8. Шиао ба галзуу ватиканчууд

60 8 0
                                    

- Тэгвэл есөн сарын арван гурванд тоглолт дээр нь унасан өнөө Ази эрийн цогцос... энэ хүнийх юм уу?

- Үгүй ээ. Тоглолтынх нь үеэр манай ээж та нарын аавыг дагуулаад явж байхдаа тэр залуутай таарсан гэнэ лээ. Аль хэдийн нэг эмэгтэйтэй сүй тавьчихсан байсан юм байх. Есөн жилийн өмнө ээжийг эмнэлэгт хэвтсэний дараа бид хэсэг Саймон ахтай Брисбайнд хамт амьдардаг байсан юм. Наад чихрийг чинь тэр үед анх харж байлаа.

- Тэгээд энэ чихэр юугаараа онцгой юм.

- Энэ бол шидэт чихэр. Хэрэв  жаахныг л идвэл аз жаргалд бялхах ч бүгдийг нь идчихвэл толгой дотор чинь галт наадам аятай зүйл болно.

- Тэр нь юу гэсэн үг юм. Хэлсэн үгнийх нь утгыг бүрэн ойлгоогүй би ийн асуулаа.

- Тархи чинь галт цацраг аятай л хаа сайгүй цацарна гэсэн үг. Тэгээд үүрд аз жаргал дундаа үлдэнэ. Саймон ах яг шийдсэн үедээ амиа хорлох гэж энэ чихрийг үргэлж биедээ эсвэл өөрийнхөө очдог бүх байшиндаа байлгадаг байсан. Энийг авах гэж л би энд ирсэн юм.

        Хэндри инээмсэглэн бидний урд гарч алхсаар доод давхарт ирэв. Хүмүүс бүр ч их нэмэгдсэн байх бөгөөд тамхины саарал утаа өрөөг бүрхсэн аятай харагдана. Өрөөнд баруун болон зүүн талд шилэн улаан ширээ байх бөгөөд зүүн талд суух хүмүүс тамхины төрлийн зүйл бие биедээ дамжуулах татах бол баруун талд суух хүмүүс ямар нэг зүйлийн талаар нухацтай ярилцан гартаа барьсан шар айргаа уун сууна. Тэдэн лүү хэтэрхий их ширтсэн бололтой буланд сууж байсан хүү над руу харав.

- Хараач, манай Сэтгэцийн өвчтэй ихрүүд. Хаалгаар савхин хүрэмтэй хэдэн залуус орж ирснээ Хэндри болон Коког хараад ийн хэллээ. Тэдний дуунаар Хэндри эргэж харан...

- Галзуу Ватиканчууд! хэмээсээр өнөө залуутай нөхөрсөгөөр тэврэлдэн бусадтай нь гар барих ажээ.

- Та нарыг энд байгаа гэдгийг сонсоод бид Клэвландаас шууд ирлээ. Алив Коко намайг тэврэхгүй юм уу? Дэглэм барьж буй цус сорогч аятай харагдах өнөөх залуу ийн хэлчихээд Коког тэврэхийг оролдвол Коко дургүй байгаагаа нүүрэн дээрээ тод томруун илэрхийлсэн байв. Өнөөх залуу бидэн рүү харснаа

- Та хоёр шинэ танилуудтай болоо юу? Өнөө залуу Ридэд ойртохыг оролдоход Бөмбөрчин түүний гараас татан өөрийнхөө ард оруулав.

- Дүү нар маань байгаа юм. Тэдний хажууд элдэв зүйлс яриад яахав. Хэндри тэднийг аваад дээшээ гараач. Коко хэн хэнд нь эелдэгхэнээр ийн хэлж өөрсдийнхөө хооронд ямар нэг асуудал гаргахгүйг хичээнэ. Түүний үгийг сонссон Хэндри байдлыг хүндрүүлэхгүй гэсэндээ инээх аядан өнөөх залуусыг дагуулан явав.

•Half Teleport•Where stories live. Discover now