6.O

2.1K 280 12
                                    





Төмөр орны хажууд өрөн тавьсан мэс, зүү болон хөрөөг харахдаа би түүнийг яах гэж байгааг ойлголоо.
Тэр намайг тамлаж алах гэж байна!
Нүдэнд минь өнгөрсөн бүх амьдрал минь эргэлдэж, би зүгээр л арьсанд минь нэвтэрч орох тэдгээр хүйтэн зэвсгүүд рүү харж байлаа.
Жонгүг намайг чирэн ширээний зүг алхаж эхлэхэд би зогсохыг хүссэн ч хөл минь аль хэдийн хүчгүйдэн би түүнд зүгээр л чирэгдээ байлаа. Жонгүг намайг орон дээр хэвтүүлэн гарыг минь ширээний өнцөгт нийлүүлэн гавлана. Ийм зүйл болоход ч би юу ч хийлгүй, эсэргүүцэх ч хүсэлгүй байсан юм. Харин Тэхёныг эмнэлэгийн резинэн бээлий углаж байхыг харахад л нүднээс минь нулимс урсахыг мэдэрлээ. Сул гараараа Жонгүгийн гарнаас зуураад "Жонгүг, гуйя битгий, гуйж байна" намайг уйлж эхлэхэд Жонгүг хэсэг над руу харсан ч удалгүй үргэлжлүүлэн гавлаж эхэллээ.

Гар, хөлийг минь хүлж дууссаны дараа Жонгүг өрөөнөөс гарч Тэхён бид хоёр л үлдэх аж.
Чимээгүй мэгшин уйлж байхад минь удалгүй хөлийн чимээ дуулдсаар тэр хажууд минь ирж зогслоо.

Айсандаа нүднээс минь нулимс урсаж, хэтэрхий их айж байсан ч би түүн рү эгцлэн хараад "Гуйя Тэхён, намайг явуулаач" гэхэд тэр гараараа эрүүгээ тулан мэснүүд рүү харах нь байдал өөрчлөгдөхгүйг илтгэх мэт.

"Алийг нь сонгох уу?" түүнийг хэлэхэд бие минь хөшиж, нүднээс минь улам их нулимс урсаж эхэллээ.

Хажуу тийш түүн рүү харвал тэр хөрөөний ирээр гараа гүйлгэх нь намайг улам айлгаж байлаа.
"Чамд зориулаад хамгийн жижигхэн мэсээ хэрэглэе" түүнийг эргэн харахад урууланд нь инээмсэглэл тодрох ажээ.



Author's PO/V:


Тэхён хамгийн жижигхэн хүйтэн мэсийг аван ирийг нь шалгах мэт эргүүлж тойруулан, гараараа илэн үзсэний эцэст зүгээр л арагшаагаа шидчих нь тэр.
Түүний шидсэн мэс Кэйдиг чиглэн ниссээр түүний хацарнаас хэдхэн сантиметрийн зайтай хажууд нь зоогдох нь үнэхээр аймшигтай. Тэр сая түүнийг алчхаж ч болохоор байлаа шүү дээ.

"Ямар ч иргүй болчихжээ" тэр ширээ рүү гөлөрсөн чигтэй тайван хэлэхэд Кэйди аврал эрэн хэвтэхээс өөр зүйл хийж чадахгүйгээ ойлгосон мэт аньсан нүднийх нь аньсагыг даган нулимс нь урсана.
Тэхён ахин жижиг хэмжээтэй шинэ мэс задлаад эргэн харлаа.

"Одоо бүгд бэлэн, эхэлцгээх үү? хонгор минь" түүний инээд өрөөгөөр дүүрэн цуурайтахад зориглож Кэйди нүдээ нээсэнгүй.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now