22.G

1.8K 235 4
                                    


"Төрсөн өдрийн мэнд хүргэе, Тэминаа"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



"Төрсөн өдрийн мэнд хүргэе, Тэминаа"

Жижигхэн ширээн дээр нь байх гүзээлзгэнэтэй бялуун дээр хоёрын тоотой лаа байх нь бяцхан хүүг хоёр нас дөнгөж хүрж буйг илтгэх ажээ.

Хоёр гараа хоорондоо хавсран хүслээ бодох бяцхан хүүг харсан ээж нь өхөөрдөн сууж, удалгүй лааны дээр ассан жижигхэн гал хүүгийн үлээлтээр унтарч, утаа нь хүслийг нь зөөх мэт дээш тэмүүлсээр агаарт замхран алга болох мөчтэй зэрэгцэн өрөөний гэрэл аслаа.

"Миний хүү юу хүссэн бэ?" эгдүүтэй нь аргагүй инээмсэглэн суух хүүгээсээ хар, хүрэн үсээ даруухан гэг чинь боож, нүүрээ хөнгөхөн будсан эмэгтэй асуух ажээ.

Хуучны Кэйдигээс дэндүү даруухан тэрээр одоо ээж болсон учир илүү даруухан, намбатай болсон байх шиг харагдана.

"Надад аав бэлэглээч гэж гуйсан юм"

Кэйди хэдий хүүдээ үргэлж аавынх нь талаар хэлж өгдөг байсан ч хүүхдээ хэзээ ч ийм хүсэл хүснэ гэж төсөөлөөгүй явжээ.
Гэсэн ч ийм жаахан хүүхэд аавын хайрыг хүсэхгүй байна гэдэг байж боломгүй зүйл шүү дээ.

Хэзээ ч ирэхгүй түүнийг хүүгээ унтах бүрт нь ярьж өгдөг тэрээр энэ удаад тийм зүйл ярьж байсандаа өөрийгөө зэмлэх ч нөгөөтэйгүүр хүүгээ өрөвдөж суулаа.

"Алив ээждээ ир" Кэйди Тэминийг тэврэн суухдаа хариугүй гарч ирэх гээд байгаа нулимсаа тэвчихийг хичээж байв.

Аль хэдийн шөнийн харанхуй гадаах орчныг дарангуйлан авахад Кэйди нойрмог хүүгээ тэврэн оронд нь оруулж, өөрөө хажууд нь хэвтэхдээ ахиад л үлгэрийн ном биш, аавынх нь талаар ярих гээд ам нээсэн өөрийгөө зүхнэ.

Хэсэг чимээгүй хэвтсэнд хүү нь тэсгэл алдав бололтой "Ээж, та аавын талаар ярьж өгөхгүй юм уу?"

"Өнөөдөр ярихгүй ээ"

"Яагаад вэ? Ээж, би аавыгаа сонсож байж л унтаж чадна шүү дээ" бяцхан Тэмин эгдүүтэй нь аргагүй уруулаа унжуулахад Кэйди даанч татгалзаж чадсангүй.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now