16(part 2): Аврал

292 36 9
                                    

Түүний хэлсэн энэ гурван үг надад яг л аянга ниргэх шиг санагдлаа. Зүрх минь хэзээ ч ингэж хурдан цохилж байсангүй мэт санагдах ба хаалгаруу бушуухан шиг алхаж байсан хөл минь хүчлээд ч ахиж хөдөлсөнгүй. Би түүнийг хэзээ ч ийм үг хэлнэ гэж бодож үзээгүй юм шиг байна. Учир нь тэр хэзээ ч надад сайхан хандаж байгаагүй. Гүэ яахав, тайван байгаад надаар оролддоггүй байсан ч надруу хэзээ л нэх инээж байлаа даа. Гэхдээ би аль хэдийнээ шийдвэрээ гаргачихсан байсан. Тэр үхээгүй, магадгүй үхчихээд буцаж сэрчихээд хэрвээ би түүнтэй үлдэхээр шийдвэл надад өөр юу тохиолдож болзошгүй вэ? Ах аа эсвэл жонгүгийг алдах уу, эсвэл хоёуланг нь алдах уу? Би саяхныг хүртэл эргэлзэлгүй, шийдвэртээ яг таг зогсчихсон байсан боловч түүний хэлсэн гуравхан үг бүгдийг нь өөрчилж хаялаа.

'Би чамд хайртай.' Энэ үгийг тэр өөрийнхөө амнаас гарсан гэдэгтээ ч итгэж өгөхгүй байв. Чэрёон түүнийг өөрийн эрүүл ухаандаа байсан бол хэзээ ийм үг урсгахгүйг маш сайн мэдэж байлаа.

Учир нь хайр бол түүний хамгийн их үзэн яддаг зүйл.

Сэүн ч түүнийг ийм зүйл хэлэхийг хараад бага зэрэг цочирдсон харагдана.

Сэүн: "АХИАД нэг боломж өгье."

Би түүнрүү харлаа. Магадгүй би түүнийг ингээд орхиод явж болохгүй байх, намайг хэчнээн их зугтаалгаж амиа авархыг хүслээ дээ. Намайг зөрүүдэлсээр түүний хажууд үлдэхэд эцсээ хүртэл хамгаалсан шүүдээ, бүр миний оронд амиа золиосолж суманд оногдсон. Бодоод үзэхэд энэ бүхэн бүгд л миний буруу байна! Ганц өнөөдөр ч биш бүр анхнаасаа. Анхнаасаа инүд баригдсан нь ч миний буруу. Тийм байхад би өөрийнхөө амьдралыг хөөгөөд түүнийг энд үлдээгээд явах гэж байсан хэрэг үү? Одоо надад би яг л мөсөн зүрхтэй араатан болсон юм шиг санагдаж байна. Би дөнгөж сая л нэг юм ухаарлаа. Тийм ээ, надад тэр сургууль, эмч нар чинь хэрэггүй. Би жиминтэй л хамт баймаар байна. Би эргэж харан доголсоор амьсгаадсаар байгаа түүнрүү гүйлээ.

Сэүн: "Чи юу хийж байгаагаа мэдэж байгаа биздээ?"

Тэр зөвхөн жиминийг аврах тухай яриагүй байлаа. Жиминий хажууд үлдсэн амьдралаа үлдээнэ гэдэгтээ итгэлтэй байна уу гэж асууж байна.

Сэүн: "Хэдий чи жиминтэй хамт үлдэж түүнд сэтгэлтэй болсон ч энэ сэтгэл чинь хэзээ ч та хоёрыг нийлүүлж чадахгүй гэдгийг сайн санаарай."

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now