- Бороо ороод л энэ хорвоод бид гурваас өөр хүн байхгүй юм шиг санагдах юм. Энэ бороо мөнхөд орж , гурвуулаа энд сууж байдаг бол сайхан аа.
- Та хоёрыг тэврэлдэж суухад би бараа бологч шиг дэвүүр бариад л, гитараа дараад хажууд чинь зогсох юм биз дээ. Тэр ч бүтэхгүй ээ.
- Хааяадаа түүнийг зээлж болно шүү.
- Тэгвэл ч өөр хэрэг. Бороо минь ороорой.
Хүйтэн шал доороос хайрсаар хөл минь мэдээгүй болчихсон аятай л байх аж. Нэг сэрэхнээ нойлын өрөөний шалан дээр хана түшсэн чигтээ унтчихсан байлаа.Өрөөнөөс гарахад хэдийнээ бүрий болсон байх бөгөөд доод давхарт чимээ шуугиан их байв. Лин аав Германаас дөнгөж ирчихээд эмээ, авга эгч мөн ээжтэй хамт оройн хоол бэлдэж байлаа. Хоолны ширээ яг л Талархлын баярт зориулсан мэт харагдана.
- Лола, охин минь модон байшин руу яваад ах эгч нараа дуудаад ир. Цацагт хяруул бэлэн болчихлоо. Ээж минь модон шатны хажууханд үл ялиг ялгаран үзэгдэх намайг харснаа ийн хэлэв.
- Гэхдээ... гэхдээ бие минь өвдөөд байна шүү дээ.
- Тавхан минутын газар. Битгий сүр дулиан болгоод бай.
- Замдаа бөөлжих гээд байвал яах юм. Шууд л гаргачих хэрэг үү. Энэ мэт шалтаг тоочсон минь ихрүүдийн алийг нь ч харахыг хүсээгүйд л байв.
- Зүгээр дээ. Би яваад ирье. Лин аав ээжийн өндөр дууг сонсож тэвчилгүй ийн хөндлөнгөөс оролцоно.
- Линвэй, охиныг давраах хэрэггүй. Тэр яг одоо гарах гэж байна.
Модон байшин руу явах замд ой бүхэлдээ харанхуй байх ч хэд хэдэн алхмын зайтай байрлуулсан дэнгийн гэрэл хань болох шиг л санагдана. Алхах тусам ойн өндөрлөг хэсэг рүү дөхсөөр өөрийн эрхгүй цуцаж эхлэв. Цааш явбал тэр шөнө Кокод хаягдчихаад харшын урдаас Шиоажүнтэй хамт хурдны замаар алхаж байсан үе санаанд орсоор байлаа. Ер нь юугаа бодож тийн явснаа ер ойлгохгүй нь. Харамсах мэдрэмж төрөх аж. Гэхдээ арай өөр төрлийн. Яг л зул сарын бэлгээ ээжээс нууцаар задалж үзчихээд болох зүйлийг болохоор нь өрнүүлж гэнэтийн бэлгээ мэдээгүй байсан бол хэмээн тэвчээргүй сониуч аашилсандаа харамсах шиг.
Одоо тэгээд яах ёстой юм. Түүнийг Дитройтоос надтай уулзахаар ирэхийг нь хүлээх юм уу? Аль эсвэл маргаашийн эхний автобусаар түүн лүү очих гэж үү? Гэвч эцэст нь би түүний хувьд үдэшлэг дээр хэд хэдэн удаа санаандгүй таарсан хүн төдий л байвал яах юм. Магад намайг цааш дурсан санах ч үгүй биз.
YOU ARE READING
•Half Teleport•
FanfictionТэд хөөрхий хүмүүсийг хэрхэн зовоох талаар огтхон ч боддоггүй. Зөвхөн өнөөх адын хүсэл нь хяналтаас гарч хор хортойгоо нэгдвэл яах бол хэмээн бодно.