16. Түүний хяналтгүй төрх

33 8 0
                                    

           

            Өрөөний дулаан хэвийн. Арьсийг минь цочроох хэмжээний тэвчимгүй халуун аль эсвэл нүх сүв бүр нь байгалийн совингоороо хаагдах ханзааны цочир хүйтэн байсангүй. Тэгсэн атлаа л жирийн үеээсээ хэд дахин  илүү мэдрэмтгий байх аж. Сандарч эсвэл тайвширч буйгаа ч ялгахааргүй хачин нөлөөл биеийг минь бүрхчих шиг.

            Хаа нэгтэйгээс Dayglow-ийн Hot Rod тоглогдоно. Жирийн өдрүүдээс харьцангуй өөр уур амьсгал бидний дунд үйлчилж буйг мэдэрч байлаа.

           Арьс нь жаал цонхийж нүднийх нь доогуур хөхөрсөн харагдана. Тамхины үнэр ч нэвт ханхлах шиг.  Хэрэв өчигдрийн би байсан бол өөрийгөө ч умартан түүнд санаа зовох байсан биз. Харин одоо хэн хэнээс минь илүү нэгт тавигдах асуудал аль эсвэл бусдаас нуугдан жийрхэж өөрсдийн нуувчиндаа гацаж орхисон бидний харилцааг аварч мэдэх энэ шалтгаан л миний хувьд нэн түрүүнд байх ажээ.

          Бид бие бие лүүгээ ширтсээр байлаа. Энэ хэвээрээ тав арван минут өнгөрсөөр.

- Хонгор минь, би чамд гайхалтай гэнэтийн бэлэг бэлдсэн. Гэхдээ баярлах эсэхийг чинь мэдэхгүй юм.

           Биднийг тавхан настай байх үед нагац эгч ихрүүдийн бяцхан дүүг төрүүлэхэд нь бид л ирээдүйд гэрлээд нялх Муму шиг ийм жаахан хүүхдүүдийг төрүүлж өсгөх юм байх хэмээн боддог байсан тэр итгэмтгий жаахан үеээ дурсан би ийн хэллээ. Гэвч түүний царайнаас өчүүхэн ч атугай юу бодож буй талаар нь сэжүүр өгөх ан цав олдсонгүй. Сэтгэл дундуурхан би түүн лүү эргэн харлаа.

- Алив л дээ Жэй. Өмнөхөөсөө ч илүүтэйгээр ийм байгаа чинь намайг зовоож байна.

           Тэр аяар боссоор өлгүүрт тохсон арьсан хүрмээ авч өмсөв. Хүрэм нь түүнд сайхан зохих аж.         

- Ойлголоо. Ирэхээр чинь л гэнэтийн бэлгээ задалья. Харин битгий их оройтоорой.

            Хоолой минь түүнээс өрөвдөлтэй нь аргагүй үлдэхийг гуйх мэт итгэл алдарсан аятай сонсогдох вий хэмээн санаа зовсон ч бодсноос минь ч илүү тайван сонсогдох нь тэр. Хэдхэн хормын дараа модон хаалганы чихрах чимээ чихнээ дуулдав.

           Түүнийг намайг хаяан яваад өгөхөөс нь хэдхэн хоногийн өмнөх шиг санагдана.



                                             ††††

            Black Rebel- д очсоноос хоёрхон хоногийн дараа Жэй бид хоёр сургуулийнхаа хэдэн танилуудтай хотоос гарсан юм. Өнөө залуусын дунд түүнтэй ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн Розаниагийн Ази найз, Бөмбөрчинтэй нэг хамтлагт тоглодог хөвгүүдийн нэг ч байлаа.  Миний хувьд хараахан танилцаж амжаагүй байсан ч Жэй тэдгээр хүмүүстэй хавь илүү ойр  дотно харилцаатай байсан учир зөвшөөрсөн хэрэг.

•Half Teleport•Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang