14. Аллагын сэжигтэн

69 8 0
                                    

Эцэг эхийн шийдвэрээр хотоос явахаас минь өмнө нэг танил хүү маань гэрээсээ зугтчихсан юм. Бид бага ангид байхаасаа эхлээд хамтдаа яруу найргийн дугуйланд явдаг байлаа. Гэхдээ тийм ч дотно байсангүй.

Түүнийг гэрээсээ явахаас өмнөх өдөр нь бид шөнөжин Кицүкиг яагаад арван долоохон насандаа амиа хорлочихсон талаар ярилцаж байснаа санадаг юм. Зарим нэг нийтлэл дээр түүнийг ижил хүйстэн байгаад өөрийн найз Ватанабэд сайн байсан учраас ч гэж байв. Угтаа Кицүки Наокэтэй үерхдэг ч Ватанабэ түүний найз охинд нь хайртай байсан юм. Гэвч бид номын хуудсыг хэчнээн эргэж тойруулаад ч ийм сэжиг гаргаж чадаагүй билээ.

Шөнөжин ярилцаад ч өчүүхэн сэжүүр гаргах нь битгий хэл улам төөрөлдөж орхисон тэр өдрийн орой хүү надад ийн хэлсэн юм.

-    Сайхан сэтгэлтэй, эр зоригтой байх гээд энэ бүхэн яг л чиний зурах авьяас эсвэл эгчийн чинь хөөрхөн төрхтэй адил цаанаасаа заяагддаг зүйл. Зарим хүн хэчнээн хичээгээд ч Ахмад Америк шиг зоригтой байж чаддаггүй юм. Бидний ихэнх нь хэтэрхий залуугаараа элдэв аймшигтай нүхэнд унаж орхидог. Хар тамхинд донтох, архины хамааралтай болох, арван зургаан насандаа эцэггүй хүүхэд төрүүлэх, эсвэл янз бүрийн этгээд бэлгийн дур хүсэл. Миний хэлснээс цааших өөр олон зүйлс. Над мэт нь итгэж болно гэж бодсон шинэхэн танилаасаа хүртэл тусламж гуйлгачилах нь ч бий. Хүн бүрт тарж бутарсан өөрийгөө түүгээд эвлүүлчих хүч байдаггүй юм.

Үнэндээ түүнийг сэтгэл зүйн асуудлаа яриад өөрийг нь хамгаалж өгөөч гэж гуйхад "Яагаад би түүнд туслах ёстой юм" гэж бодсон минь үнэн.

Маргааш нь тэр сургуульдаа ирээгүй. Харин цагдаа нар түүнийг сэтгэл зүйн хямралаасаа болоод гэрээсээ явсан хэмээн эцэг эхэд нь тайлбарласан юм.

Үнэхээр л бусдын хялбархан мэт хэлж харуулдаг энэ сэтгэл зүйн үйлдлүүд бидэнд заяагдан ирдэг зүйл байсан билээ.

Хэндри сул дорой нэгэн байсан.

Хүн бүр харагдах байдлаас нь болоод Хэндриг орой дээр нь байдаг нэгэн гэж боддог байсан юм. Харин хэврэгхэн Коко түүний доор байхаар. Гэтэл энэ чинь ердөө харагдах төдий зүйл шүү дээ. Үнэн хэрэгтээ Хэндри Кокогийн өмнө хүлээсэн гэмшилдээ идэгдэн удирдлагаар ажиллах сүйтгэгч робот шиг л нэгэн байлаа. Коко түүний үг үйлдэл бүрийг нь шатрын хүү аятай атгачихаад хааш явахыг нь зааж өгдөг хүн байв.

Гэхдээ тэдэнтэй цуг байгаад ирэхээр энэ нь зөв мэт санагдана. Тэр гялалзсан нүд залжин инээмсэглэл мөн түүнчлэн тогтворгүй сул дорой сэтгэл зүй, туйлын цочир зан ааштай нэгэн байлаа. Өөрийгөө, өөрийнхөө үйлдлийг удирдаж чаддаггүй нэгэн.

•Half Teleport•Where stories live. Discover now