8: Би чамайг үзэн ядаж байна!

460 39 6
                                    

Би босож явлаа. Угаалгын өрөө тийм ч хол биш, хоолны ширээнээс харагдахаар байв. Би өөрөө ч тийм тансаг зүйлс харж эдэлж үзээгүй болохоор угаалгын өрөө нь намайг ихэд гайхшруулав. Энд тэндгүй л гоёл чимэглэл.. Толь нь гэж бараг надаас ч том угаалтуур нь бараг л ванн шиг гээд хэлээд байвал дуусахгүй юм шиг ээ.

Би бараг 10 минут энэ угаалгын өрөөнд байлаа. Будгаа бага зэрэг сэргээгээд гарах гэтэл агаар чийглэгч нь гэнэт асчихав. Би нэг их тоолгүй хаалган дээр очин бариулыг нь эргүүллээ.

....Эргэхгүй байна.

Би ахин нэлээн удаан хаалгаа онгойлох гэж оролдсон боловч ямар үр дүнгүй л байв. Би хэд хэдэн удаа жиминийг дуудсан боловч сонсогдохгүй байсан бололтой хэн ч ирсэнгүй. Энэ сонин агаар ч юм уу, хий ч юм уу зүйл нь надад нөлөө үзүүлээд байгаа юм болов уу? Нэг л толгой эргээд эхлэх юм? Би түргэхэн шиг тэр агаар чийгшүүлэгч дээр очин унтрааж болох хамаг нүх сүвэн дээр дарсан боловч энэ нь улам л дордуулаад байгаа мэт. Ганц хоёр минутын дараа хаалга гаднаасаа онгойн нэг хүн орж ирлээ. Миний нүд байдгаараа бүрэлзсэн байсан болохоор би тэр хүнийг бүрэн харж чадсангүй. Биеийн байдал, өмссөн зүүснийг харахад эрэгтэй хүн л бололтой ардах хаалгаа хаан надруу алхаж эхлэлээ. Энэ агаараас болоод бие минь муужирчихсан байсан ба би аль чадлаараа л хойшоо мөлхсөн нь ямар л олигтой нэмэр байв гэж дээ.

"Аах, гүзээлзгэнхэн минь, чи мөлхлөө гээд хаа хүрэхэв дээ"

Энэ нэг л хаа нэгтээ сонсож байсан хоолой байх чинь?

Тэр над дээр хүрч ирэн өргөн авч хаалганы эсрэг талруу явлаа.

Уг нь намайг энэ өрөөнөөс аваад гарах юм бол байдаг чадлаараа орилье гэж бодсон ч харин ч бүр нөгөө тал руу нь яваад өглөө. Би хамаг байдгаараа чичирчихсэн байв.

Тэр нэг ямар нэгэн ханан дээр өлгөөстэй байсан юмыг дарахад нэг юм онгойх шиг боллоо.

Төд удалгүй миний нүдийг харанхуй бүрхлээ...

----------------------------------------

Би сэрлээ.
Сандал дээр суугаастай, нүд минь боолттой байв. Ядаж байхад гар хөл минь хүлээстэй.

Миний хийж чадах ганц юм бол зүгээр л суух байлаа. Гэхдээ би чадлаараа хичээсэн л дээ, хамаг хүчээ гарган хүлээсийг тайлах гэж оролдсон ч, мэдээж юу гэж дийлэхэв. Ямар кинон дээр гардаг шиг сандалны үзүүрт үрэхэд тайлагдах биш. Тэр ер нь их л физикийн хууль зөрчсөн хэрэг л дээ.

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now