10. Хачин нэртэй хятад хөвгүүд

80 11 0
                                    

        Гадаа хэдийн харанхуй болж гудамж даган байрлуулсан хэдэн гэрэлнүүдээс өөр гэгээ татах зүйл байсангүй. Саймон ахын гэр хотын төвөөс нэлээн хол байсан тул хөл хөдөлгөөнтэй газар хүртэл бид гучин минут орчим алхсан юм. Коко цайвар шаргал өнгийн богино даашинз даашинз өмсөж гадуураа улаан хүрэн өнгийн сул сүлжмэл цамц нөмрөн зөвхөн хэвлий хавийн ганц л товчоо товчилсон харагдав. Урт шаргал үс нь шөнийн салхинд намиран хийсч хажуугаар нь өнгөрөх гудамжны гэрэлд гялтганан үзэгдэнэ. Өөр лүү нь ийн ширтэхийг минь анзаарсан бололтой над руу мөрөө давуулан харснаа хөнгөхөн инээмсэглэв. Коко автобусны буудлын хажууханд зогсох жижиг тэргийг хараад...
- Эндээ хүлээж байгаарай хэмээн хэллээ.
Тэр машинд суух хэн нэгэнтэй ярилцах бөгөөд тэдний инээх чимээ дуулдах шиг болов. Коко над руу гараараа даллан хүрээд ир хэмээн дохилоо. Бид машины арын суудалд суух бөгөөд машинд биднээс гадна коллежийнх гэмээр гурван залуу байх ажээ.
- Орой болсон байхад танихгүй эрчүүдийн машинд суухаас айддаггүй хэрэг үү? Жолоо барих залуу урд талын толиндоо биднийг гэхээс илүүтэй Коког харсаар зальжин инээмсэглэл тодруулан асууна.
- Тэр танихгүй хүмүүс бидэнд муу зүйл хийхгүй болохоор л тэр. Коко ч хариуд нь тийм гэхийн аргагүй инээд тодруулан өөдөөс нь хариу ширтэнэ. Тэр энэ залуусаар тоглохоор шийдсэн бололтой.
- Бид чамайг өмнө нь харж байгаагүй юм байна. Аялж яваа юм уу? Жолоочийн хажууд суух хүрэн үстэй залуу ийн асууснаа суудал даван бидэн лүү эргэн харлаа.
- Тийм ээ, бид аялж яваа. Энд алдартай клуб байдаг гэж сонссон.
- Хятад хөвгүүдийн клуб уу? Чамайг амьд гарч ирнэ гэж бодохгүй л байна шүү. Бид өөр сонирхолтой газар мэднэ. Алив ээ, бидэнтэй нэгд.
- Нэгдмээр байгаа ч залуусаа, тэнд бидэнд шийдэх ёстой асуудал бий. Амьд гарч ирэх нь чухал биш.
                  Өнөө залуус биднийг "Ван" нэрт клубын өмнө буулгав. Жирийн клуб гэхээсээ илүүтэй хэн нэгнийх нь харш аятай сүр дуулиантай томоохон газар байлаа. Коко урагш алхсаар харшийн үүдийг давах гэж оролдвол хашааны үүдэнд байх хамгаалагчид түүнийг зогсоов.
- Алив ээ, залуу минь хатагтайг оруулчих. Коко энэ дуунаар эргэн харснаа...
- Жэксон!
- Коко!  Коко гүйн очсоор өнөө залуугийн хүзүүгээр тэврэв.
- Тэгэхээр Ноён Ван, энэ таны клуб байх нь ээ. Залуу инээмсэглэсээр түүнийг хариу тэврэн хүзүүнд нь нүүрээ наан үнэрийг нь мэдрэх гэсэн аятай шунаглана.
"Тэгэхээр тэр ч бас Ватикан залуу, Жоннигийн адил түүний гоо үзэсгэлэнгийн хохирогч байх нь."
- Тийм ээ, миний клуб. Хэндри та хоёрыг энд ирснийг сонссон ч тэр чамайг ийшээ ирэхийг зөвшөөрнө гэж бодсонгүй.
- Би нууцаар энд ирсэн. Хэндри мэдэхгүй байгаа. Энэ нууц шүү. Коко гэнэт л намайг өөртэй нь хамт ирснийг санасан аятай над руу харснаа...
- Жэксон танилцаач, миний дүү байгаа юм. Айридэ. Кокогоос харцаа ч салгаж чадахгүй байх өнөө залуу над руу хальт харснаа хөнгөн инээмсэглэн...
- Жэксон Ван. Чи ч гэсэн эгчтэйгээ адил үзэсгэлэнтэй юм хэмээн хэлэв.

•Half Teleport•Where stories live. Discover now