10.R

2.1K 263 14
                                    







"Та одоо болох юм биш үү?" нүд нь талимаарч, согтсон Тэхён руу Жонгүг ширтэн санаа алдана.
Хэзээ ч өөрийнхөө дарсыг ууж байгаагүй тэрээр энэ удаад маш ихээр ууж байгаа нь гайхшралыг нь төрүүлэх ч нөгөөтэйгүүр сэтгэлийг нь түгшүүлнэ.

"Жонгүг аа, энэ дарс МI цустай дарс. Кэйдигийн цусаар хийсэн юм. Үнэхээр гайхалтай амттай" хэл ам нь зууралдаж хэлсэн түүний үгэнд Жонгүг гайхаагүй ч бага зэрэг айж байв.
Тэр аль хэдийн амтыг нь авчихсан болохоор гарах гарцгүй уугаад байгаагаас нь болоод түүнд муу зүйл болох вий гэж.
Түүний төрсөн ах байтал тэр юу ч хийж чадалгүй дуугаа хураан зогсож байгаа өөрийгөө нэг зүхэх ч өөр юу хийж чадах билээ.
Тэхён дарсаа уун өрөөндөө хоргодсоор аль хэдийн хоёр хоногийг өнгөрөөжээ. Өглөө түүнийг сэрүүн байгаа дээр нь л ухааруулахгүй бол гэж бодсон Жонгүг эртлэн Тэхёны өрөөнд оров.

Гэтэл Тэхён өөрөө түүнийг хүлээж байсан мэт аль хэдийн босчихсон сууж байх нь тэр.

"Жон Жонгүг. Энэ дарсыг дуудлага худалдаанд оруул" ширээн дээр байх дарс руу шийдэмгий гэг чинь ширтэн хэлсэн тэр аль хэдийн хуучны Тэхён буцаад ирсэн мэт аашлана.

"Тайлбарыг нь би өөрөө мэдээд өгчих болохоор хурдхан захирлуудад урилга тараа" Жонгүгийг дагуулан тэр өрөөнөөсөө гарлаа. Нүд нь бага зэрэг улайсан нь архиных уу эсвэл нойргүйдлийнх уу гэдгийг тааж ядах Жонгүг гартаа атгасан хайрцагтай эмээ үе үе имрэн алхах аж.
"Бас одоо түүний хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй. Алдаж болохгүй шүү"

Тэд компанийхаа зүг явлаа. Тэхён их олон компанитай бөгөөд дарсныхаас өөр нь үзвэр үйлчилгээний том газартай. Тэндээ дуудлага худалдаагаа явуулахаар болсон юм. Ажилчид нь том танхим засчээ.
Үзэгчдийн суудал болон тайз руу харсныхаа дараа Тэхён ард нь дагалдан явах зохион байгуулагч эмэгтэйг ойртохыг дохиод чихэнд нь нэг зүйл шивнэх аж.

"Чи халагдсан" юуг буруу хийснээ мэдэхгүй будилах эмэгтэйг хамгаалагч нар аван гарч түүнтэй солигдон өөр нэг эмэгтэй ирэн түүний ард зогслоо. Энэ газар ийм л байдаг. Амьд үлдэхийн тулд бүгд шаргуу ажиллаж, ухаанаа уралдуулах хэрэгтэй. Үгүй бол чиний оронд орох мянга, мянган хүн дарааллаад чиний мөрийг хараад зогсож байдаг.
Тэхёны бүтээсэн ертөнцөд ганц л үг үйлчилдэг.
"Ухаалаг байх" тэгж чадаагүй бол ахин боломж чиний өмнө нээгдэхгүй.

Тэр шинэ зохион байгуулагчид хандан "Зочдын суудал, индэр, ширээний бүтээлгийг бүгдийг нь улаанаар соль" түүний үгэнд бүсгүй толгой дохисон ч эмээсэн харцаар түүн рүү ширтээд "Гэхдээ яагаад?" гэхэд Тэхён түүн рүү эргэж хараад толгой руу гаа долоовор хуруугаараа заачхаад яваад өгөх нь тэр.
Харин түүнийг явахтай зэрэгцэн юу ч ойлгоогүй царайтай бүсгүйн хажууд Жонгүг ирэн зогслоо.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now