15. Чөлөөлөгдөх гэдэг нь

45 7 0
                                    

          Тэр үед Жэй-г явсны дараа би хөсөр хаягдах мэт үхлүүт мэдрэмжин дунд гацчихсан билээ. Ямар ч авралгүй цэрэг шархандаа тарчлан шавар дунд хэвтэх шиг л.

          Жонни намайг олчхоод юу хийхээ мэдэхгүй сандрахдаа хамгийн түрүүнд Бөмбөрчин лүү залгасан гэдэг. Харин тэр биднээс хэдэн мянган миллийн цаана байсан учир арга ядсандаа Коког дуудсан юм билээ.

          Энэ бидний дундах асуудал байсан юм. Хэн нь ч эцэг эхүүдээсээ тусламж гуйж зүрхлээгүй. Эцэст нь энэ чинь л бидний тэднээс зөрөн байж сонгосон амьдрал байтлаа тэсэхээ болихын цагт ийм өрөвдөлтэй байдалтай тусламж гуйвал...тэдний хэн нь ч “Ингэх гээд байсан юм аа” хэмээн бах таваа хангах аятай хэлэхгүй ч сул дорой мэдрэмж үлдсэн амьдралын маань  туршид биднээс салахгүй байх байсан юм.

          Жонни надад их анхаарал тавьдаг байлаа. Аль болох л Жэй-ээс болж намайг  үхүүлчихгүйг их л хичээдэг байв. Нэгэн цагт хамт байхаас ч төвөгшөөж дургүйцдэг байсан хүн минь хожим хойноо Төрсөн эгч, Коко хоёроос ч илүү намайг халамжлах юм гэж хэрхэн таамаглах билээ.

         Надад эргэн тэр байшинд очих зүрх зориг байгаагүй. Гэхдээ одоо бол байгаа юм шиг санагдаж байна.

         Нэг харахнээ танил болсон газартаа ирсэн байлаа. Өөрчлөгдсөн зүйл бараг л алга. Бүтэн хоёр жилийн дараа л түүнд гомдох, үзэн ядах гэхдээ бие цогцосны минь хаа нэгтэй байх эргээд ирнэ гэж найдсан цөхрөл тайлагдаж буй минь энэ.

         Шатны хажууханд байх өндөр цагаан баганаас хэдэн ороонго мушгиран харагдана. Гүн ногоон навчин дундаас нь цайвар бор шаргал өнгөтэй шувууны үүр үзэгдэв. Гараа сунган шувууны үүрэн доторхыг тэмтрэн үзвэл хүйтэн мөнгөлөг зүйл гарт мэдрэгдэнэ. Жэй ийн түлхүүрээ нуудаг байж билээ.



                                            † † † †

          Биднийг Дитройтоос ирсний дараа эцэг эхүүд маань эмээг үзүүлэхээр Ванкувер явж харин Лин аав ажлаа зохицуулахаар Герман луу нисчихсэн байлаа. Ирснээс зургаан өдрийн дараа Ридэ хуучин хот руугаа ганцаар автобусаар явж Юүкэйгийн төрсөн өдөрт очсон бөгөөд тохирсон ёсоор хэнд ч сэжиг төрүүлэхээргүй хэвийн төрхөндөө орох хүртлээ Жонни бидэнтэй хамт амьдарч байсан юм.        

          Зургаадугаар сар хэдийнээ дуусах дөхжээ. Ридэгийн цэцгээ услах үед ус шүршигчнээс нь гардаг шиг хөнгөн бөгөөд зөөлөн ширхэгтэй бороо орно. Нар аль эрт мандчихсан хэрнээ нэг хэсэгтээ л тэнгэр цэлмэхээргүй шинжтэй. Гадаа одоо хүртэл аравдугаар сарын Форкст байх шиг бүүдгэр өнгө аяс ноёлжээ.

•Half Teleport•Where stories live. Discover now