A/N: Нэлээн нухацтай уншихгүй бол бага зэрэг ойлгомжгүй санагдах байх шүү. Тайвнаар уншаарай.
Уйлмаар баахан өвчин мэдэрсээр би нүдээ нээлээ. Гараа хөдөлгөх гэж оролдоход л орилмоор өвдөөд байсан болохоор хөдлөхгүй байхаар шийдэв. Магадгүй тэр олон зодоон цохионы жинхэнэ өвдөлт булчингаа амраасны дараа л мэдрэгдэж байх шиг байна. Эсвэл магадгүй энэ усан толгойгоо баахан ажиллуулаад тархи минь өвдөлтөнд биш мэдээллүүдэд анхаарлаа хандуулсан байх. Гэхдээ одоо тэр хамаагүй ээ, толгойгоо бага зэрэг хөдөлгөн харвал надад дусал залгасан шинжтэй байв.
Чэрёон: "Хүн байна уу???"
Хөөх, би чанга ярьж чадахгүй байгаагаа гайхлаа. Яагаав нөгөө титаник дээр гардаг шиг рөүз хэсэг 'жээээк!! жээээк!' гэж шивнэн орилдог доо, тэрэн шиг л хоолой минь ядраад+хатаад+хорссоор шивнэв. Бага багаар өвдөлтөө тэссээр арайхийж өндийж суулаа. Зогсож чадна гэдэгтээ бол сайн итгэлтэй биш л байна шүү. Удалгүй б-согжин орж ирээд надруу бушуухан шиг очив.
Чэрёон: "Ус." гэж шивнэв. Тэр ч толгойгоо дохиод гараад явлаа. Төд удалгүй гартаа аягатай ус барин орж ирээд надад бариуллаа. Ус байж яаж ингэж архи ууж байгаа юм шиг хоолойг минь хорсгож чадаж байна аа. Толгойд минь гэнэт нэгэн зүйл орж ирэн согжиноос бушуухан шиг асуух хүсэл төрөв.
Чэрёон: "Жимин яаж байна!?"
Энэ удаад хоолойгоо чийглэсэн болоод ч тэр үү муу ч гэсэн хүн шиг дуугарлаа. Үнэндээ жиминд би үхтлээ санаа зовж байв. Хагалгаа нь бүтэлгүйтсэн бол яана? Эсвэл санаадгүй өөр эд эрхтэнг нь хөндчихсөн бол яанаа! Эсвэл бүр арай-
Согжин: "Хагалгаа амжилттай хийгдсээн, бууны сумыг гаргаад авчихсан санаа зовох хэрэггүй. Гэхдээ биеийн байдал нь үнэхээр муу байна, би хэзээ сэрэхийг нь хэлж мэдэхгүй нь..." гэж хэлээд доош харлаа.
Чэрёон: "Эерэг талаас нь бодъё. Ядаж л үхчихсэнгүй шдэ?" гэхэд тэр доош харлаа. Их л гунигласан харагдаж байв. "Яасан бэ? Ямар нэгэн юм болсон юм уу?" хэмээн би санаа зовсоор асуулаа.
Согжин: "С-сүён маань... үхчихсэн."
Айн? Сүён гэж хэн билээ? Арай нөгөө түүний туслах......
Чэрёон: "Үзэсгэлэнтэй газарт нутаглуулаарай..." гэхэд тэр өөдөөс минь толгойгоо дохив. "Гэснээс, би хэр удаан унтав"
Согжин: "За бараг л гурван хоног доо."
Би гайхсандаа нүдээ томруулан харлаа. Гурван хоног оо??? Хоолой минь тийм хуурай болсныг гайхах ч хэрэггүй юм байна. Гэнэт нэг эмэгтэй хаалга тогшин орж ирээд согжинийг дуудан аваад явлаа. Харин согжин гарахдаа надаас асууж байгаад өвчин намдаах эм өгсөн юм. Хэдэн минутын дараа эм нь нөлөөлөөд бие минь гайгүй болоод ирэхээр орноосоо босоод хаалга руу алхлаа. Өрөөнөөс гарахад харшийн энэ давхрыг харж байгаагүйгээ анзаарав. Жимин намайг үргэлж л нэг өрөөнд байлгадаг байсан болохоор л тэр байх. Хаана байгаагаа сайн мэдэхгүй ханаа түшээд хаа нэгтээ алхаж байтал нэг өрөөнөөс тэхён гарж ирэх нь харагдав.
YOU ARE READING
Өрөөний хамтрагч \ Jimin ff
AksiАмьдралд минь орж ирсэн тэр хүн яг л хүмүүсийн хазуулахаас айж зугтдаг гудамжны нохой шиг. Тэр зэрлэг, бас биеэ даасан Мафийн толгойлогч...