй зүйлээс нь илүүтэй сайхан төрхөнд нь шүүрс алдана "Дараагийн удаа намайг зурж өгч болох уу", "Алив ээ, манай найз ганц бие" гэх мэтээр яриа өдөхийг оролдох аж. Ааах, иймэрхүү зүйлс түүнийг залхаахаас цаашгүй юмсан.

Сичэний нүүрэнд бяцхан инээмсэглэл тодорсоор намайг чиглэн ирэв. Хүрэмнийхээ товчийг тайлан дэлгээд :

- Алив хүрээд ир, чи бүр даарчихаж хэмээн хэллээ. Яаран очсоор энгэрт нь шигдвэл туйлын тухтай, дулаахан байв.

- Айридэ, хонгор минь, чи шинэ хүрэм авах хэрэгтэй. Энэ хүрэм чинь бүр хуучирчихаад ямар ч элчгүй болчихож.

- Гэхдээ энэ чинь... энэ чинь Жэй-ийн хүрэм. Би яаж түүний хүрмийг өөр зүйлээр солих юм. Нам гүм, тун эвгүй нөхцөл байдал.

          Одоогоос хоёр жилийн өмнө Сичэн бид хоёр танилцсан юм. Бид хоёул уран зургийн ангид сурдаг ч Ноён Квантын физикийн лекцэнд суудаг байлаа. Дараагийн улирал нь анатомийн хичээл орох болж нөгөөтэйгүүр ижил нөхцөл байдалд байсан бид хоёр .... нэг шийдэлд хүрсэн сэн. Өдрийн ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлж завсар зайгаар нь анатомийн хичээлээ ч хамт хийдэг байв. Сичэн гадна төрхийн хувьд хүмүүний хамгийн дээд төрлийг олж төрсөн байлаа. . Биеийн бүтэц, хэлбэр, ерөнхий анатомийн хувьд байж болох хамгийн төгс натур. Басхүү туйлын үнэнч. Хамаг хувцсаа тайчин өөрийгөө зуруулангаа миний утгагүй яриаг сонсон нүүрэндээ хөнгөхөн инээмсэглэл тодруулна. Тэр инээмсэглэл нь яг л "Хонгор минь дээ, ярьж байгаа зүйл чинь чиний бодсоноос ч илүү ярвигтай" гэх шиг хачирхалтай мэдрэмж төрүүлнэ. Магад Ноён Чоно Улаан малгайттай эмээгийнх нь талаар ярьж байхдаа тэднийг хэрхэн тамшаалан идэж, улаан малгайт хэрхэн тас татуулсан эмээгээ хараад галзууран орилох талаар бодох үедээ яг ийм инээмсэглэл тодруулсан байх. Ямартай ч бид ийм хэрэгцээ шаардлаганаасаа болоод хамт байх болсон ч энэ харилцаагаа ер дуусгаагүй юм.

•Half Teleport•Donde viven las historias. Descúbrelo ahora