28: Сэжүүр?

220 18 3
                                    

Тэхён:

Ажлынхаа өрөөнд сууж байхад дугаараа нууцалсан хүн надруу залгав. Юмыг яаж мэдхэв гээд рекордож авахаар шийдэн рекордороо утастайгаа ойртуулаад утсаа авахад хэн ч дуугарсангүй.

Тэхён: "Юм ярихгүй хэрэг үү?"

Хэсэг чимээгүй байж байсан ч хаалганы код хийж байгаа юм шиг чимээнүүд гарч эхлэв.

???: "•---- •---- ••--- ••••• Амжилт хүсье." гэж хэлчихээд утсаа таслав. Амжилт хүсье гэж хэлсэн хүний хоолой их л бүдүүн байсан ба яриаг нь ажиглахнээ боловсон яриатай, өндөр тушаалтай хүн шиг санагдлаа.

Би шууд л рекордороо аваад жиминрүү очив.

Өрөөнийх нь хаалгыг онгойлоход жимин чэрёоныг тэвэрчихсэн зогсож байсан ч надад тэр одоо бол ердөөсөө ч хамаа алга. Саяны дуудлага хэтэрхий сэжигтэй байна.

Тэхён: "Жиминаа, хүрж ирээд энийг юу болохыг ойлгох гээд үздээ."

Бичлэгийг сонсгоход жимин ч бас ялгаагүй гайхсан байв.

Жимин: "Хаалганы код юм биш үү?" 

Гэхэд би тус болохгүй ч гэсэн нэг хүний тархи ч болов нэмэртэй байх гэж бодон очиж туслах гэж оролдов.

Чэрёон: "Бичлэгээ ахиад нэг тавьдаа."

•---- •---- ••--- -•••• 

Чэрёон:

Чэрёон: "Юу болохыг нь бараг ойлгочихлоо." 

Тэр хоёр надруу огцом эргэж харав. 

Чэрёон: "Morse code."

Хэдий эргэлзээтэй байгаа ч мэддэг бүхнээ хэлсэн нь дээр юм шиг санагдлаа. Үнэнийг хэлэхэд маш их дарамттай юм. Морс код биш, өөр зүйл байгаад тэрийг анзаараагүй өнгөрүүлчихвэл бидэнд юу тохиолдож болохыг төсөөлмөөргүй байна.

Тэхён: "Айн? Тэр нь юу юм?"

Чэрёон: "Чи үнэхээр мэдэхгүй гэж үү?"

Мафиагийн гишүүн үнэхээр мэдэхгүй гэж үү?

Жимин: "Дэлхий нийтийн хэл. Код. Сигнал дуугарч харилцдаг. IT болон техник технологи их ашигладаг хүмүүс түгээмэл ашигладаг. Ялангуяа хакерууд.  Тийм байна чэрёонаа гэхдээ саяных юу гээд байгааг ойлгож байна уу?" гэж хэлэхдээ тэр бичлэгрүү заалаа.

Чэрёон: "Чамд хулгайлагдахаас өмнө хэдэн сар сонирхож сурч эхэлж байсан юм. Удаан сурч амжаагүй болохоор бараг мартчихаж гэхдээ санах гээд оролдоод үзье."

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now