18. H

1.8K 239 21
                                    








Cady's PO/V:



Эмнэлгийн хурц үнэр хамар цоргион үнэртэхэд гүн нойрноосоо би арай хийн нүдээ нээсэн даруйд хоолой минь хатаж, цангах агаад хажууд минь тавьсан уснаас нэг балгахдаа л эрүүл ухаантай болох шиг.

Хамгийн сүүлд юу болсныг санахдаа зүрх минь хурдтай цохилж эхэллээ.

Ухаан ороход минь нүдний минь өмнө Юнги байсан.

Хэзээ ч над руу харж байгаагүйгээрээ хүйтэн харц шидлэж, хичнээн явахыг хичээсэн ч түүний чанга гар хацар дээр минь буухад ухаан минь ахиж балартаж эхэлсэнсэн.

Гэхдээ...

Түүний дараа юу болсон билээ?

Тэхён, Тэхён байсан.

Намайг аврахаар ирчихсэн байсан.

Үүнийг санахдаа би хурдхан шиг орноосоо босов.

Эмнэлгийн өрөөний хаалгыг татан гарахдаа л энэ дээд зэрэглэлийн эмнэлэг болохыг ойлгосон юм. Цөөхөн хэдэн өрөөтэйн дээр, тийм ч их хүн байхгүй харагдах нь энд энгийн эмч нар явж болдоггүйг илтгэх агаад Тэхёныг хайн явахдаа хажуугаар өнгөрөх толинд царайгаа нэг тогтож харлаа.

Үс минь арзайж, уруул минь хагарч, зарим нэг газартаа шалбарсныг эс тооцвол өмнө нь байсан хувхай цагаан Кэйди хэвийн болсон мэт харагдана.
Тэхёнд ийм байдлаа яагаад ч юм харуулахаас ичихдээ арзайчихсан байсан үсээ шинээр дахин боолоо.

Хажууханд минь дуугарах хөлийн чимээг Тэхёных байгаасай гэж хүссэндээ итгэл тээсэн харц шидлэн өнөөх хүнийг харахад итгэл минь талаар өнгөрөх нь тэр. Гэсэн ч түүн рүү гүйн очоод

"Жонгүг, Тэхён хаана байгаа юм?"

Жонгүгийн гуниг буусан харцанд идэгдэхдээ би хэзээ ч амсаж үзээгүй сандралыг мэдрэх аж.
Түүнээс хариулт хүлээж зогсох хор мөч бүр намайг сандралд автуулж, бас ингэж удаан намайг ажиглах Жонгүгийг ч зүхээд амжив.

"Ах хагалгаанд орж байгаа"

Энэ л үг зүрхийг минь зогсоох аятай хүчтэй байсан юм.

Нүдэндээ цийлэгнэх нулимсаа торгоохоор хурдан хурдан анивчсан ч хүслээр минь болсонгүйд би түүн рүү толгойгоо өргөн хараад

"Юу болсон болоод?"

"Тэр элэгний хорт хавдартай байсан юм байна лээ. Хор биеэр нь тархаад. Одоо элэгний хагалгааг хийж байгаа ч хорыг эдгээх боломжгүй болохоор хагалгаа амжилттай болсон ч сэрэх эсэхийг нь мэдэхгүй гэсэн" Жонгүг ийн хэлснийхээ дараа нүдээ анихад би эмнэлгийн хүйтэн шалан дээр хүчгүйдэн унав.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now