Чэрён:Нэлээн хэдэн минут би хөдөлж чадахгүй суулаа. Ямар ч булчингаа хөдөлгөж чадахгүй, яг л агаарт хөөрж байгаа юм шиг. Харин мэдрэгдэж байгаа ганцхан зүйл нь миний толгой бяцарч байгаа юм шиг өвдөж байгаа нь. Цаг өнгөрөх тусам миний мэдрэл эргээд хэвэндээ орж байх шиг байна. Амьсгаадаж байгаагаа булгарсан гар, хөл бусад хэсгүүдийн минь мэдрэл сэргэсний дараа л нэг юм анзаарлаа.
Нүдээ нээх агшинд аниастай байхдаа харж байсан дүр төрхөөс өөр нэг их өөрчлөгдсөн юм харагдсангүй. Миний харж байгаа ганцхан юм бол харанхуй л байв. Бие минь бүрэн сэргэсний дараа би өөрийгөө ардаа хүлээстэй гартай, нэгэн сандал дээр сууж байгаагаа ойлголоо. Гар минь ямар нэгэн зөөлөн зүйл мэдэрч байсан болохоор толгойгоо өвдөж байсан ч аль чадлаараа эргүүлэн харваас нэгэн танил хүн яг л над шиг хүлээстэй надтай нуруугаа нийлүүлэн сууж байлаа.
Чэрёон: "Жимин?"
Тэр надруу эргэж хараагүй ч би аяархнаар, бараг их бүдэгхэн, бууж өгсөн аястай хэллээ.
Би ямар ч хариу сонссонгүй. Харин үлдсэн багахан чадлаараа энэ олсыг суллах гэж оролдсон ч бага ч болов суларсангүй. Одоо гар минь өвдөж байснаасаа ч илүү өвдөж эхэллээ.
Жимин: "Одоо болно, бугуй чинь бүр л илүү өвдөнө."
Чэрёон: "Жиминаа, юу болоод байгаа юм бэ? Чи энд юу хийж байгаа юм бэ?"
Чихэнд минь нэгэн чихрах чимээ сонсогдсон ба чимээ гарсан зүгрүү толгойгоо эргүүлэхэд тод, хурц гэрэл өрөөг бүрхэн нүдийг минь хэсэг хугацаанд гялбууллаа. Гэрэлд арай дасаад харахад энэ хоосон өрөөнд нэгэн бие жиминийг тойрон алхаж байв.
???: "Ухаан орчихоо юу? Ашгүй дээ."
Жимин: "Би чиний хийж байсан олон зүйлийг нүдээ тас аниад өнгөрч байсан ч энэ удаад чи үнэхээр хэрээс хэтэрлээ!"
Инү: "Тэгээд одоо чамд хийж чадах юм байгаа юм уу, Ах аа?"
Ах гэнээ!?!?! Үгүй байлгүй дээ!? Жимин дүүтэй байсан юм уу?Яагаад надад нэг ч удаа хэлж байгаагүй юм бол?
Жимин анхаарлаа олигтой хандуулж чадаагүйгээсээ болж ийм зүйлийг болгохыг зөвшөөрсөндөө өөрөөсөө ичиж байлаа. Тэр бүхэл амьдралынхаа турш хэзээ ч ийм алдаа гаргаж үзээгүй.
???: "Яав аа, жиминаа хэлээ залгичхаа юу?"
Жимин: "Чамайг хараал идээсэй, Инү."
YOU ARE READING
Өрөөний хамтрагч \ Jimin ff
ActionАмьдралд минь орж ирсэн тэр хүн яг л хүмүүсийн хазуулахаас айж зугтдаг гудамжны нохой шиг. Тэр зэрлэг, бас биеэ даасан Мафийн толгойлогч...