5.Y

2.2K 256 18
                                    




"Чи...чи, а-алуурчин"
Тэхён чангаар инээж эхлэхэд гэнэт хаалга хаагдах нь тэр.
Өрөөнд Тэхёны инээх мөн түүний алхах чимээ л дуулдах аж. Харанхуйд би түүнийг харах боломжгүй тул зүгээр л уйлж байлаа. Би түүнд дэндүү итгэж байсан.

"Би алуурчин гэж үү?...Үгүй дээ" түүний хоолой эргэн тойронд минь дуулдаж, би айсандаа дэмий л бүлтгэнэж байлаа.

"Тэд өөрсдөө надаас гуйдаг юм"

Инээд хүрчихлээ байна. Нулимсаа шийдэмгийгээр арчаад эргэн тойрноосоо түүнийг олохоор эргэсэн ч харамсалтай нь харанхуйд юу ч харагдсангүй.

"Ямар нэгэн зүйл хэлэхгүй юм уу? Хонгор минь"

"Би чиний хонгор биш" гэхэд тэр ахин аймшигтайгаар инээгээд удалгүй чимээгүй болсны эцэст хүзүүнд минь түүний хүйтэн амьсгал мэдрэгдэх нь тэр.

"Чи аль хэдийн миний өмч болчихсон шүү дээ"

"Аав минь чамайг суудлаас чинь буулгана. Дараа нь чамайг шийтгэх болно"

"Аав чинь арай өөр газарт л чамайг хүлээж байгаа байх даа, хатагтай Кэйди" түүний хүйтэн амьсгал чихрүү минь үлээж, удалгүй ухаан минь балартаж эхэллээ. Түүний энэ ойлгомжгүй зүйлсийг үнэхээр тааж мэдэшгүй нь.

Хар дарсан зүүднээсээ сэрэхэд хамаг хөлс минь цутгачихсан байх нь тэр. Шүүгээн дээр байсан аяга усыг аван хоослоод буцан хэвтэхдээ дээш тааз ширтлээ. Би үргэлж сэрдэг өнөөх том орон дотроо, өөрсдийн өрөөндөө сэрсэн нь өчигдөрхөн болсон үйл явдлыг зүүд гэдгийг илтгэх шиг.
Хувцсаа солиод гэрээс гарахаар урт хонгилоор алхсан ч түүний хоолой хөлийг минь хөлдөөчих шиг л би байсан байрандаа таг гацах аж.

"Хаачих гэж байгаа юм хонгор минь?"
Эргэн харвал Тэхён өнөөх л гэрэлтсэн инээмсэглэлээрээ над руу ширтэж байлаа. Хоолой нь ч мөн яг л миний мэдэх Тэхёны хоолой шиг. Тайван бас зөөлхөн.

"Гэр лүүгээ явчхаад ирье"

"Ямар гэр?"

"Х-хуучин гэр лүүгээ" гэхэд Тэхён халаадныхаа халаасанд гараа хийн, инээгээд "Тэгвэл эхлээд би чамд нэг зүйл хэлэх хэрэгтэй"
Тэр түрүүлээд ажлынхаа өрөө рүү ороход би араас нь дагалаа.
Түүний яг юу ярих гэж байгааг мэдэхгүй ч өчигдрийн зүйл үнэхээр зүүд байсан бол тэр надад аюул учруулахгүйг л би мэдэж байсан юм.
Түүний өрөөнд орвол тэр цааш цонхоор гадаахыг ажиглан зогсож байх ажээ.

"Сайхан амарсан уу?" гэхэд нь би гайхсан ч гүнзгий амьсгаа аваад ""С-сайхан"

Миний хариуд тэр эргэж хараад ширээн дээр байх хундагатай улаан дарсыг над руу түлхэх нь тэр.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now