Жэнни:
"Өглөөний мэнд!" гэсээр одоогийн итгэж чадах ганц хүн минь хаалга онгойлгон орж ирлээ.
Жэнни: "Яааая, өчигдөр арай л их сөжү уучихаж ээ, толгой яг задарлаа!"
Сэүн: "Тэгэх ч байх гэж бодоод шарыг чинь тайлах шөл хийчихсээн босоод иднэ биз."
Түүний хэлснээр босоод нүүр амаа угаачхаад түүний хийж өгсөн мөөгний шөлийг уулаа.
Жэнни: "Нээрээ, намайг сураглах нь багасав уу?" гэж шөлөө халбагадангаа түүнрүү харж асуув.
Сэүн: "Аа мэдэхгүй дээ, үнэнийг хэлэхэд уржигдар харшруу очиход бөөн юм болчихсон байсан, хүмүүсээс асууж сураглахад жимин чиний талаар олж мэдсэн гэсэн. Тэгэхээр одоо л жинхэнээсээ сайн нуугдахгүй бол жиминд баригдвал юу болохыг хэлж мэдэхгүй нь."
Жэнни: "Тэгэхээр одоо намайн бүр ч олон хүн хайж байгаа гэсэн үг."
Сэүн: "Гэхдээ чамайг надруу ирнэ гэж хэн ч төсөөлөхгүй, манай гэрт намайг сэжиглэж ирэв л гэж. Тэгэхээр сандарсны хэрэггүй."
Би өөдөөс нь жуумалзаж инээлээ.
Жэнни: "Итгэлийг нь алдсан ч ахиад итгэж байдаг үнэхээр тэнэг хүн юм аа жиминаа.."
Гэнэт л сэүн сууж байсан сандалнаасаа босон надруу нэлээн, бүр нэлээн ойртож ирэв. Бид хоёрын хамар бараг л шүргэлцэж байлаа.
Сэүн: "Бүү март. Би чиний төлөө энэ бүгдийг хийгээгүй гэдгийг. Тэхён чамайг амьд байгааг мэдэхэд баярлаж байсан. Мэдээж нуух гэж оролдсон л доо, гэхдээ намайг хуурж чадахгүй шүүдээ. Жимин чамайг өөрийн гараар алахыг тэхён харахыг хүсэхгүй л байна байх."
Би тэвчсэнгүй хойшиллоо.
Жэнни: "Цк! Чэрёоны тухай бүгдийг хэлэхэд алж чадахыг нь харъя л даа!"
Сэүн: "За би явлаа, харшруу очиж байдлыг ажиглая. Болгоомжтой л байгаарай даа." гээд түлхүүр түрүүвчээ аваад гараад явлаа.
****************
Сэүн:Харшид очсон даруйдаа жиминий өрөөнд дуудагдав. Хаалганых нь урд хоёр харуул зогсож байгаа нь их л сэжигтэй.
Өрөөнийх нь хаалга онгойсон даруйд бууны галлах чимээ сонсогдон намайг цочоов. Толгой дээгүүр минь, ханаруу онилж. Би түүнрүү том нүдлэн харж асуулаа.
Сэүн: "Ю-юу вэ?"
Жимин хуурамч инээмсэглэлээр инээмсэглэв.
YOU ARE READING
Өрөөний хамтрагч \ Jimin ff
AksiАмьдралд минь орж ирсэн тэр хүн яг л хүмүүсийн хазуулахаас айж зугтдаг гудамжны нохой шиг. Тэр зэрлэг, бас биеэ даасан Мафийн толгойлогч...