24: Ам

249 26 7
                                    

"Come back home"-BTS duugaa sonsood unshaarai, deer tawih gsn boldoggue...







Жимин бид хоёр жэннигийн хэлсэн үгнээс болоод газар дээрээ таг гацав. Цаг хугацаа зогссон юм шиг, согжин тэхён хоёр энэ баахан чимээг гайхан орж ирэх, жиминий буугаа газар унагах ч анзаарагдсангүй.

Миний нүдэнд зөвхөн жимин л харагдаж байна.. Үгүй ээ, тийм байх учиргүй!

Жимин бид хоёр ах дүүс байх учиргүй!

Болохгүй! Яагаад ч болохгүй!

Гэнэт жимин инээгээд явчихав. Жэнни түүнрүү 'юу нь инээдтэй байна?' гэсэн харцаар харахад жимин ам нээлээ.

Жимин: "Чи тэнэг юм уу? Наад үгэндээ итгэ гэж байгаа юм уу?"

Жэнни: "Итгэхгүй байна уу? Тэгвэл сэүн дээр оч! Түүнд баталгаа байгаа."

Жимин 'цк' гэсэн авиа гаргасан боловч дотроо айж байлаа. Хэрвээ түүний хэлсэн үг үнэн бол чэрёон түүний 'тийм' хүн байхаа болино гэдгийг сайн мэдэж байв.

Жимин: "Би тэр муу урвагчид яахлээрээ итгэх ёстой билээ?!"

Жэнни: "Зүгээр л, зүгээр л яваад оч."

Яаж ч үгүйсгэхийг хүсэж байсан ч түүнд сэүнрүү очихоос өөр арга байсангүй. Жимин өрөөнөөс гарахынхаа өмнө чэрёонруу хэдэн секунд харчихаад бугуйнаас нь татан аваад сэүнрүү явлаа..

Чэрёон: "Я-яаая, жиминаа, гар тавь л даа өвдөөд байна шдэ."

Тэр миний үгийг тоосонгүй ширүүн царайлан хонгилоор алхсан хэвээр л...

<Сэүний байгаа өрөөнд>

Жимин хаалгыг онгойлгохдоо хэсэгхэн зуур эргэлзэх шиг болсон ч бариулыг эргүүлэн онгойлгоод намайг дагуулан оруулав.

Юу вэ?

Түүний хамаг бие нь цус болчихсон сандалд хүлээстэй, энд тэндгүй шарх сорви. Үс нь өөрийнхөө цусанд будагдан норж өмссөн байсан цамц нь шавхуурдуулсандаа болоод урагдчихсан. Урагдсан хэсэгрүү нь харахад урт урт шархнаас нь шинэхэн улаан цус урсана. Түүнийг танигдахгүй болтол нь зоджээ? Юу юугүй нөгөө ертөнцрүү явчхаар л харагдаж байв.

Жиминрүү харахад сэүний ийм байдалтай байгааг хараад бах нь ханаж байгаа аятай инээмсэглэж байв.

Надаас зуурсан байсан гараа тавилаа. Хөхдүү туяа орсон өвдөж буй бугуйгаа нөгөө гараараа зөөлхөндүү үрэв. Жимин урагш алхан сэүний урд ирээд хэмжээнд нь хүрэх гээд явган суув.

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now