Чэрёон: "Босож чадах нь уу?"
Жимин: "Зугт." гэж намайг түүний гарыг мөрөн дээрээ тавин өргөх гэж хичээж байхад хэллээ.
Жимин: "Зүгээр л зугт аа, тэдний анхаарал нь сарнисан байгаа."
Чэрёон: "Чи яагаад өөрийнхөө залуусыг дуудаагүй юм бэ?"
Жимин цусаар ханиалгасаар эрүүл гараараа газарт тулан удаанаар бослоо.
Жимин: "Чи яагаад хэзээ ч миний үгэнд ордоггүй юм бэ?"
Чэрёон: "Би хэлсэн шдээ, битгий ярь. Тэсвэр чинь барагдана." гэж хэлээд түүнийг чадлаараа түшин алхаж эхэллээ. Үнэндээ бол би үнэхээр их айж үхлээ. Гэвч жимин одоо намайг түшээж явж байгаа болохоор би илүү хариуцлагатай байх ёстой гэсэн бодол намайг илүү зоригжуулж байв. Би хоёр тийшээгээ харсаар аль цогцос багатай газарлуу зүглэн алхлав. Хоёр биенээ амраах гээд удаан явсны эцэст нэг ханан дээр очин налан зогслоо. Гэтэл жимин огцом өндийн харан цочоод, нүдээ томсгон надруу хараад өөр юу ч бодолгүй үлдсэн бүх хүчээ шавхан намайг түлхэн газарт унагаалаа. Яг энэ бүх юм болохын зэрэгцээ нэгэн чимээ тодхон сонсогдлоо.
Энэ чимээ намайг газарт унасан чигээр минь гацааж орхив. Би эргэж хараж, юу болсныг харахыг ч хүссэнгүй. Учир нь энэ чимээ бол миний хамгийн их айж байсан чимээ ба юу болсныг би маш сайн ойлгож байв. Энэ бол бууны сумны чимээ...Инү: "Өөрийгөө хардаа, нэг муу ямар ч хэрэгцээгүй өлөгчин чамайг сохолж орхиж. *шоолонгүй инээх*"
Тэр наашаа доголон алхлаа. Тэр ийм хурдан сэргэснийг бодвол магадгүй би түүнийг арай л хөнгөхөн цохьчихож.
Инү: "Чи сая намайг цохих хэрэггүй л байсан юм даа."
Тэр жиминийг өнгөрөн наашаа алхаж эхлэхтэй зэрэгцэн би хойшоо мөлхөж байлаа. Яагаад ч юм бэ би түүний нүднээс өөрийнхийгөө салгаж чадахгүй байв. Магадгүй энэ ингээд миний амьдралын төгсгөл байх. Миний оногдох ёстой байсан суманд жимин өөрийгөө онуулчихсан учраас одоо надад тусалчхаар хүн байхгүй... Тэгэхээр энэ мөч миний сүүлчийн удаа амьсгалах мөч байх юм шиг байна. Энэ удаад бол инү тоглоогүй байлаа. Түүний эхний бай бол би. Тэр миний амийг тасалжг байхыг жиминд харуулахыг хүсэж байна. Түүнийг үхэх хүртэл нь зовоохыг хүсэж байна. Харин надад хийж чадах юм юу ч алга.
YOU ARE READING
Өрөөний хамтрагч \ Jimin ff
حركة (أكشن)Амьдралд минь орж ирсэн тэр хүн яг л хүмүүсийн хазуулахаас айж зугтдаг гудамжны нохой шиг. Тэр зэрлэг, бас биеэ даасан Мафийн толгойлогч...