Жимин: "Би сэүнрүү очлоо."
Чэрёон: "Хэрэггүй ээ, чи уураа барьж дийлэхгүй байх, би очсон нь дээр."
Жимин эсэргүйцэх гэж байсан ч харж харсаар эцэст нь зөвшөөрөв. Намайг гарах гэж байхад тэр ширээлүүгээ очоод хэдэн цаас үзэгтэй өгөв.
Чэрёон: "Юу юм?"
Жимин: "Зүгээр л аваад оч. Хэрэг болно байх. Би тэр хооронд тэхёнийг олох арга зам олоодохъё."
Чэрёон: "За."
Гайхсан ч илүү юм асуулгүй гараад явлаа.
....................
Хаалганы гадна зогсож байсан хоёр харуулд шалтгаанаа хэлээд ороход сэүн сандал дээр буруу харан суусан байв. Юу гэж хэлэхээ бодсоор түүнрүү удаанаар алхан ард нь ирэн зогслоо.
Чэрёон: "Сайн уу.."
Тэр толгойгоо удаанаар өргөөд хальт хажууруугаа харав. Намайг гэдгийг анзаарчихаад толгойгоо буцаан гудайлгасан ч би түүнрүү ойртон урд нь ирээд зогслоо.
Чэрёон: "Юу л даа... Би нөгөө, гүэ жимин, биш ээ хэн билээдээ? Заза. *гүнзгий амьсгаа авах* Амьдардаг байсан газраа юу нууж байсныг чинь олсоон."
Сэүн том нүдлэн надруу өндийн гайхан харлаа.
Чэрёон: "Тийм ээ, өөр мафиад зүтгэж жиминийг дарж авах гэж байсныг чинь барьсан. Тэрүүгээр ч зогсолтгүй миний тухай зүйлсийг чинь ч бас."
Тэр амаа ангайлгах ч үгүй зөвхөн намайг ширтсээр л байсан тул уур хүрж эхэллээ.
Чэрёон: "Үг ч хэлэхгүй юм уу? Арай ч дээ ямар ч тайлбар хэлэхгүй гэж үү?"
Тэр миний гартаа барьсан байсан үзэг цаасыг хараад авах гээд гараа сунгалаа. Цаасаа өвөр дээрээ тавьчихаад чичигнэсэн гараараа үзгээ барин хэдэн зүйлс сараачсан болов. Хэдий би гайхсан ч ямар нэгэн юм асуулгүйгээр цаасыг нь уншихаар авлаа.
"Уучлаарай ярих боломжгүй байна аа. Асуух зүйл байвал асуу асуу."
Чэрёон: "Хөөе! Чи надаар даажигнаад байгаа юм уу? Ярьх боломжгүй байна гэж юу гэсэн үг юм?" тэр цаасан дээр ахиад юм бичив."Харуулмааргүй байгаа ч намайг буруугаар ойлгоод байх шиг байна."
Би түүнрүү харахад тэр амаа ангайж харуулав.
Шууд буруу харлаа. Тийм зүйл харсандаа итгэж ч чадахгүйн.
Чэрёон: "Ю-юу, яагаад?"
"Ойлгомжтой биш байна гэж үү? Жимин хэлийг минь ийм болгосон. Харуулахыг хүсэхгүй байсан ч одоо тэгээд өөр яахав дээ."
Чэрёон: "А-ан, уурласанд уучлаарай."
"Чиний тухай зүйлсийг мэдчихсэн гэлүү? Магадгүй хэлэх боломж ахиад олдохгүй байх. Тийм ээ, би чамд сайн хэвээрээ. Шал тэнэг сонсогдож байгаа ч араар чинь тавьсандаа маш их харамсдаг. Магадгүй хоёулаа салаагүй байсан бол аль аль нт ийм байдалтай байхгүй байх байсан байх. Салсны дараа би чамайг нэг их тоолгүй хаясан ч тэр өдөр бүгдийг буцаан санасан. Жимин чамайг өрөөнд хорьчихоод үдэшлэгт явна, дэлгүүр орж хувцас хунар гоёл эдлэлийг нь авхуул гэсэн өдөр. Санаж байна уу? Намайг харчихаад их цочирдож байсандаа. Би хэдий мэдэж байсан юм шиг царайлж байсан ч үнэндээ ялгаагүй чамайг гэж мэдээгүй. Чамайг тэр өдөр харчихаад ямар их санаснаа ойлгосон. Хахах хажууруугаа харахад жимин чамайг ханад шахчихсан үнсэж байхыг нь хараад уур хүрсэн ч юу л хийж чадахав дээ. Жимин та хоёрыг эцэг нэгтэй ах дүүс гэдгийг мэдчихээд ямар их баярласан гээч? Магадгүй тэр л миний сүүлийн боломж байх гэж бодоод атгаад авсан ч эцэст нь та хоёрт хамаагүй юм байна тийм үү. "
Чэрёон: "Хамаагүй. Болгоё л гэвэл болгож чадна. Жимин хэн байх нь хамаагүй, би түүнд сэтгэлтэй, тэр ч надад сэтгэлтэй. Тийм байхад юу бид хоёрыг салгаж чадна гэж?"
"Тэгвэл.. ядаж чи надад жоохон ч болов сэтгэ-"
Чэрёон: "Үгүй. Үерхдэг байсан үед би чамд сайн байсан байж болох ч одоо бол түй ч байхгүй. Тиймээс бид хоёрыг салгана гэж бодсоны ч хэрэггүй шүү."
Гэнэ ирсэн шалтгаанаа таг мартчихсан байснаа санав.
Чэрёон: "Аан тийн. Чи ойлгож байгаа байх, би болон жимин чамайг хэзээ ч уучлахгүй. Хэзээ ч уучилж чадахгүй. Жиминий эсрэг өөр мафиад зүтгэж дарж авах гэнэ ээ? Бүр тэгээд ч болоогүй надад шунасан. Гэхдээ чи жиминийг үл ойшоосон бус уу? Жиминийг үнэхээр дийлднэ гэж бодсон юм уу, хахх."
"Гэхдээ.. яаж? Яаж мэдсэн юм?"
Чэрёон: "Дуудлага ирсэн. Хэзээ дайралт хийх гэж байсныг чинь мэдсэн." гэж хэлэхэд сэүн надруу цочирдсон харцаар харав.
"Юу гэсэн үг юм? Яахаараа дуудлага ирнэ гэж? Нууц байх ёстой байсан шдэ?!"
Нээрээ? Дайрах гэж байсан бол яагаад сэжүүр өгнө гэж? Энийг жиминтэй ярилцах хэрэгтэй юм байна.Чэрёон: "Үнэнээ хэлээрэй. Бидэнд сэжүүр өгөх төлөвлөөгөөтэй байсан юм уу?"
"Мэдэхгүй. Надад тийм юм яриагүй."
Чэрёон: "Чи худлаа хэллээ гээд, жиминийг дарж авлаа гээд чи яагаад ч дээшлэхгүй. Үнэнээ хэл."
Сэүн надаас нүүрээ бууруулан цаашаа харж суув.
Чэрёон: "За за дараа уулзъё. Явах хэрэгтэй болчихлоо."
---------------------
Жиминий ажлын өрөөнд:Чэрёон: "Жиминаа, хэрвэ-"
Жимин: "Дараа болъё. Тэхёний гар утас нь унтарсан эсвэл эвдэрсэн бололтой. Байршлийг нь тогтооход амаргүй л байх бололтой."
Чэрёон: "Гүэ гэхдээ хэрвээ дайрах байсан бол яагаад сэжүүр өгнө гэж?"
Жимин: "Мм." гээд толгойгоо дохив. Миний үгийг тоохгүй урдах төхөөрөмждөө хамаг анхаарлаа төвлөрүүлчихсэн байх шиг байна.
Чэрёон: "Заза."
Бодоод бодоод шалтгааныг нь олж чадахгүй юм. Сэүн гэхдээ жинхнээсээ юм мэдээгүй царайтай байсан даа. Угаасаа мэдээлэл авах боломжгүй байсан юм чинь мэдээгүй юм болов уу?
Гэнэт жимин ширээгээ цохин намайг цочоов.
Жимин: "Олчихлоо."
Чэрёон: "Хм? Тэхёныг уу??"
Жимин: "Зөв эсэхийг мэдэхгүй байгаа ч нэг их холгүй уулны ойролцоох агуйд байх шиг байна."
Чэрёон: "Вуааа"
Жимин: "Төлөвлөсөн өдрөөс өмнө тэхёныг гаргаж авах хэрэгтэй. Арваад залуус аваад явахад болох байх."
Чэрёон: "Би явахгүй юм уу?"
Жимин: "Чамайг юу гэж авч явж байдгийн."
Чэрёон: "Яагаад?"
Жимин: "Б-бэртчихвэл хэн хариуцахын! Тэр яахав би төлөвлөөгөөгөө гаргахаар багийнханруугаа явлаа." гэж бага зэрэг эргэлзэнгүй хэлэх шмг болох юм?
Чэрёон: "Гүэ-"
Ам нээхийн завдалгүй нүүр нь улайгаад гараад явчихав. Хэдий инээхээр цаг үе биш ч надад санаа тавьж байгаад нь нүүр улайгаад, нүүрэнд инээмсэглэл тодроод явчихав.
Тэр хичээж байна. Надад санаа тавихыг хичээж байна. Тэр гачин жуумалсан инээмсэглэл биш, нэг л тийм сэтгэлээсээ инээж байгаа мэдрэмж нь мэдрэгдэж байна. Аииийййшш намайг бүр ч илүү өөртөө татаад байх юм даа, жимин минь.
A/N: Удахгүй дууснаа, тэвчээрэй манайхааннн баярлалааааа
So read, vote, follow and enjoy :)
YOU ARE READING
Өрөөний хамтрагч \ Jimin ff
AksiАмьдралд минь орж ирсэн тэр хүн яг л хүмүүсийн хазуулахаас айж зугтдаг гудамжны нохой шиг. Тэр зэрлэг, бас биеэ даасан Мафийн толгойлогч...