17. E

1.9K 225 8
                                    



Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Цонх дуу шуутай гэг чинь хагарч Тэхёны дээр Юнгигийн амьгүй бие унахад түүний хүндрэх биеийг хүчтэйхэн шиг цааш түлхээд салхи татуулан гаран гүйв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.










Цонх дуу шуутай гэг чинь хагарч Тэхёны дээр Юнгигийн амьгүй бие унахад түүний хүндрэх биеийг хүчтэйхэн шиг цааш түлхээд салхи татуулан гаран гүйв.

Шил нь байхгүй учир нүд нь бүрэлзээд тийм ч сайн биш ч орчноо мэдрээд явахад боломжийн гэмээр харж байсан тул зарим хөл доорх зүйлсээ харахгүй бүдэрсэн ч эцэст нь тэрээр гадаа гарч ирлээ.

"Кэйдиг олсон уу?"

"Олдохгүй байна аа ахаа" Тэхёныг уурандаа багтран зогсох зуур тусгай хамгаалалтын хувцастай Жимин буугаа барьсаар тайван гэг чинь амандаа зуусан тамхиа сорон ирэх нь цаанаа л нэг тэвчээр шалгасан мэт санагдуулна. Тэр их тайван нэгэн ажээ.
Хоёр хурууныхаа завсар хавчуулсан бор цаастай тамхи болон зузаан уруулных нь хөндийгөөс намиран гарч ирэх саарал утаа нь түүнийг улам л донжтой харагдуулна.

"Тэхён тайван бай"

Өнөөх буугаа газар болгоомжтой тавьж, дууссан тамхиныхаа ишийг газар шидээд хар хайрцагтай зөөврийн компьютер ээ дэлгэхдээ Жимин сурамгай гэг чинь ажиллаж байлаа. Кэйдигийн байршлыг хагас цаг хэртэй хайсан ч олдоогүй тул Тэхёны уур улам л илүү хүрэн тэсэхийг хичээхдээ өөрийгөө аар саархан бодлуудаар аргацаан тордохыг оролдоно. Тас хазах уруулнаас нь гарсан цус түүнийг хэр их тэвчиж байгааг илтгэх шиг.

Жимин Тэхёны хувцаснаас Юнгигийн хурууны хээг тусгай багажаар аван хурууны хээ мэдрэгч төхөөрөмжинд уншуулахад хэдхэн хормын дараа түүний доор ажиллагсадын мэдээлэл ар араасаа цувран дэлгэц дээр улаан мөр татуулан гарч ирлээ.

[Completed] DionysusᴷᵀᴴWhere stories live. Discover now