1.W

4.6K 374 44
                                    





2072 он

Дал гаран настай, хөгшин эмэгтэй цонхны наана байх дүүжин сандал дээрээ суун, гартаа барих кофегоо хааяахан нэг балгах аж.

Ойд байх дулаахан хоёр давхан байшингийн зочны өрөөнд эмэгтэйгээс өөр хүнгүй байх агаад зууханд дүрэлзэх галын гэрэл нааш цааш намилзахдаа гэрээр бага зэргийн гэрэл цацруулах нь таатай. Мөн зуухны дээхэн улаан өнгийн оймсон хэлбэртэй уутнууд өлгөсөн байх нь зул сарын баяр болох гэж буйг илтгэж байв.
Цонхны доод хэсэг угалзарсан цангаар бүрхэгдсэн ч дундаас дээш хэсгээрээ гадаах байдлыг ажих боломжтой байлаа.

Үс нь бууралтаж, дух, нүднийх нь доор үрчлээ суун, уруул нь унжсан настайвтар тэр нэгэн эмэгтэй цонхоор цас будран орох байдлыг нүд салгалгүй ажиглах нь яг л сүүлийн мөчдөө энэ зураглалыг буулгаж авах гэж буй мэт гунигтай, хөөрхийлөлтэй харагдана.

Удалгүй түүний энэ байдлыг үргээн арван гурав, дөрвөн настай болов уу гэмээр жижигхэн охин бүтээлэг барьсаар бууж ирлээ.

"Эмээ доороосоо даарчхав аа" тэр эмэгтэйг бүтээлгээр хучиж өгөхөд хөгшин эмэгтэй жаахан охины духыг үнсээд, инээмсэглэж байв. Тэдний инээмсэглэл болон нүд тун адилхныг харахад тэд цусан төрлийн холбоотой гэдгийг нь шууд л мэдчихэж болмоор.

"Эмээ би нэг зүйл асуух гэсэн юм. Аав танаас асуу гээд"

"Юу юм бэ? бяцхан гүнж минь" эмээ нь охиноо өхөөрдөн хэлэхэд охин инээгээд
"Манай түүхийн хичээл дээр Грекийн бурхдуудын талаар мэдээлэл цуглуулж ир гэсэн юм. Харин би хэний талаар мэдээлэл цуглуулахаа мэдэхгүй байна" охиныг үсээрээ тоглон хэлэхэд эмээ нь инээгээд "Би чиний оронд байсан бол дарсны бурхан Дионисийг сонгох байсан юм"

"Тэгвэл таны хүслээр түүнийг сонгоё. Та түүний талаар мэдэх бол надад яриач" охиныг эмээгийнхээ урд дэрээ тэврэн суухад, эмэгтэй аажуухнаар босон зуухны дээрх тавиур дээр байх жаазтай зургийг аван, хөнгөхөн иллээ. Ард талыг нь харвал "Бидний гэрлэлтээс хорь хоногийн дараа"
хэмээн бичжээ.

Хөгшин эмэгтэй үрчийж, омголтсон урууландаа хөнгөхөн инээмсэглэл тодруулаад "Миний чамд ярьж өгч чадах, миний мэдэх хамгийн агуу бурхан бол Дионис байсан юм"

Охин ч чих тавин сонсож, эмгэн ч гүнзгий амьсгаа аван яриагаа эхлүүллээ.

"Одоогоос тавин есөн жилийн өмнө дэлхий анх хаант засаглалтай улс болж байлаа. Бүх зүйлс өөрчлөгдөж, дэлхий бүхэлдээ хааны чимээгүй боолчлолын манан дунд төөрсөн юм...











[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now