2:Park freaking WHO?!

675 51 6
                                    

Нүдээ хэд анивчаад харахад өмнө нь хэзээ ч харж байгаагүй залуу нүдний минь өмнө зогсоно....
БаЙзАаРаЙ! Залуу гэнээ?!?!
Би ахиад нэг сайн харвал тоглоомчгүй эрэгтэй хүн зогсож байх юм.
бАйзААраЙ?! ганцхан алчуураар биеийнхээ доод хэсгийг уясан зoгсож байх юм?! Би ичсэндээ гялс гараараа хоёр нүдээ даран ориллоо.
Мэдэхгүээ юу ч болоод өнгөрөв нэг л мэдэхэд тэр миний дээр гарчихаад нэг гараараа амыг минь дараад нөгөө гараараа чимээгүй бол гэсэн тэмдэг гаргав. Хэдий би арай дугай болох гээд байж байхад өөрсдийнхөө байгаа байрлалыг хараад бүр илүү хашхирав.
Яг цагаа олж хажуугаар явж байсан бололтой жижүүрийн хаалга саван орж ирэхийг би харлаа. Эхлээд цочирдсон байдалтай харснаа дараа нь ууртай гэгч нь энэ хүнийг энгэрээс нь зууран надаас холдууллаа.

"Та 2!" бид 2 луу хуруугаарай чичээд "яг одоо надтай хамт захирлын өрөө рүү!!"

Би тэр залууруу муухай хараад жижүүрийг даган өрөөнөөсөө гаран захирлын өрөөрүү явлаа. Жижүүр хаалга тогшиод бид гурав ороход захирал гэгч бага зэрэг бууралтсан үстэй жоохон хөгшиндүү царайтай хүн ширээнийхээ араас юу болов гэсэн нүдээр харлаа.

"Энэ! ким тэхён, өнөөдөр ирж надаас түлхүүрээ авсан охины дээр шалдан шахуу амыг нь дарчихсан байж байхыг би барьсан юм." гэж жижүүр хэлээд энэ тэхён бололтой түүнрүү хараад " тайлбарлах уу, үгүй юу!" гэж хэлвээс

"Үгүй ээ та буруу ойлгоод байна бүх юм энэ эргүү охиноос болж байгаа юм!" гэж надруу заан хэлэв. Би ч өөрийгөө хамгаална шүү дээ, бүгдийг нь нэг бүрчлэнгүй захирал жижүүр хоёрт хэлэв.

"За тэгвэл тэхён аа, уучлалт гуй" гэж захирал тайван хэллээ.

"Уучлаарай, би миний өрөөний хамтрагч эрэгтэй хүн л байх болов уу гэж бодоод нэг их тоогоогүй тийм байдалтай гарчихсан байна аа. Тэгээд чамайг орилохыг чинь хараад хүн харвал буруугаар ойлгох байх гэж бодоод бантсандаа амыг чинь дарчихсан юм аа" гэж хэлэхийг нь сонсоод би бага зэрэг гайхширлаа. Яг үнэндээ би саяынх шиг л надруу хялалзах байх гэж бодож байсан юм.

"Та хоёроос өмнө хүмүүс өрөөнийхөө түлхүүрүүдийг авцгаачихаад та хоёр л сүүлд үлдээд аргагүйн эрхэнд хамт оруулчихсан юм л даа" гэж жижүүр хэллээ.

Ингээд бид хоёрын хэргийг дэврүүлсэнгүй өрөө рүү минь явууллаа.

Явах замдаа хоёулаа саяны явдлаа мартаж чадахгүй бие биенээсээ ичээд чимээгүй л явлаа. Өрөөндөө ороод нэг юм би амнаасаа үг унагаав.

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now