11. Түрүүлж үхсэнд нь атаархаж байна!

64 9 0
                                    

             Ван ах миний үгийг сонссон даруй гартаа барьсан шилтэй вискийгээ хамаг хүчээрээ газар  шидэн хагалж Зон Тиан Ми, Хуан Зи Тао болон бусдыгаа дагуулан хоёр давхарт байх нэгэн өрөө рүү оров. Өрөөнд урьд шөнө үдэшлэг дээр ирсэн Ватикан залуус суугаа харагдана. Ширээнд сууж байсан хэдэн эрчүүд босч ирэн Ван ахын өмнө зогсов. Тэдний түрүүнд алхаж байх өндөр цагаан залуу Ван ахын уцаартай царайг харснаа ямар нэг зүйл буруу байгаа гэдгийг ойлгов бололтой ийн асууна.
- Жэксон ямар нэг юм болоо юу?
- Самуэль хаана байна?
- Мэдэхгүй ээ, хаа нэгтээ ууж яваа биз. Тэр гартаа барьсан шар айргаа нэг балгаснаа Жэксоны царайнд цочирдож орхив.
- Жошуа, би Самуэль хаана байна гэж асууж байна! Тэрний цээжин дотор ямар нэг араатан амьтан орчихов уу гэлтэй архиран сонсогдоно.
- Тэр сүүлд нөгөө үдэшлэг дээр байсан шаргал үст охинтой уулзаж байх шиг байсан. Нэр нь хэн билээ? Коко билүү. Тэр бусад руугаа дохин ийн асуувал нөгөөдүүл нь ч "Тийм ээ, Хэндригийн дүү биздээ" хэмээн хариулна. Жошуа урагш Жэксоны нүүр лүү эгцлэн харснаа нүүрэнд нь тодорсон байсан инээмсэглэл дорхноо алга болов. Одоо л биднийг  яагаад ийм байдалтай орж ирснийг анзаарсан аятай. Тэр уух зүйлээ ширээн дээр тавин өөрийгөө арай гэж тайвшруулан барих аятай гараа зангидвал судаснууд нь товойж харагдана.
- Хараал ид гэж, тэр ихрүүдтэй дахиад битгий орооцолд гэж сануулсаар байтал.
                

                 Тэр хамт зогсож байсан хоёр залуугаа дагуулан бидэнтэй хамт өрөөнөөс гарав. Ван ах утсаар хэн нэгэнтэй ярснаа...
- Тэр харшаас гараагүй бололтой. Өрөөнүүдийн аль нэгэнд байна хэмээн хэлэв. Ван ахын бусад хүмүүс нэг давхар болон харшийн эргэн тойрноор хайх бол бид өрөөнүүдээр нэгжиж байлаа. Хоёр давхар, гурван давхар. Алинд нь ч тэд байсангүй.

                 Бурхан минь, түүнд ямар нэг муу зүйл болоогүй байгаасай. Тэр өмнө нь Самуэль уусан үедээ өөрийг нь зоддог байсан талаар хэлж байсан. Хэрэв түүнд гар хүрсэн бол...Түүнийг хайж яваа энэ хугацаанд өмнө нь хэзээ ч итгэж үзээгүй бурхандаа залбирч байлаа. Гуйя, хэн нэгэн нь түүнд туслаач.

                Тиан Ми дөрвөн давхраас буун биднийг чиглэн ирснээ Жэксонд хандан ийн хэлэв.
- Дөрвөн давхрын булангийн өрөө. Хаалга нь цоожтой байна. Үйлчлэгч тийшээ хүн орохыг харсан байна лээ. Дотор нь байгаа хүмүүс албаар хаалгаа нээхгүй байна. Үүнийг сонссон Ван ах биднээс урьтаж хар хурдаараа өнөө өрөөг чиглэн гүйнэ. Үнэхээр л хаалга нь цоожтой байлаа. Хамт явж байсан хамгаалагчид нь мөрөөрөө тулан хаалгыг онгойлгохыг оролдох ч бүтэлтэй болсонгүйд Ван ах эцсийн хүчээ шавхан хаалгыг өшиглөнө. Тэр галзуурсан аятай л орилж байв.

•Half Teleport•Where stories live. Discover now