19. Y

1.7K 223 5
                                    



Нүдээ нээх болгондоо би түүнтэй өнгөрөөсөн хуучин өрөөний тааз биш эмнэлэгийн цагаан таазыг хардаг боллоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Нүдээ нээх болгондоо би түүнтэй өнгөрөөсөн хуучин өрөөний тааз биш эмнэлэгийн цагаан таазыг хардаг боллоо.
Өнөөдөр ч бас өнөөх л нэг цагаан тааз.

Хамар сэнгэнүүлэн үнэртэх спиртний хурц үнэр.

Чихэнд айдас дүүрэн сонсогдох зүрхний аппаратны түгшүүртэй чимээ.

Одоо бараг л дасал болж дээ.

Нүдээ нээх бүртээ хамгийн эхэлж боддог зүйл минь "Тэхён" болдог болсон байв.
Хэдэн цаг ч хамаагүй түүнийгээ асран суухдаа гагцхүү би өөрийгөө хөл хүнд гэдгээ мартчихдаг байв.

Анисан нүднийх нь урт хар сормуус хөдлөх ч үгүй гудайх агаад, хагарч омголтсон уруул нь чийгшүүлэгч тосны үйлчилгээгээр хавьгүй дээр харагдах ажээ.

Анх үхжиж байсан хувхай цагаан арьс нь хавь илүү шаргалтаж эхлэн, нүднийх нь доогуур бараантчихсан байсан хөх туяа нь өдөр ирэх тусам бага багаар цайхыг би харж байлаа.

Цэвхий хүйтэн гарнаас нь өдөр болгон атгаж, нуруугаа чилтэл, нүдээ ширгэтэл хөдлөлгүй суухдаа амьсгалын аппаратаар амьсгалж, гуурсаар шим тэжээлээ авах бараг л амьгүй мэт түүний өмнөөс дотор минь харлаж, өөрийн эрхгүй л өнөөх нулимс гээч нь цутгаад ирдэг байв.
Шөнө бүр гарах хавирган сар, тэргэл сарны туяа, өглөө бүр мандах алтан нарны шаргал туяанд нэг ч үг орхигдуулалгүй түүнийг минь эдгээхийг, нүд нь нээгдэж, намайг харахыг, буцаж хэвийн болохыг, эрүүл энх байхыг бараг л заншил мэт гуйдаг болж.

Хэдий сар гаран хугацаа өнгөрсөн ч Тэхён сэрээгүй хэвээр л.
Өдөр хоног голын урсгал мэт, цагын зүү мэт хурдан өнгөрч нэг л мэдэхэд гэдэс минь мэдэгдэхүйц томроод эхэлсэн байв. Анхандаа үнэхээр их айдсыг мэдэрч, хэзээ мөдгүй төрөх эмнэлэгийн хаалгыг татаж, үр хөндүүлэх хагалгаа хийлгэхээр явах аймхай нэгэн байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бодолд минь өөрчлөлт гарч эцэстээ би хүүхдээ хүлээн зөвшөөрсөн. Магадгүй энэ хүүхэд байхгүй болчихвол би хэзээ ч Тэхёныг ахиж харж чадахгүй мэт санагдсан болохоор байх л даа.
Гэсэн ч одоо ч бага зэргийн айдас дотор минь хуралдсан хэвээр л оршино.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now