17. Тэдний буруу

48 7 0
                                    

Хорвоо дээрх юм бүхэн... юм бүхэн хязгааргүй гэвэл итгэх үү? Нэг, хоёр, гурав, дөрөв цаашлаад мянга хүртэл.

         Тэд яг л анир чимээгүй огторгуйд хуйлран байх хязгааргүй оддын урсгал шиг. Бидний төсөөлж чадахаас ч илүү тийм гэхийн аргагүй төгсгөлгүй ойлголт. 

         Нэг нь хоёр болж хоёр нь хязгааргүй болно. Бүр цаашлаад бидний хүрч мэдэрч буй бүхий л биет зүйлс дуусашгүй аж.

         Эхэндээ  би хязгааргүй гэх зүйлээс үхтлээ айдаг байлаа. Харанхуйгаас айсандаа нүдээ аних шиг л.

        Гэвч үнэндээ цаг хугацаа гэдэг л айх хэрэгтэй цорын ганц зүйл байсан юм.

         Цаг хугацаа хязгааргүй бүхэнд тааруулан сэтгэл сэвтээм хурдаар цааш өрнөнө. Нэг мэдэхнээ хамт тоглон өссөн тэр жаахан хүү хүчирхийлэгч болчихсон байх аж.

         Модод ургадагаараа ургаж өдөр хоног ээлжлэн солигдон хуучин шинийн хооронд асар их ялгаа гарсаар байлаа. Нэг харахнээ би биш миний эргэн тойрон л амьд АМЬТАЙ байсан гэдгийг би ойлгосон.

         Эцэст нь би өөрийг минь хүрээлэн байсан өнөө дуусашгүй биет зүйлс шиг хязгааргүй зүйл биш байсан юм. Би хязгааргүй биш. Тэд төгсгөлгүй гэх ойлголтыг аажим аажмаар туулах ч би тэгж чадахгүй. Би дуусна. Маргааш эсвэл нэлээд хугацааны дараа.
         



+++

        Тэр доор нь байх нэгэн лүү галзуурсан аятай дайрсан хэвээрээ л байлаа. Зовиуртай амьсгаадах, уурсан архирах чимээ чихэнд минь цуурайтсаар.

        Удалгүй хэн нэгний намайг урагш түлхэх үйлдлээр би ухаан орсон юм. Сана надаас Жэй-г болиулахыг хүссэн нь энэ байлаа. Харанхуйд зуслангийн байшингийн гадаах талбайд галын наадам үзэх шиг л бид тэднийг тойрон зогсчихоод цааш юу болохыг нь хүлээн байв. Полл, Лоуди, Феликс, Сана, Кевин мөн Розианагаас бусад түүний ази найзууд.

        Үнэндээ би айж байсан юм. Тэр яг одоо бүхнийг энд нь дуусгачихья хэмээн шийдчихсэн аятай л аашилж байлаа. Яаж намайг түүнийг зогсоож дөнгөнө хэмээн боддог байна.

        Жэй-ийн огцом үйлдлээс өөрийгөө хамгаалах гэсэндээ аяар болгоомжлон тэдэнд ойртвол цус нөжөндөө хутгалдан хэвтэх Эрикийг харав. Түүнийг хамгийн ойрын нэгнээ ийн хөнөөхийг  шийдсэн мэт аашилж орхисонд нь гайхширч, түүнээс илүүтэйгээр айж байлаа.

•Half Teleport•Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon