14:Мафианууд бүгд хамтдаа?

358 39 2
                                    

(Санаандгүй устгачихаад ахиад орууллаа.)

Жимин: "ЗУГТ!!!"

Бид гурав хар хурдаараа энэ урт хонгил руу буцан орон гүйлээ. Би гүйсээр ядарч эхлэн урдаа байгаа сэүний яг ард нь байх гэж их хүрч зарцуулна. Эргэн харвал жимин бас л миний хойно байх ба өөрөө миний урд гаран гүйж чадах ч намайг хамгаалах гээд ард минь гүйсээр л байлаа. Дээр байсаа хүмүүс бид гурвыг тэднийг дээр байгаа гэдгийн мэдсэн бололтой инү орилсон байх. Харин одоо дээр байсан бүх хүмүүс шатаар доошоо буун хаалгаар орж ирэн биднээс хол ч буутайгаа гүйж байна. Хэд хэдэн бууны дуу гарлаа. Харанхуй, том зайтай корридорт байсан учраас сайн олж харж онилж чадсангүй. Гэвч бүх сум бараг л шүргэн гарч байлаа. Нэг л суманд оногдвол тэгээд л энэ хорвоогоос арчигдана гэсэн бодлийг толгойноосоо сэгсэрч хаямаар байгаа ч чадахгүй байгаагаас болоод хамаг бие минь айн чичирж хурдаа бүр ихэсгэлээ. Галлагдаж байгаа бүх сумны тус бүр нь намайг айлгаж байв. Одоо бол хүн болгон дээрээс бууж ирчихээд бид гурвыг алахыг хичээж байна. Гүйсээр гүйсээр нэгэн булан тойрон жимин сэүн хоёр намайг энэ зуугаад өрөөний нэг рүү нь татан оруулаад нуугдлаа. Дайснууд бид хэдийг гүйцэхэд бага зэрэг цаг орно гэдгийг жимин мэдэж байв. Гүйж байх замдаа нөгөө үхсэн хоёр харуулын цогцсыг би анзааран эгээтэй л бөөлжчихсөнгүй. Хоолой минь хатаад, хорсож эхлэн олигтой амьсгаа ч авч чадахгүй байгаа ч би бууж өгөхийг хүссэнгүй. Би өөртөө амлалаа. Хэрвээ жимин сэүн бид гурав эндээс эрүүл саруул гарах л юм бол би хариад заавал жиминаар зодолдох урлаг заалгана. Би ахиад энэ хүмүүст дарамт болмооргүй байна. Ахиж ямар ч хэрэгцээгүй, өөрийгөө ч хамгаалж чадахгүй хүн байхаа болино оо. Толгойд минь эргэлдэж байсан өч төчнөөн бодлыг минь хэдэн зэвсэглэсэн залуус хаалга өшиглөн орж ирж тасаллаа. Харин нүд ирмэхийн зуурд л энэ хоёр тэдний хүзүүг нь мушгин газарт унагалаа.

Жимин: "ЗОГСОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!!!" гээд миний гарнаас хөтлөн өрөөнөөс гараад гүйлээ. Ер нь анхнаасаа энэ өрөөрүү орох хэрэггүй байж. Хэдий амрах хэдэн секунд олдсон ч одоо тэр хэдхэн секундээс болоод дайснууд маань бараг л гүйцээд ирцгээчихэж.

Сэүн: "Новш гэж, миний мэдэх ганц гарцаас өөр харуулууд ирж байна!" гэж амьсгаадан хэлээд өөр нэг булан эргээд гүйцгээлээ. Одоо бол сэүнд итгэх арга алга, тэрэнд өөр мэдэх гарц байхгүй нь. Замд маань анх хүлээстэй байсан өрөө шиг өөр нэгэн том өрөө тааралдлаа. Тийшээ ороод жимин намайг цээжиндээ наан нэгэн жижиг хананы ард нуугдан зогслоо. Ахиад хэд хэдэн хүмүүс буугаа галлан хананы зарим хэсгүүдийг нураалаа. Жимин бэртсэн байгаа гараа хараан зүхэн, харагдахгүйн тулд намайг өөртөө бүр ч илүү наана. Тэр нэг бол эрүүл гараараа намайг хөтлөөд зугтах гэж оролдож чадна, эсвэл нэг бол буугаа барин тэдэнтэй тулалдах гэж оролдож чадна. Харин өөр нэг хананы ард нуугдсан байгаа сэүн чадлаараа жиминд биеийн дохиогоор харилцах гэж оролдоно.

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now