21: +16

453 33 14
                                    

За за за за за эхлэхээсээ өмнө нь бичээч нь жоол юм ярьчихъя аа, энэ жоохон эвгүй чаптер байх болно оо...(юу гэх гэснийг tойлгож байгаа биздэ) Тэгээд эвгүй санагдаж байгаа хүн амьтан байвал уншихгүй байхад болноо, ямар нэгэн чухал зүйл байхгүй болно. Тэгээд энэ дээр байгаа дууг сонсонгоо уншвал дүрдээ илүү орно байх... Гэхдээ яг дуугаа тавиарай гэсэн үед тавиарай би хэлэх болно оо...

(үг хэлээ хянаагүй болно хха)





Иймэрхүү байдлаар бүтэн сар өнгөрлөө. Нэг их онц юм байхгүй, жиминий бие ч сайн. Жэннигийн тухай тэхён бид хоёр үг ч цухуйлгаагүй байгаа. Аан харин жимин сүүлийн үед надад их хүрэх дуртай болчихоод байгаа юм аа. Зүгээр л зөрөөд өнгөрөхөд бэлхүүсээр гараа оруулчихаад яваад өгнө. Нэээээх гажигтай!

Тэгээд саяны энэ гучин хэдэн хоногт өөрчлөгдсөн нэг юм байна аа... Шөнө болгон сэрэхээр жимин намайг тэвэрчихсэн унтаж байх боловч өглөө сэрэхэд ширхэг үс нь ч байхгүй болчихсон байна??? Эсвэл би зүүдлээд байдаг юм уу? За ер нь юу ч байлаа гэсэн таалагдаад байдаг юм өө😂

Би сэрлээ. Босоод аяга ус уучихаад өглөө хийдэг юмнуудаа л хийхээр угаалгын өрөө оров. Шүд амаа угаачихаад шүршүүртээ орохоор боллоо. Юу нь мэдэгдэхгүй баахан бодолд автан зогсож, зогсож нэг юм дуусав. Шүршүүрээсээ гаран алчуураараа биеэ ороох гэж байсан ч нэгэн бодол толгойд минь орж ирнэ. Урдаа байгаа өөрөөсөө ч том толинд үүссэн мананг гараараа хэд хэд арччихаад өөрийнхөө эхээс төрсөн биеийгээ харж зогслоо. Төд удалгүй жиминий авч өгсөн дотуур хувцас болон левчикээ өмсөн зогсов. Харахлээр ээж минь ч санаанд орох шиг. Ийм байгаа байдлаа харахаар бүр ч илүү олон бодол бодогдоно. Би нүдээ анилаа. Сүүлийн хэдэн сар өөрийгөө бараг арчилсангүй. Эмэгтэй хүн гэдэг талаасаа ердөөсөө ч өөртөө анхаарал тавиагүй юм байна шүүдээ. Бүр ч турчихаж. Яг л гоё тохирсон биетэй байсан ч одоо хавирга минь бага зэрэг ил гарж ирдэг болчихож.

Ингээд олон олон зүйлсийг бодож байгаад нүдээ нээхэд нэгэн зүйл анхаарлыг минь татлаа.



[МАНАЙХААН ДУУГАА ТАВИАРАЙ]




Толины үзүүрт.....хэн нэгэн намайг харан зогсож байна........ Би нэг хэсэг юу болоод байгааг ойлгохгү-ер нь сүүлийн үед надад ойлгож байгаа юм алга! Бага зэрэг манантай хэвээрээ байсан юм болохоор хурдан хурдан цохилж байгаа зүрхтэйгээ би удаанаар биеэ эргүүлэн харлаа.

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now