Жимин-ийг гарч явсны дараагаас бараг 10н минутын дараа Тэхён орж ирэв. Би түүнийг хараад үнэхээр тэвчиж чадсангүй ээ. (Угаасаа хэн ер нь тэвчиж чадах билээ дээ ххи) Би газар сууж байснаа босон түүнрүү очиж алгадаад авлаа. Даанч миний удаандаа юу түүний хурдандаа юу миний гарыг бариад авчихаж дөнгөлөө. Би бушуухан шиг гараа сугалаж авав.
"Чамтай өнгөрүүлсэн мөч бүхэн миний нүдний өмнө өнгөрч байна. Гудмаар гэргүй нохой харчихаад хоёулаа тэжээх үү гэж хэлэхэд чамайг яаж инээж байсныг би хэзээ ч мартахгүй! Даанч дээ, өөрийнхөө тэнэгээс болоод чамд итгээд явсан би ч гөөмөн тэнэг хүн юм даа!" гэж би уурлах гомдох хоёрын дунд хэллээ.
Түүнээс би ядаж л ганц уучлаарай гэсэн үг амнаас нь унагахыг хүссэн. Ядаж л гэмшдэггүй юм аа гэхэд тийм юм хийсэн учраа хэлэх байх гэж найдсан. Хэдий ийм юм болчихсон ч гэсэн магадгүй архаг санаатай ийм байдалд оруулаагүй байх гэсэн найдал миний зүрхний хаа нэгтээ нуугдаж байх шиг.
Саяхны л гал дүрэлзэж байсан төрх минь хайччих ваа? Саяхан ч хамаг хүчээ шавхан байж гар далайсан зориг хүч минь хайччих ваа? Одоо ингээд миний амьдралыг ийм болгосон хүний урд зогсож байх гэж, уйлангаа...
Гэтэл юун гэмших, хмм! Ичих ч үгүй надруу их л зөөлөн хэдий хорлонтой инээмсэглэлээрээ мишээн инээнэ. Өмнө нь энэ инээмсэглэл нь миний хацрыг улайтал ичингүйрүүлдэг байсан ч одоо улайтал минь гомдоох юм.
Тэр надруу ойртож ирлээ. Мэдээж би хойшилно л доо, гэсэн хэдий ч надруу алхам орхихгүйгээр урагшилна. Би хойшилсоор хүйтэн хананд наалдан туллаа. Тэхён надруу тулж ирээд чихэнд минь шивнэлээ.
"Сүүлийн хэдэн жил би жиминээс зугтаж яваа юм. Яагаад гээч? Би түүний сүйт бүсгүйг нь алчихсан." Ингэж хэлэхэд нь үнэхээр, үнэхээр ямар ч, юу ч гэх юм бэ дээ. "Тэр хэн байсныг мэдэх үү? МИНИЙ сүйт бүсгүй байсан юм!"
Кинон дээр гардаг шиг галзуу хүн хэн нэгнийг алчихаад яаж инээдэг билээ яг л тэгж инээж байсан хүн одоо хамаг уур бухимдлаа надад гарган хашгичиж байх юм?Гэхдээ яг энэ мөчид л миний бие яг хөлдүү үхрийн мах шиг гацаж орхилоо.
Магадгүй жимин зөөлөн хүн байсан байх, тэр эмэгтэйд хэтэрхий сайн байсан болоод сүйт залуугаас нь булаан авсан ч түүнийг нь алчихсан болохоор магадгүй ийм ширүүн хүн болоод хувирсан ч байж болох юм.
Тэр сүйт бүсгүй нь яг хэн юм бол?
Яг хэн болоод ийм хүчтэй мафийн толгойлогчийн хүүгийн хараанд өртсөн юм бол? Магадгүй их баян бас магадгүй адилхан л ширүүн мафтай холбоотой хүн юм болов уу?Эсвэл үнэхээр тэр эмэгтэйд сайн юм болов уу? Одоо 'байсан юм болов уу' гэж асуух нь зүй ёсных байх.
YOU ARE READING
Өрөөний хамтрагч \ Jimin ff
ActionАмьдралд минь орж ирсэн тэр хүн яг л хүмүүсийн хазуулахаас айж зугтдаг гудамжны нохой шиг. Тэр зэрлэг, бас биеэ даасан Мафийн толгойлогч...