12. Амьд үлдэх арга алга

67 8 0
                                    

          
 
           Коко намайг хаяад явчихсан. Тэр над руу эргэж ч харалгүй өнөө машиндаа суугаад өөртэй нь сүүлд ярилцан зогсож байсан газар минь үлдээгээд явчихсан. Харанхуйд. Түүнийг эргэж ирэх болов уу гэсэндээ хүлээн зогвол хариу алга.
          Өнөө коллежийн гэмээр гурван залуугийн машинд сууж ирсэн болохоор Саймон ахын гэр лүү эргэн явах замаа мэдэхгүй байлаа. Одоо яалтай билээ. Арга мухардвал Бөмбөрчин аль эсвэл Жэй рүү залгаж тусламж гуйхаас өөр арга үгүй бололтой. Хэрэв тэд Кокогийн тухай асуувал... мэдэх зүйл алга. Бодохоос ч зовиуртай санагдана.

            Эргэн тойрон түнэр харанхуй атлаа тэнгэрт сар ганцаар бүтэн мандсан байлаа. Үе үехэн үлээх жихүүн салхинд модны навчис сэрчигнэн сонсогдож хаа нэгтэйхэн өнгөрөх машины гэрэлнээс өөр нүдэнд тусах зүйл байсангүй. Хэн нэгний хөлийн чимээ сонсогдов. Хүндхэн амьсгалах чимээ нь ч тэр.

           " Айридэ! Айридэ! " Шиаожүн, миний араас ирсэн нь энэ байлаа.

- Хаашаа явчихдаг юм бэ? Ван ах, Зүй Ри гээд бид их санаа зовлоо. Эгч чинь хаана байгаа юм.
- Мэдэхгүй ээ, тэр намайг хаяад явчихсан.
- Бие нь сайнгүй байсан биздээ. Бусаддаа хэлээд хайвал...
- Зүгээр дээ, Кокод санаа зоволтгүй. Тэр яаж ийж байгаад л үргэлжлүүлэх арга замаа олчих нэгэн. Түүнд ийн хэлчихээд эргэж харан урагш зам даган алхвал тэр ч алхаанд минь тааруулан удаан алхана.
- Тэгээд чи яах юм.
- Юу?
- Эгч чинь тэгэс ингэс хийгээд замаа олчихдог юм байж. Харин чи замаа олж чадах юм уу?
Түүний асуусан ганцхан зүйл толгой руу минь дэлсээд авах шиг л санагдаж билээ. Ердөө ганцхан, ганцхан энгийн асуулт өдийг хүртэл сэтгэл хангалуун байсан энэ хэврэгхэн амьдралыг минь баллаад хаячих шиг л болов. 
- Мэдэхгүй юм даа Шиаожүн. Амьдрана гэдэг чинь их сэтгэл  эмтлэм зүйл шүү дээ.

               Хүндхэн мөн эв хавгүй харилцан ярианыхаа дараа бид түүний гэр лүү явсан юм. Ван ахын сүр дуулиант харшаас хорин минутын зайд, хотын төвөөс нэлээд алслагдмал хурдны замын хажууханд байх ой мод руу оров. Бусдаасаа арай илүү сийрэг модтой хэсэгт хоёр давхар цайвар шаргал магад саарал хүрэн өнгийн зуслангийн байшин үзэгдэнэ. Харанхуйгаас болоод би өнгө битгий хэл орон зайн ямар ч ойлголтгүй болчихсон байлаа.
               Түүнийг даган машинаас буусаар урд харагдах байшин луу харвал Шиаожүн чанга гэгч нь инээд алдав. Харанхуйд хотоос хол, хүний чимэээнээс алслагдсан ийм газар тэр ямар нэг жигтэй аймшигтай зүйл хийх боломжтой ч гэлээ түүний ийн инээд алдах нь хүртэл сэтгэлд нэг л  тайван аюулгүй санагдана.

•Half Teleport•Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang