17:Богжин? Согжин?

299 33 11
                                    

Бид гурав жиминий машинаар түргэхэн шиг түүний харшид нь очлоо. Замд хэд хэдэн удаа цагдаа зогсоосон ч мөнгө л байвал бүх юм бүтдэг юм байна лээ, даниэл зүгээр л цагдаа нарыг мөнгөөр зодчиход тэд нар нь өөдөөс нь инээгээд л явуулчихаж байсан. Ашгүй арайхийж нэг юм харшид ирэн машинаа зогсоол дээр нь байрлуулчихаад буусан дариуд өч төчнөөн жиминий хүмүүсийг сандарчихсан зогсож байгааг харав. Энэ олон хүмүүсийн дундуур түлхсээр нэгэн танил царайтай залуу хүрч ирлээ. За байз энэ залуугмби хаана харсан билээ? Аан тийн, нөгөө эмч ким богжин шүү дээ.

Чэрёон: "Богжинаа! Хурдан түүнийг оруулах хэрэгтэй байна."

Тэр надруу намайг яг л гэм хийчихсэн хүн шиг харан юм хэлэх гэж байсан ч даниэл жиминийг мөрөн дээрээ тавих гэж байгааг хараад баахан орилж хашгичив.

Тэр надруу намайг яг л гэм хийчихсэн хүн шиг харан юм хэлэх гэж байсан ч даниэл жиминийг мөрөн дээрээ тавих гэж байгааг хараад баахан орилж хашгичив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Богжин: "ХҮҮШЭЭ!!! ХЭЗЭЭ ШАРХАДСАН ХҮНИЙГ ИНГЭЭД АВЧ ЯВЖ БАЙСЫН!" гэж даниэлийг загналаа. Тэгээд хойшоо харан бусад хүмүүст хандан хэлэв. "ЮУ ХИЙГЭЭД ЗОГСООД БАЙГАА ЮМ? НЭГ НЬ ЯВААД ТЭРЭГ МЭРЭГ ОЛООД ИР Л ДЭЭ!"

Түүний орилооноор унтаж байсан жимин цочин сэрж, бид хэдийг ч сандаргав.

Чэрёон: "Богжин аа, гуйя жиминий хэнгэргийг цооллоо шүүдээ!"

Хойноос хэдэн үйлчлэгч эгч нар тэрэг авчирж байгаа нь харагдлаа.

Богжин: "Богжин? Арай намайг хэлээд байгаа юм биш биздээ?" гэж гайхсан байдалтай хэлэв. Би өөдөөс нь толгойгоо дохиход тэр толгойгоо сэгсрэн санаа алдаад зөөлхнөөр жиминийг тэргэн дээр хэвтүүлэв. Тэгээд харш руу зөөж эхлэхэд би гүйцэн очиж түрэхэд нь тусаллаа. Сэүнийг урвасан гэдгийг сонсоод ахиад хэнд ч итгэж болохгүйг мэдэж байсан болохоор тэр ганцхан намайг л туслахыг зөвшөөрсөн юм.

Богжин: "Биеийн байдал нь?" хэмээн саяхныг бодвол хамаагүй тайван ба нухацтай хандан асуув.

Чэрёон: "Цээжиндээ хоёр буудуулсан. Ядаж л зүрхэн тушаа нь биш. Нэлээн удаан цус алдаж байна. Өөр хэчнээн удаа зодуулсныг нь дурдаад ч хэрэггүй байх."

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now