7. Have a marry and delicious happiness

49 9 0
                                    

Үдийн хоолны цаг болчихсон тул Жонни Нана хоёр сургуулийн ойролцоо байх "Caffe La Tana" –руу кофе болон зүсэм бялуу авчрахаар явчихсан байлаа. Тэднийг гарсан даруй хэн нэгэн хаалга тогших сонсогдов. Хаалга аажуухан онгойход хэд хоногийн өмнө Сичэн бид хоёрын натур болсон өнөө бүжигчин хүү байлаа. Хүү хуучин номын хуудас шиг цайвар шаргал өнгийн даавуун өмд мөн тийм өнгийн сүлжмэл сул цамц өмссөн харагдана.

-    Сайн байна уу? Та намайг дуудсан. Бага зэрэг амьсгаадах бөгөөд амьсгалаа тогтворжуулахыг оролдох аятай нэг байрандаа тайван зогсоно.

-    Сайн уу? Чамайг дахин ирнэ гэж бодсонгүй. Инээх аядан түүнд ингэж хэлвэл хүү туйлын эелдэг хариулт өгөх нь тэр.

-    Яалаа гэж дээ. Та намайг хэдийн зураад эхэлчихсэн шүү дээ. Тийм байтал өөрийн асуудлаас болоод таны ажлыг цалгардуулж төвөг удаж болохгүй.

Анхны сэтгэгдлээр л энэ хүү надад таалагдсан юм. Гол дүр нь амьдрал дээрээ гаднаа ч тэр дотроо ч тэр үзэсгэлэнтэй цэвэр ариун нэгэн бол зураг нь хүртэл ер бусын үзэсгэлэнтэй байдаг талтай. Ийм гэм зэмгүй нэгэн хэнээр өөрийгөө сүйтгүүлэх бол гэхээс гол харлах шиг санагдав.

-    Чи их яарч ирсэн бололтой.

-    Аан, үгүй дээ. Би бэлтгэлтэй байсан юм. Өрөөний баруун буланд нэг тохой орчим өндөртэй жижиг тайз маягийн зүйл байх бөгөөд дээр нь тавьсан модон сандал дээр өнөө хүү суув.

-    Нэр чинь Тэн байх аа.

-    Тийм ээ. Өмнөх шигээ хувцсаа тайлах уу? Хүү цайвар шаргал даавуун өмдөө тайлахыг оролдов.

-    Зүгээр дээ. Өнөөдөртөө цээжин хэсэг дээр чинь л ажиллана. Тиймээс зөвхөн цамцаа тайлахад л болно.

Өрөөнд нам гүмхэн. Ширээн дээрх модон палетр дээрээ түүний арьсны өнгөнд тааруулан будгаа найруулан зогсов. Үе үехэн өнгөө тааруулах гэж түүний арьсны өнгөтэй харьцуулан харна. Хажуу өрөөнөөс хийлийн чимээ сонсогдох аж.

-    Биеэ суллаарай. Хүүгийн арьс биржийсэн харагдав.

-    Даарч байна уу? Цонхоо хаах уу?

-    Тэгвэл баярлах байна. Тэрээр хажуу өрөөнөөс гарах хийлийн чимээг сонсоод нүүрэндээ хөнгөн инээмсэглэл тодруулав.

-    Вивалдид дуртай хэрэг үү?

-    Тийм ээ, анх энэ хэсгийн ая дээр шалгаруулалтанд орж байсан юм... Та өвөлд дуртай юу? Зунд илүү дуртай юу?

•Half Teleport•Dove le storie prendono vita. Scoprilo ora