Буцаад сургуульдаа очин нөгөө л энгийн амьдралдаа эргэн очно гэж бодохоор цаанаасаа нэг л сэргээд явчихлаа. Сэүн бид хоёр үүдэнд дөхөн очсон боловч нэгэн шивнэх шахуу хоолой ардаас минь сонсогдов.
"Ч-чэрёон?"
Нүүрэндээ аль хэдийнээ инээмсэглэл тодруулчихаад ирээдүйгээ бодон зогсож байсан миний бие эргэж хараа ч үгүй байхад нүдэндээ нулимс цийлэгнүүлээд эхэлчихэв.
Учир нь энэ хоолой хэнээс гарсан болохыг би тодоос тод мэдэж байсан юм.
Жимин урдаа бүрэлзэн харагдаж байгаа надруу гараа сунган хэвтэж байв. Тэр яг ч намайг гэж мэдэхгүй байгаа л даа, зүгээр л нүдээ нээхэд нь бодогдсон хамгийн эхний зүйл бол түүний нэр байсан юм. Сэрснийх нь дараа өвдөх өвдөлт нь хэд хэдэн удаа буудуулж байх үеээсээ ч долоон дор болсон байв.
Гэвч түүнийг бүр ч илүү өвтгөж байсан зүйл бол чэрёоныг түүнийг ийм амархан орхиод явж байгааг харах байлаа. Тийм ээ, тэр намайг анхнаасаа сандал дээр хүлээстэй байхад нь зугтаалгахыг хүссэн. Ахиж түүнийг аюулд оруулахыг хүсээгүй болохоор. Харин одоо? Явуулах гэж л байсан байж яваад өгөхөд нь яагаад явуулмааргүй санагдаад байгаа юм бол?
Шунал гэдэг нь энэ юм болов уу?
Түүний сайн сайхны төлөө гэж бодоод уг нь гараа даллаад л явуулах ёстой биш билүү? Эсвэл өөртэйгөө байлгаж бүр ч илүү зовлонд унагахыг хүсээд байгаа юм болов уу?
Уг нь анх түүнийг байшинд орж ирж байхад тамд ирсэн юм шиг байлгана гэж хэлээгүй билүү? Үхье гэтэл нь зовооно гэчихээд одоо түүнийг өөртэйгөө хамт байлгаж зовоохгүй ээ гээд бодоод сууж байх юм? Би өмнө нь хэзээ ч ямар нэгэн юманд эргэлзэж үзээгүй дээ. Гохоо дарвал дарна, дарахгүй бол дарахгүй. Ийм л амьдралтай байсан би чинь юу болж орхио вэ?
Чэрёон амаа гараараа дарсаар аажуухан эргэж харлаа. Түүний нүд нь нээлттэй байгааг харсан даруйд нь хөл нь чичирж эхлэв. Жиминий энэ төрх нь түүнд зүрх зүсэм санагдах боловч хөлөө чирж чадсангүй.
Сэүн: "Сүүлийн удаа асууя. Чи энэ хаалгаар гармаар байна уу?"
Энэ эгэл жирийн асуулт миний амьдралыг тодорхойлох гэж байна. Хэрвээ би тийм гэж хэлвэл жиминийг сэүнд даатгаж үлдээгээд би өөрөө энэ босгыг давж гаран ахин хэзээ ч түүнийг харахгүй байх. Хэрвээ би жиминий талд орж үгүй хэмээн хэлвэл саяны болсон энэ аймшгийн үйл явдлаас ч илүү хэцүү зүйл надад тохиолдож болзошгүй.
Сонголт.
Эцэст нь би сэүнрүү харлаа.
Чэрёон: "Би ээжийгээ алдлаа. Ах найз хоёрыгоо ч хангалттай зовоосон. Надаас болж олон хүмүүс амиа алдсан."
Би өөр яах юм бэ? Би түүнтэй насаараа ингэж амьдрах юм уу?
Эцсийн эцэст тэр чинь өөрийнхөө төрсөн эцгийг алсан алуурчин шүү дээ.
Миний хэлсэн үгний дараа жиминий надруу сунгасан байсан гар газарт пад хийн унав.
Чэрёон: "Уучлаарай..." гэж би амандаа бувтнаад хаалга руу эргэж харлаа. "Миний сонгосон хариулт бол тийм."
Миний ч түүний ч сэтгэл ялгаагүй өвдөж байлаа. Гэхдээ өвдлөө гээд яахав дээ?
Угаасаа аль ч талыг нь сонгосон ялгаагүй өвдөнө шүүдээ.
Би сэүний гараас атгаад хаалгаруу бушуухан шиг алхалж эхэллээ. Гэтэл жиминий хэлсэн ахин нэг өгүүлбэр намайг ахин нэг гацааж орхисон юм.
"Би чамд хайртай!"
A/N: Бодоод байхад сонголт гэдэг үг үнэхээр ширүүн юм аа. Зүгээр л наад захын жишээ гэвэл хар уу цагаан уу? Хар их түгшүүртэй, гүнзгий, бүдүүлэг өнгө. Галзууруулж ч чадахаар. Харин цагаан өнгө гэгээрэл, гэнэ хонгор байдал, тайван, хязгааргү мэт өнгө. Ихэнх хүмүүс цагааныг сонгоно байх. Харин хэний ч амьдрал хэцүүдээд ирэхээр хар өнгө лүү тэмүүлээд ирдэг юм.
Тэсэхгүй хуваагаад оруулчихлаа ххэ, жоохон хэсэг болсон ч, бас ч гэж чэрёоны маань амьдралыг шийдчих шиг боллоо шүү☺️
Vote-өө дараарай❤️💜❤️
YOU ARE READING
Өрөөний хамтрагч \ Jimin ff
AcciónАмьдралд минь орж ирсэн тэр хүн яг л хүмүүсийн хазуулахаас айж зугтдаг гудамжны нохой шиг. Тэр зэрлэг, бас биеэ даасан Мафийн толгойлогч...