Орчлон ертөнц хүнд ийм хатуу хандана гэж бас байдаг аа? Нэг барцдыг давахаар ахиад нэг барцад тааралдах юм. Тэр болгоныг давахыг хүсэх ч, эцэст нь бууж өгөх нь арга ч үгүй биз дээ. Өнөөдрийг л тэсээд гарчих юм бол нар гарнаа гэсэн итгэлдээ итгэсэн ч тухайн шөнө нь дуусахгүй байхвий гэсэн айдас үргэлж дагаастай.
------------------------
Жимин
Өглөөний нар нүүрэн дээр туссаар намайг сэрээлээ. Нүдээ нухсаар хажуу тийшээгээ харахад чэрёон дэрээ тэвэрчихсэн хөнжил дотроо унтаж байв. Ядарчихсан байлгүй унтаг унтаг гэж бодоод босон усанд орохоор угаалгын өрөө орлоо.
Шүршүүртээ ороод халуун усаа нээгээд зогсоход өөрийн эрхгүй сонин сонин бодлууд толгойд эргэлдэв.
Чэрёон одоо намайг үзэн ядах болов уу? Би арай хэтрүүлчхэв үү? Хэтэрхий их өвтгөчихсөн бол яана аа? Өөрөө хүсэхгүй байхад нь хүчилчхээгүй байгаа?
За за яадаг ч байлаа эхлээд түүнд хэлэх юм байгаа юм байна. Гэхдээ яаж хэлэх учраа сайн олохгүй юм аа..
Чэрёон:
Хамаг бие чилсээр нүдээ нээн хажуу талруугаа харахад жимин байсангүй. Анхны удаагаа тийм юм хийчихээд өглөөдөө ганцаараа сэрнэ гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Гуниг уур хоёр зэрэг мэдрэгдэх шиг болсон ч түүнээс илүүтэйгээр гомдож байлаа. Өрөөнд хаа нэг тарсан хувцсаа цуглуулахаар орноосоо босоход арайхийж өөрийгөө дааж байв. Чичгэнэсэн хөлөөрөө алхсаар хувцсаа өмсчихөөд орон дээрээ суухад хажууд байсан жижиг ширээн дээр ямар нэгэн юм байхыг анзаарлаа. Очоод авахад юм бичигдсэн цаас байв.
"Албан ёсоор асууя. Найз охин минь болно биздээ?"
Энэ өгүүлбэрийг хэчнээн сар сонсохыг хүсэж явав аа? Зүрх хурдан хурдан цохилж өөрийн эрхгүй инээсээр угаалгын өрөө орлоо. Мэдээж цаасаа гартаа атгасаар. Ахиад нэг уншихад доод буланд нь бас нэг өгүүлбэр байв.
"Үгүй гэсэн хариулт авахгүйг сайн мэдэж байгаа биздэ?"
Хнн! Хамраа сөхсөн зангаа хэзээ хаях юм бол оо?
Усанд орж гарч ирчихээд аятайхан шиг хувцаслаад өрөөнөөсөө гарахаар болов.
Үнэндээ л зүрх минь цээжнээсээ гарах нь холгүй цохилж байна. Жимин өөдөөс гараад ирвэл юу гэх вэ?
Хэдий чинээ хурдхан шиг хармаар байгаа ч харахаасаа айгаад байх юм.
Нойрондоо тэгээд биччихэж ээ гэж хэлвэл хаашаа харж үхнэ ээ.
YOU ARE READING
Өрөөний хамтрагч \ Jimin ff
БоевикАмьдралд минь орж ирсэн тэр хүн яг л хүмүүсийн хазуулахаас айж зугтдаг гудамжны нохой шиг. Тэр зэрлэг, бас биеэ даасан Мафийн толгойлогч...