9.A

2.1K 271 16
                                    





        Тэр халаадаа өмсөн, гартаа бээлийгээ углалаа. Яг л энэ эмнэлэгийн цагаан бээлийг өмсөхдөө тэр өршөөх сэтгэлгүй тамлагч болон хувирдаг.
Гэхдээ үүнийг өмсөх бүрт үр дүн нь бүгд адилхан час улаан цусанд будагдаад дуусдаг нь харамсалтай.
Нэг бодлын тэр гараа хэн хүнээс илүү их цусанд дүрчхээд энэ бээлийгүй л бол өөрийн саврыг шууд цустай холилдуулахыг хүсдэггүй нь инээд хүргэмээр ч юм шиг.

"Тэхён гуйя. Намайг яах гэж байгааг чинь мэдэхгүй ч битгий муу зүйл хий л дээ" Кэйдигийн шаналал, зовнил, гуниг тээн гуйсан үгсийн араас Тэхён хавиралдах төмөр хэрэгслүүдээ тавцан дээр нэг нэгээр нь өрөн тавиад "Чи туршилтад орно. Миний шинэхэн бүтээлийн золионд" гэхэд хөдлөх боломжгүй гавлуулан суусан өрөвдөлтэй охины нүдэнд нулимс бялхлаа.
     
        Энэ хүнтэй сүй тавиад хэзээ ч аз жаргалын бал бурмыг амтлана гэж санаагүй ч зэвхий хүйтэн гарт нь амь үрэгдэнэ гэж төсөөлөө ч үгүй явж.
Хүйтэн сэтгэлт залуу эр багажаа ариутгаж байхдаа хэнгэнэтэл нэг шүүрс алдаад "Би чамд анх хэлж байсан байх аа? Би багаасаа нэг зүйлийг мөрөөдсөн гэж. Гэсэн ч аав минь миний мөрөөдлийг үнэлдэггүй хатуу хүн байсан юм. Тэр намайг өндөр албан тушаалтай, өөр шигээ хатуу ширүүн, буурь суурьтай хүн болгохыг хүсэж, би ч түүний хүслийг бүр давуулан биелүүлж хаан болсон. Гэсэн ч тэр харж чадаагүй. Тэгээд л би багын мөрөөдлөө биелүүлсэн.
Би өөрийнхөө мөрөөдлөөр энэ бүх зүйлсийг бүтээсэн. Миний гайхалтай санаа болон, хийсэн бодисын минь ачаар л Ким Тэхён гэх хүний ертөнц оршиж байгаа юм" түүний ярианы дараа Кэйдигийн бодолд анх түүнийг ирэхэд Тэхёны хэлж байсан зүйлс буулаа.

"Би эм найруулагч болохыг хүсдэг байсан", "Гэхдээ миний мөрөөдөл аль хэдийн биелчихсэн" түүний хэлсэн үгс бүр Кэйдигийн чихэнд тодоос тод эгшиглэж тэр бүхнийг ойлгож эхэллээ. Тэгээд л тэр өдөр Тэхён лабораторид сууж, халаад өмсөж бас мэргэжлийн гэмээр мэс ашигладаг нь ердөө л түүний эзэмшсэн мэргэжлийнх нь нэгээхэн хэсэг байж.

"Чи мэдэх үү?
Энэ дэлхий дээрх хамгийн галзуу, сэтгэцийн өвчтэй новшнууд нь эмч нар байдаг гэдгийг" дотор арзайлгамаар хачин гэг чинь инээснээ тэр Кэйди рүү тариа барин дөхлөө.

        Хэдэн сарын өмнөөс Тэхён нэгэн химийн бодис гарган авахын тулд шаргуу ажилласан юм. Одоогийн өөрсдийнх нь дарсандаа хэрэглэдэг бодисоос 5 дахин илүү өндөр үйлчилгээтэй донтуулагч бодис гарган авахын тулд тэр юу юунаас илүү их хичээсэн. Энэ нь хэдий хэр хүчтэй донтуулна төдий чинээ их хор ялгаруулдаг учир хүний ой санамжид ч нөлөөлдөг.
Тиймээс үүнийгээ цустай холин шинэ төрлийн дарс бүтээх гэж байгаа юм. Одоогийн дарсны үйлчилгээ нь сул учир хэн бүхэн хэрвээ хүсвэл түүний дарснаас татгалзаж чадна.
Тэгээд л хамгийн эхний туршилтын туулайгаараа Кэйдиг сонгож түүнд бодисоо шахах гэж байгаа нь энэ.
Гэхдээ тэр Кэйдид хэтэрхий их тунгаар тарихаар санаархаж байх ажээ.
Учир нь түүний судалгаагаар энэ нь хүний бие организмтой шууд харилцан үйлчилж, бие үүнд цочирдон шоконд орж ой санамжаа алдах, хэл яриа нь гажих бүр цаашлаад сэтгэцийн өөрчлөлттэй болж болзошгүй гэж үзсэн. Үүнийгээ тэр баталж чадвал дарсанд хэдий их хэмжээтэйг хольж болох вэ? гэдэг асуудлаа шийдчихнэ шүү дээ.
Харин Кэйдигийн хувьд тарианаас болж түүнд ямар ч өөрчлөлт гарсан бай Тэхён түүнийг эцэст нь зүгээр л алчих учир тийм ч их асуудалгүй. Магадгүй үхэх хүртлэх түрхэн хугацаандаа бага зэрэг зовох л байх.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now