8.M

2.2K 261 14
                                    





Кэйди өглөө сэрэхдээ хаана байгаагаа ойлгосонгүй.
Нүдийг нь боосон болохоор харж чадалгүй, гар, хөлийг нь сандалтай нийлүүлэн хүлж, аман дээр нь наалт наасан учир тэр ямар ч авралгүй болжээ.
Айсандаа болж нүднээс нь урсах нулимс нүдийг нь боосон туузыг норгон чөлөөтэй доош ч урсаж чадалгүй түгжигдэнэ.
Аль хэдийн ам нь хатаад эхэлснийг үзвэл ухаан алдаад уджээ.

Түүний байгаа газар хэсэг чимээгүй байсны эцэст нь хүний алхах чимээ сонсогдлоо.
Тог, тог хийн алгуурхнаар алхах энэ чимээг Тэхёных гэдгийг тэр хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Тэр яаж ч байсан янзыг нь үзэж байгаа мэт л тайван, алгуурхан байдаг.
Удалгүй хөлийн чимээ зогсохтой зэрэгцэн түүний хамарт эрэгтэй хүний сэнгэнэсэн сүрчигний үнэр үнэртлээ.
Энэ үнэрийг тэр мэднэ. Энэ бол түүний нөхрийн үнэр.
Энэ удаад тэр айн гар нь салгалж байлаа.
Нулимс нь урсахаа больж, боолтонд нь шингэсэн давсархаг ус нь аль хэдийн хатжээ.

Удалгүй уруул дээр нь наасан наалтаа Тэхён алгуурхнаар салган авав.
Өвтгөх гэж биш харин өвдөх вий хэмээн эмээж байгаа мэт түүний үйлдэл түүнээс гарах хамгийн зөөлөн үйлдэл мэт.
Кэйдигийн ам хэдий чөлөөтэй болсон ч тэр орилж, тусламж гуйн, өршөөл эрж чадсангүй.
Гэнэт түүний уруулд зөөлхөн чийглэг зүйл мэдрэгдэх нь тэр.
Кэйди цочин толгойгоо хойшлуулсан ч сандалтай тулан илүү хөдөлж чадсангүй. Эхэндээ юу юм бол гэж гайхсан ч энэ Тэхёны уруул болохыг мэдлээ.
Тэхён түүний уруул дээр эхлээд зөөлхөн үнссэн боловч удалгүй доод уруулыг нь зөөлхөн сорж эхэллээ.
Кэйди түүний өөдөөс юу ч хийж чадалгүй гацсан байв.

Түүний бүх анхны гэсэн тодолголтой зүйлсийг авч буй нь энэ хүн. Ким Тэхён гэх аймшигтай хүн түүний анхны гэсэн бүхнийг авч байгааг Кэйди үзэн яддаг ч түүнээс ирэх мэдрэмжийг хэзээ ч үзэн ядаж чаддаггүй.
Тэхёнд түүнд хүрэх болгонд тэр догдлол эсвэл айдас мэдэрдэг.
Гэхдээ тэр бүгдээс догдлол нь давамгайлдаг гэхэд буруудахгүй.

Тэхён түүний уруулыг хазахад л Кэйди бодлоосоо саллаа.
Хэдий хорьсон ч догдлоод эхэлсэн зүрх нь буцан хөрлөө. Түүний уруул хүйт даажээ.

Тэхён Кэйдигийн одоог хүртэл чичрэх гарыг нь атгав.
Хэнээс ч илүү дулаахан байдаг түүний гар одоо ч гэсэн дулаахан байх нь Кэйдиг бага ч атугай тайвшруулах ч харгис хэрцгий түүн шиг хүнээс тайвшрал мэдэрч байгаа Кэйди өөрийгөө үзэн ядна.

Тэхён түүнийг гарыг эрхий хуруугаараа зөөлхөн илснийхээ дараа чихэнд нь ойртлоо.
Кэйдигийн чихэнд түүний амьсгал мэдрэгдэж тэр шүлсээ залгиж байв. Тэр хэдийн харахгүй байгаа ч Тэхёны одоо ямар царай гаргаж байгааг мэдэж байлаа.
Гүн хар далай шиг нүдээрээ сорох мэт л ширтдэг тэр яг л нууцлаг увидастай мэт.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now