7.U

2.1K 282 8
                                    






Жонгүгийн ярьсан зүйлийг ойлголгүй Кэйди хий дэмий л бүлтэлзэх аж.
Түүний хариуд Жонгүг ахин юу ч хэлсэнгүй
Кэйдигийн мөрийг боож дуусаад хөхийг нь далдалсан алчуураа алгуурхнаар авлаа. Тэр хэдий их ичиж байсан ч шархнаасаа болоод олигтой ч хөдөлж чадсангүй.

"Ичих хэрэггүй ээ. Хөхний чинь дээр зүсчихсэн учраас цэвэрлэхгүй бол бохир орж мэднэ" гэтэл хаалга хүчтэй онгойн Тэхён ороод ирэх нь тэр. Түүнийг харсан даруйдаа Тэхён хөмхийгөө зуугаад "Жонгүг гар" гэхэд Жонгүг Кэйдид алчуурыг нь бариулан энгэрт нь наагаад Тэхёнд бөхийн гарахдаа түүний чихэнд нэг зүйл шивнээд явлаа. Харин Кэйди түүнийг нь сонсож чадсангүй.

Кэйдид одоо түүнийг яах бол гэсэн айдас ахин мэдрэгдэж, тэр нүдээ анихад нүднээс нь нулимс хацрыг нь даган урслаа.
Харин Тэхён түүнрүү ойртож ирсэнгүй түүний суух орыг тойрон алхаад хаалттай хөшгийг нээн "Харж байна уу? Энэ цонх төмөр тортой. Тиймээс чи надаас яасан ч зугтааж чадахгүй"
Тэр эргэн алхсаар өрөөнд түүний гуталны тог, тог хийх чимээ дуулдаж тэр Кэйдигийн урд ирэн зогсоод эрүүнээс нь өргөж "Над руу хар" гэхэд Кэйди нүдээ нээн түүн рүү харлаа. Хэдий их айж байсан ч түүний үгнээс зөрж болохгүй гэдгийг яс махандаа тултал мэдэрчихсэн учир зөрүүдэлж чадаагүй хэрэг.

"Надаас зугтах гэж оролдвол чи үхнэ. Тиймээс Жонгүгийн толгойг эргүүлнэ гэж санаад хэрэггүй шүү. Бас өнөөдөр чиний аз таарч. Би гадуур ажилтай оройтож ирнэ. Тэгэхээр томоотой байгаарай эхнэр минь" гээд Кэйдигийн уруул дээр үнсээд өрөөнөөс гаран явлаа.

Тэхёныг өрөөнөөс гарахад Жонгүг түүнийг гадаа хүлээж байв.

"Одоо шууд Мартиник рүү явах уу?"

"Тийм ээ" тэд харшаас гаран машиндаа сууцгаалаа.

"Жонгүг дэлгэцээ асаа" гэхэд Тэхёны урдах дэлгэц асан Кэйдигийн орон дээрээ хэвтэх дүр зураг тодрон үзэгдэх аж.

"Түүнийг харж зугаагаа гаргах минь" түүнийг виски балган ийн хэлэхэд Жонгүг "Ахаа та түүнийг яагаад байлгаад байгаа юм?"

"Жонгүг чамд үнэртээгүй юу? Түүнээс нэг л онцгой үнэр үнэртсэн. Үнэндээ яг юу гэдгийг нь мэдэхгүй ч тэр онцгой. Тиймээс л би амьд байлгаад байна" гэхэд Жонгүг хөнгөхөн толгой дохилоо.
Тэд зорьсон газартаа ирсэн бололтой машинаас буухад гаднаасаа содон харагдахгүй энгийн нэг барилга мэт боловч дотогш ороход яг л өөр ертөнцөд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
Барилгын дээд хэсэгт "КТН World" гэсэн байх агаад дотор засал чимэглэл нь тансаг байх нь хараа булаам.
Эргэн тойрон нэлэнхийдээ Тэхёны бүтээсэн дарснуудыг өрсөн байх ба үүнийг нь үзүүлэнгийн дарс хэмээн нэрийднэ.
Тэд цахилгаан шатанд суун дээш гарч ирвэл энгийн нэгэн ажлын газар угтан авлаа. Ажилчид нь бүгд түүнд бөхийн мэндлэх ба тэр алхсаар том хурлын өрөөнд орвол аль хэдийн дээд албан тушаалтнууд суудлаа эзэлжээ.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now